Улс төрийн мэдээ

Алба хаагчдын цалинг 6 хувь нэмэх арга хэмжээг хэвээр үлдээжээ

Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг дахин өргөн бариад буй.

Ерөнхийлөгчийн хоригийн дагуу төсвөөс зарим зардлыг хасаж алдагдалгүй төсөв өргөн барьж байгаа. Ингэхдээ зарим шаардлагатай зардлыг бууруулахгүйгээр тусгасан байгаа юм. Тухайлбал хүүхдийн мөнгө, тэтгэвэр, төрийн албан хаагчийн цалин зэргийг хөндөлгүйгээр алдагдалгүй төсөв өргөн барьсан байна.

Тодруулбал, Төрийн албан хаагчдын цалин хөлсийг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 6 хувь нэмэгдүүлэхээр тооцож, шаардагдах зардлыг тусгасан ба Улсын Их Хурлаас тус хуулийг хүчингүй болгож шинээр өргөн мэдүүлэхээр Засгийн газарт үүрэг болгосон. Улмаар шинээр өргөн мэдүүлж байгаа Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 6 хувь нэмэгдүүлэх арга хэмжээг хөндөхгүй хэвээр үлдээхээр тооцжээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нөгөө муу ахмадын тэтгэвэр яасан бэ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Harin tiin.6% uldeeh blgude

Зочин
Зочин

P###aanuud tegeed ajilaa unencheer hiigeesee hund surtaltai l###ruud hoolnii savnuud

Иргэн
Иргэн

ИЙНХҮҮ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД БҮХ АСУУДЛАА ШИЙДЛЭЭ АЙМААР ИХ МӨНГӨ ШҮҮ ТӨР ЗАСАГТАА БАЯРАЛЛАА 570 600 АВЬЯ ӨР ШИРНЭЭСЭЭ САЛЬЯ ЧУХАМ Л БАЯРАЛЛАА ТӨРДӨӨ СӨГДӨН МӨРГӨМҮ

Зочин
Зочин

Үүнийг ц�##�ингийн бодит нэмэлт гэж харахгүй байна. Аль эртнээс зарласан учир бүх юмны үнэ инфляцаа даваад нэмэгдчихсэн. Яаж ч чадахгүй бгаа биз дээ. Чөлөөт эдийн засаг гэдгийг хуульчилж зарим �######�шгүй тохиолдолд үнийн нэмэгдлийг хязгаарлаж зогсоож болдоггүй юмуу. Хүнсний гол нэрийн гурил гэх мэтийн үйлдвэрүүд үнийн өсөлтийг ард түмний нуруун дээр ичгүүогүйгээр тохож байна. Энэ бол ц�##�ингийн нэмэлт биш. Инфляцын �######�шгүй нэмэгдэл шүү

Back to top button