Хонины дундаж үнэ зах зээлд 30-40 мянган төгрөгийн зөрүүтэй байна

Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнэ харилцан адилгүй байна. Ялангуяа ноолуур, эр хонины үнэ хамгийн их үнийн хэлбэлзэлтэй буюу 30-40 мянган төгрөгийн зөрүүтэй зах зээлд борлогдож байна.
Нас гүйцсэн эр хонины үнэ Ховд аймагт хамгийн өндөр буюу 280.0 мянган төгрөг байна.
Малын зах зээлийн дундаж үнийн 2024 оны 11-р сарын мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад,
- соёолон үрээний үнэ 1.2 сая төгрөг болж, 54.6 мянган төгрөгөөр,
- хязаалан гунан үхрийн үнэ 1.6 сая төгрөг болж, 166.8 мянган төгрөгөөр,
- эр хонины үнэ 240.8 мянган төгрөг болж, 28.8 мянган төгрөгөөр,
- эр ямааны үнэ 157.2 мянган төгрөг болж, 14.5 мянган төгрөгөөр тус тус өссөн бол
- атны үнэ 1.5 сая төгрөг болж, 15.8 мянган төгрөгөөр буурсан байна.
2024 оны 11-р сард эр хонины үнэ Ховд аймагт хамгийн өндөр буюу 280.0 мянган төгрөг, Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 190.0 мянган төгрөг байна.
Үхрийн хоёр метрээс дээш урттай шир 2024 оны 11-р сард 3.6 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.1 мянган төгрөгөөр буурсан бол цагаан ноолуурын 1 кг-ын дундаж үнэ 105.0 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 17.0 мянган төгрөгөөр өссөн байна.
Цагаан ноолуурын нэг кг-ын үнэ 2024 оны 11-р сард Дундговь аймагт хамгийн өндөр буюу 120.0 мянган төгрөг, Булган аймагт хамгийн бага буюу 90.0 мянган төгрөг байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Засаг арьс ширээ түүхийгээр нь экспортлохыг зөвшөөрөөчээ, хэдэн чадалгүй арьс шир боловсруулөгчид, 20 жил ярьж байгаа боловсруулах үйлдвэр барихдаа найдаж малчдыг алж эдийн засгаа хохироож байна. 1995 онд идэшний үхрийн 2.4 м хүрсэн ширийг Цайз дээр 40000 мянгаар өгч байхад ам,долл 800 төг байлаа. Өнөөдрийн ханшаар бол 50 ам, долл буюу 170 мянган төг хүрч байсан гэсэн үг. Ингэвэл 1 малын өгөөж өсөж ганц махны үнэд найдахгүй болно шүү
Арьс, шир муу болохоор хятад зүгээр өгсөн ч авахгүй.