Албан томилолт, техник хэрэгсэл худалдан авах зардлыг 50 хувиар бууруулжээ
Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг дахин өргөн бариад буй. Иймд Ерөнхийлөгчийн хоригийн дагуу төсвөөс ямар ямар зардлыг хассан талаарх мэдээллийг бид хэсэгчлэн хүргэж байна.
Эрүүл мэнд болон тусгай чиг үүргийн байгууллагаас бусад бүх байгууллагын тээвэр шатахууны зардал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын их хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайдаас бусад төсвийн ерөнхийлөн захирагч нарын гадаад албан томилолт болон зочин төлөөлөгч хүлээн авах зардал, эрүүл мэнд, боловсрол, батлан хамгаалах, гадаад харилцаа, хууль зүй, дотоод хэргийн салбараас бусад салбарын дадлага, бэлтгэл сургуулилт хийх зардал, бүх шатны төсвийн байгууллагын дотоод албан томилолт, бичиг хэргийн зардал, багаж техник хэрэгсэл худалдан авах зардлыг тус тус 50 хувиар бууруулжээ.
Мөн 50-100 хувь бууруулах зардлуудаас гадна байр ашиглалттай холбоотой тогтмол зардал, хангамж, бараа материал, шуудан холбоо, эм бэлдмэл, нормын хувцас, хоол, урсгал засвар, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад олгох чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх арга хэмжээ, боловсролын тэтгэлэг, авто зам, гүүрэн байгууламжийн засвар ашиглалт, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг 10 хувиар бууруулсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гадаад айлчл�##�аар ямарч хэрэггүй олон хүмүүс явах юм ,улсын зардлаар үнэгүй зуга�##�сан хүмүүсээ багасга.