Улс төрийн мэдээ

Төсөв: Соёлын эрхийн бичиг олгох зардлыг 100 хувь хасаж, боловсролын тэтгэлгийг 10 хувь бууруулжээ

Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг дахин өргөн бариад буй. Иймд Ерөнхийлөгчийн хоригийн дагуу төсвөөс ямар ямар зардлыг хассан талаарх мэдээллийг бид хэсэгчлэн хүргэж байна.

Төсвийн төсөлд урсгал зардлыг бууруулахдаа НДС-аас олгох тэтгэвэр, тэтгэмж, ЭМД-ын сангаас санхүүжүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, НХС-аас олгох хүүхдийн мөнгөн тэтгэмж, халамжийн тэтгэвэр, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмж болон төрийн албан хаагчийн цалин хөлс, тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тэтгэмжийн зардал, зээлийн үйлчилгээний төлбөрийн тусгай зардлуудыг бууруулаагүй байна.

Харин төсөвт байгууллагын үйл ажиллагааны зарим зардлыг 10-100 хувиар бууруулсан байна.

Тухайлбал, салбар харгалзахгүйгээр бүх төсөвт байгууллагуудын тавилга, эд хогшил худалдан авах, сургалт, семинар, хурал зөвлөгөөн хийх, биеийн тамирын уралдаан зохион байгуулах, гэрээт ажилтан ажиллуулах, дуудлагын автомашин хөлслөх, зөвлөл, хороо, комиссын гишүүнд ажлын хөлс, урамшуулал олгох зардлыг 100 хувь бууруулахаар болсон байна.

Мөн соёлын эрхийн бичиг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, Кино урлагийг дамжих сан, засаг захиргааны нэгж, төрийн захиргааны байгууллагыг үр дүнгээр шагнах, урамшуулах, эрүүл мэндийн сургалт сурталчилгаа хийх зардлыг 100 хувь бууруулахаар болсон байна.

Түүнчлэн боловсролын тэтгэлэг, авто зам, гүүрэн байгууламжийн засвар ашиглалт, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг 10 хувиар бууруулахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button