Хөндөх сэдэв: Монголын хилд тулсан гурван мухар төмөр замаа хэзээ бүрэн чадлаар нь ашиглах вэ
Өнөөдөр Монголд төмөр замын 4 боомтоос зөвхөн ганц нь үндсэн үүргээрээ ашиглагдаж байгаа нь Замын-Үүд-Эрээний боомт. Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр зам, Гашуунсухайтаас-Ганц мод хүртэлх 233 км, Шивээхүрэн-Сэхээ хүртэлх 6.9 км төмөр зам өнөөдөр бүрэн чадлаараа ашиглагдахгүй, мухар төмөр болоод хэвтэж байна.
Өргөн нарийн царигийн асуудал олон жил яригдаж, Монголын эдийн засгийн үр өгөөж бүхий төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хойш татсаар өнөөдөр арваад жилийн нүүрийг үзэж байна. Урд хөршөөс төрийн дээд айлчлал хийх бүрт л манайхаас хормойгоо тосдог ганц сэдэв нь мухар төмөр замын асуудал.
Тухайлбал, БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад албан үүргээ хүлээн авснаас хойш анхны айлчлалаа хийх үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улаан нүүрээ улалзуулан Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь хоёр улсад харилцан ашигтай стратегийн асуудал гэдгийг дурдаад Шивээхүрэн-Сэхэ, Чойбалсан-Бичигт, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал зэрэг төмөр замын хил холболтын төслүүдэд БНХАУ-ын тал хамтран ажиллаж эдгээр төслийг эрчимжүүлэхийг хүсэв. Хоёр жилийн өмнө тус улсын Гадаад хэргийн сайд Ван И-г айлчлахад энэ сэдвийг мөн л хөндөж байсан.
Манай талаас төмөр замын сэдвүүд дээр үнэхээр бүтээн байгуулалтын жишиг бодлого, туршлага дутаж байна.
Мухар төмөр зам 1: Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам хилд тулаад зогссон
Хоёр жилийн өмнө. Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг төр хувийн түншлэлээр эхлүүлж хагас жилийн дотор ашиглалтад оруулна гэж яригдаж байв. Ханги-Мандал бол Гашуунсухайт-Замын-Үүд боомтын яг голд нь байрлаж буй боомт юм.
Эл төмөр зам бол төрийн олон жил төлөвлөсөн стратегийн шинэ гарц гэж тухайн үедээ яригдаж байсан бөгөөд нэг удаагийн нэвтрэлтийн нөөц 20 сая тонн гэж байв. Нэг километр нь 1.5-7 сая хүртэл ам.долларын өртөгтэй, төслийн нийт өртгийн дүн 400 сая ам.доллар гэсэн дүнтэй. Тухайн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй УИХ-ын нэр бүхий гишүүд Шинэ сэргэлтийн бодлогод нь багтсан уг төмөр замын үлдсэн бүтээн байгуулалтыг дуусгасан гэдгээ албан ёсоор зарлаж байсан боловч гол цэг буюу Хятадын хилтэй холболтоо хийж чадаагүй.
Өөрөөр хэлбэл Улаанбаатараас Ханги хүртэл тээвэрлэлт хэвийн явж байгаа боловч хил хүртэлх бүтээн байгуулалт цаашаа “гар ажиллагаагаар” явагддаг гэсэн үг.
Мухар төмөр зам 2: Гашуунсухайтаас-Ганц мод, Хятадын тал төмөр замаа өөрсдөө бариад ирэхэд манайхаас цариг зөрсөн
Уг нь Тавантолгойгоос Гашуунсухайт тээвэр хэвийн горимоор явагддаг ч мөн л Гашуунсухайтаас Ганц модны боомт руу орж чадалгүй тулаад зогссон. Хятадын талаас энэ асуудал дээр анхнаасаа хоёр улсын хоорондын эдийн засгийн түншлэлийн хүрээнд нэгдсэн нэг цэг дээр асуудлаа цэгцлээд нарийн царигаар бүтээн байгуулалтаа явуулъя гэхэд тухайн үеийн Зам тээвэр, Хөгжлийн сайд байсан Х.Баттулга зөрж өргөн царигаар бүтээн байгуулалтаа үргэлжлүүлсэн байдаг. Маш их асуудал дагуулсаар 2022 оны 9-р сард 233 км замыг ашиглалтад оруулсан боловч хилийн холболт гүйцэтгэх боломж бас л дутсан. Учир нь нүүрс хүлээн авагч талын зүгээс нарийн царигтай төмөр замаар хоёр талаасаа бүтээн байгуулалт хийгээд дундаа уулзах тохироо ярьсан ч бүхлээр нь самарсан нь энэ.
Хэрэг явдлыг рагшлуулан сөхвөл 2004 онд манай талаас төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаа Хятадын талтай ярьж тохироод ажил хэрэг болгохоор төлөвлөснөөс хойш үндсэндээ 18 жилийн дараа л сая нэг 233 км замыг ашиглалтад өгсөн нь туйлын хариуцлагагүйн дээр энэ дунд үүсч байгаа эдийн засгийн алдагдлыг хэдий хэр хэмжээнд ч үнэлж тооцох боломжгүй юм. Манай талыг төмөр замаа барих гэж мунгинасаар байтал Хятадын талаас төмөр замын бүтээн байгуулалтаа аль хэдийнэ наашлуулаад хилд тулаад ирсэн байтал манай талаас барьсан төмөр замын өндөржилт зөрж шившгээ дэлгэсэн юм. Үүнээс үүдэн дахин хэдэн сая ам.доллараар яригдах хэмжээний зардлаар өндөржилтийн зөрүүгээ гаргахаас гадна, царигийн асуудлаа шийдэж байж хятадын хилийг давах болсон.
Улсын нэртэй хамаатай энэ асуудлын холион бантанг хутгасан “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалыг өнөөг хэр олж авчраагүй. Тухайн үеийн оффтейк гэрээний асуудал болон төсөвт өртөг бүхий 950 тэрбум төгрөг нь 3.6 их наяд хүртэл томорсон гэх мэт ганцхан төмөр замын бүтээн байгуулалт дээр гэхэд л үй олон хууль бус зөрчил илэрсэн.
Л.Оюун-Эрдэнийн засгийн газар “5Ш” ажиллагаагаар энэ төслийг нураасан Н.Удаанжаргалыг олж авчирна гэж шууруулсан ч өнөөг хэр чимээ сураггүй. Монгол талаас авлига, улс төржилтийн явдал төмөр замын томоохон бүтээн байгуулалт дээр дэндүү өндрийг авсаар ирсэн учир Хятадын талаас холболтыг нь хийж өгье болсон. Ингээд хоёр улсын төмөр замын холболтыг “Хятадын төмөр замын хоёрдугаар товчоо” хийхээр шалгарсан юм.
Мухар төмөр зам 3: Шивээхүрэн-Сэхээ, Хятадын талаас тавьсан наад захын босго шаардлагадаа тэнцэхгүй байна
Замын-Үүд-Эрээний боомтоор 2023 онд эрчим хүчний зориулалтаар багадаа 1.5 сая тонн нүүрс тээвэрлэдэг дүн бий. Мөн төмрийн хүдрийг уг боомтоор Хятад руу гаргадаг. Тэгэхээр үндсэндээ манайд гурван боомт Хятадын хилд тулж очоод хоёр талаасаа холбогдоогүй буюу төмөр замын бүтээн байгуулалтын үндсэн зорилгоороо ашиглагдах бүрэн чадамжгүй байна гэж болно. Ганц л төмөр замын боомтод хамаг ачаагаа үүрүүлж байна гэсэн үг.
Нэг үеэ бодвол овоолгоотой шороогоо бүтээн байгуулалт гэж нэрлэхээ болиод урагшуулж байгаа ч төдий л өндөр үр дүнд хүрэхгүй хэвээр. Энэ онд Шивээ хүрэн-Сэхээ боомтын 6.9 км төмөр замыг ашиглалтад оруулна гэж төлөвлөөд яриад байгаа ч мөн л хилд очоод тулах л зураглал. Ерөөсөө хил холболтын бүтээн байгуулалт дээр манайх бүдэрсээр л байна.
Өөрөөр хэлбэл дээрх төмөр замуудад хилийн холболт хийхийн тулд Хятадын талаас хэд хэдэн нухацтай шаардлагыг тавьдаг байна. Хоёр талаас баригдсан төмөр замын уулзварыг холбосон хил дундын байгууламж барья гэхээр манайхаас шаардлагыг нь хангаж чаддаггүйн дээр төрийн бодлогын залгамж халаагүйгээс үүдэж богино хугацааны шийдвэр гаргалтууд нөлөөлдөг хэмээн улс төрийн түвшинд Хятадын талаас асар шүүмжлэлтэй хандсан байна.
Нүүрс, зэсээ экспортломоор байна гэж бид хичнээн жил ярьсан атлаа хил дундын байгууламж барих асуудал дээрээ хүртэл ингэж жулдаж байгаа нь ичмээр. Мэдээж Хятадын талаас гадаад валютийн урсгал, хоёр талдаа хэр үр ашигтай байхыг харгалзах нь дамжиггүй. Нөгөө талаар манайд Тавантолгойн уурхайд хятадын талаас ямар оролцоо байх, ачааны квотоо ил байлгах буюу худалдан авагч талаас ачааны баталгаагаа гаргуулах хүсэл байх нь ойлгомжтой.
Дөрвөн боомтын гурвыг нь урагш хөдлөгчихөөд хил очиж мөргөөд байна гэдэг эдийн засгийн хувьд маш том алдагдал. Хил боомтод тулаад тэндээс цааш ачааны машинаар тээвэрлэх цаг хугацаа, ашиглалтын зардал нь өнөөдөр хэдэн ч төмөр зам бариад ашиглалтад оруулах үнийн дүн гэдэгтэй мэргэжилтнүүд маргахгүй. Төмөр замаар тээвэрлэх нүүрсний хэмжээ багадаа 3.5 сая тонн гэж үзвэл бид машинаар тээвэрлэх дүн ердөө 100-350 тонн орчим л болох жишээтэй. Хэдий болтол манайхаас экспортын гол нэрийн бүтээгдэхүүнээ хилийн наана асгаж, машинаар зөөсөөр байх вэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чух�##� сэдэв шүү
Ингээд харахаар ТЗ-ын асуудлыг 20 жил саатуулсан, боомилсон Баттулга гэдэг хүнийг буудах ч багадмаар байгаа з дээ, айн!
Улаан Оросын монгол дахь тавиул, хорлон сүйтгэгч Баттулга ТВ-ээр "Мухар ТЗ бол Монголын бахарха л" гээд хүйтэн царайлаад зогсож байгаа шүү !
Хийхохмор оо!!!
Жоохон суд�##�гаа, баримттай бичмээр байна. Шивээ хүрэн - Сэхэ боомтын төмөр зам нарийн царигаар баригдсан
одоо тэгээд ашиглагдаж байгаа юу?
Х.Баттулга гэж ийм хүнийг дахиад сонгож байгаа сонгогчдыг тархиа юм сэтгэхгүй болтол нь уга�##�гасан хүмүүс гэж бодоцгооё
Ванга шиг хэлье ! Энэ мухар ТЗ-уудын асууд�##� гагцхүү Женко Баттулгыг үхсэн хойно л шийдэгднээ !!!
1 jonhuursan p-g barij horioch
Зүүн баян- Ханги Дэлгэрсайхан сайдын барисан хувийн ААН - ын төмөр зам,
анхнаасаа л нарийн царгигаар барих хэрэгтэй байсан шдээ.юу хятадын танк ороод ирэх вэ.шав тэнэг юм
MAN bol TZiig hugjuulehgui buren gatsaaj bga.Dandaa meregjiliin bus bulegleliin naiz nuhed.odoo bur ashig sonurholiin zurvhiltei Delgersaihaniig mungeer Said bolgoj tabisan ES gj t1 nuher.1000 vogontoi.tervriin zardal enee tereegee bainga TZtai heruul hj bdg nuhriig tabiad bhdaa yahav da.Jinhrne TZiin shildeg injneruud.tetgevert garsan.garaagui zundee bna.Daanch meregjiliin hund durgui MANAN guud.Olon ulsiin galt tergee ch yvuulj chadahgui.Herlengiin ued 7 terbumiin hulgaich barigdaj bhd jinhene TZchin hun bol ajlaa ugeed z##lna.Ene shir z##lahgui.eshee hor hutgaad.ajilchdiin norm huvtsas gj hulhi.tsalin gj deeshee bolohgui.ene ih ashig NAM.Songuulid ybj bh shig.TZchid duugarch chadahgui.
Чойб�##�сан-Боржийн төмөр замыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах юмсан. Хуучин бид Москва хүртэл аймгаасаа явдаг байлаа одоо шатахуун тээхээс өөр юм хийхээ байсан хайран төмөр зам замын дагуу хичнээн сайхан өртөөнүүд байгуулж ашиглаж байсан одоо сураг �##�га өртөөний барилгуудыг буулгаад б�##�гас болгосон байна даа Эрээнцав хүртэл �##�даг оног сууд�##� явдаг ухаантай
ҮНЭН ЛАЛРЫН ЮМАА ЭНЭ ШИРЭН НҮҮРТЭЙ ХБАТТУЛГА ГЭЖ НОВШ ҮХЭЖ ДАЛДРААД АРД ТҮМНИЙ НУРУУГ ТЭНИЙЛГЭХГҮЙ ЮМ БХДАА
�##�дагдсан боломж хэмжээлшгүй их.. одоо гарц гарг�##�гаа юу бна дариухан олох нь чух�##�
Battulga ada
Хэн, яах гэж ийм мухар төмөр зам тавьсан буюу тавиулсан юм бэ гэдэг асуултанд хариулттай юм бич л дээ?!! Улс эх орны ом эрх ашигт улайм цайм хор хохирол учруулсан ийм хорлон сүйтгэх ажиллагааг ил тод хийгээд байгаа урвагч, гадны тавиулуудыг яагаад барьж шийтгэхгүй, хэн ивээгээд байлгаад байна вэ гэдэг асуултанд хариулах хүн �##�га уу??!! Жишээ нь: Женко-ийн хавтаст хэрэг нь шүүх дээр бэлэн болчихоод хүлээгээд байгаа гэдэг?! Төрийн тэргүүн яагаад нүд нь б�##�ай, чих нь дүлий мэт сууна вэ?! Тээр жилийнх шиг хуулийн дарга нарыг дуудаж, ширээ шаагаад загнахгүй юм уу???
Удахгүй Оху задраасай. Дайнд ялагдаасай гэж за-лбирах л байна даа.
Хүрэлсүр Сүр бадруулж очоод л нээгээд байсан мухар гэдгийг нь мэдээгүй байхдаа хөөрхий дөө
Ёстой нэг лоймолууд гэхээс өөр хэлэх үг �##�га
Удаанжарг�##�ыг авчирв�##� түвшин тэнцэж цагирагийн зөрүү арилах юм бол тэр этгээдийг үтэр түргэн барьж авчраачээ, улс орны нэг д эрэмбэлэгдсэн эрх ашиг хэцүүдлээ.
Төмөр замийн хэрэг байхгүй юм байнаа машинаар зөөвөл зөөгөөд зөөөхгүй бол больчих хэрэгтэй хужаа нарын аманд орж бүхэл бүтэн ордоо өгч байж холбох шаардлаггүй
Сүүлд баригдсан төмөр замд Баттулга ямарч хамаагүй юм биш үү? Төслөө батлуулж барих үед хариуцаж байсан хүмүүс нь хэн юм бэ. Бүх бурууг Баттулга гээд жинхэнэ хариуцаж байсан хүмүүс нь ард нь хоцорч байгаа юм биш үү!!!
batlag yamar sonin hun be?????mongolchuud muu amidraasai yaduu bgaasai gej bnga bodoj yavdag yum uu haashaan.orosiin ih gurenii deerengui bodlogiig mongold heregjuulegch.oros ba hyatadiin hamaaraliig joohoon ch gesen buuruulj chagah bol uu mongolchuud bid
Гэмт хэрэгтнүүд олон л байгаа бололтой. Тэд ч намын д�##�баан дор нуугдаад зарим нь дэлхийгээс ч олдохоо больсон.
Хятадын т�##�тай тохироогүйгээр мухар төмөр тавьж улсад асар их хохирол учруулсан Женко хэмээх жанхуу Баттулгатай маш хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Хятад улс шиг хариуцлага тооцож чаддаг бол энэ муу Баттулгын толгойг ерөнхийлөгч байхад нь авчихсан байх байлаа. Манай эрх баригчид болон хууль шүүхийнхэн нэг нэгнийхээ төмсгийг бяц базна шүү гээд үргэлж атгачихсан байдаг учраас ингээд л буруутай этгээд нь олдохгүй байсаар л үлгэр дуу�####�г хойно доо.
Ядахдаа Женкогийн суга Данхыг ерөнхий сайд болгочоод энэ төмөр замын хулгайг шийднэ гэж байгаа бол хол очиж гуцаарай
Golomtiin baysgalan talhnii mungunii hulgaich
Жонхуу лларт өгч тоглуусанаараа Хүрэлсүх хулгайч хариуцлагыг нь даах ёстой. Анхнаас нь Байна Энержид өгчихсөн бол өнөөдөр ТТ-ГС ын төмөр замтай, Газрын тосны үйлдвэрийг Хятадын компанид өгсөн бол өнөөдөр ГТБҮтэй байх байжээ. Энэ бүхний буруутан нь СЭГСЭЛЗҮҮР
Х�##�тмаагийн Баттулга гэдэг луйварчин энэ төслөөр 1 тэрбум илүү доллор с�##�хинд ийсгэж нилээдийг нь харма�##�сан
1
Жонху пидда Монголыг хорлож дуусахгүй гай юмаа
Дотоодын аял�##� жуулчл�##�д
Оросууд шууд нарийн цадиг тавиад нүүрсээ урагшаа гаргаад байхад манай тэнэгүүд өргөн цариг тавьчихаад сууж байдаг
Heleh ug algaa
Монголчууд хилдээр ТЗ-раа авчих болсон хөгжлийн нэг �##�хам.Харин Монголын нүүрс ачсан ТЗ-г Хятадын ТЗ-тай холбох нь ХЯТАД Төрийн бодлого шийдврээс 100 % Хамраах АСУУДАЛ шүү! Монголын Төр энэ т�##�аар Хүсэлт л Тавих болохоос Ард олон бидний санаснаар гүйцэлдэх Асууд�##� биш байхаа?100 гаруй жилийн өмнө Хятад,Орос 2 Монголын Автономыг устгаад Монголын т�##�аар хэлэлцэн "Монгол Асууд�##� "гэдэгт анхаарч байхаар тохиролцсон тухай Хятадын Түүх,эрхзүйн ном хэвлэлд багагүй л тусгагдсан бгаа шүү? Ийм байхад Монголчууд гадныханы түлхэст өртөн Бие биенээ мөлжиж идэн нэр хүндийг унгаж Монголын төлөө гэсэн ҮзэлБодлын үйлийг няцаах болж бна даа?Энэ хандлага Манжийн Төрөөс Монголд суулгасан муухай зуршил шүү?!