Орон нутгийн төсвөөр санхүүжсэн 32 мянган зуухыг нэн ядуу өрхөд 885 мянгаар зээлнэ гэж даапаалав

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороогүй айл өрхүүдийн эрчим хүчний зохистой хэрэглээг дэмжих төслийн хүрээнд стандартад нийцсэн ахуйн зуух худалдан авах 28 тэрбум төгрөгийн тендер зарласан тухай бид өмнө нь мэдээлсэн.
Угтаа Нийслэлийн гэр хороололд 220 мянга орчим айл өрх байгаагаас 91 мянга нь нэн ядуу буюу зуух худалдан авах чадваргүй өрхөд 875 мянган төгрөгийн өртөгтэй зуухыг зээлээр өгөх тухай өчигдөр буюу 12 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин сэтгүүлчдэд хариулт өглөө.
Энэ их хоржоонтой шийдвэр. Нөгөө талд Агаар, орчны бохирдлын нөхцөл байдалтай холбогдуулан өнгөрсөн Баасан гарагт мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалт хийж зарим авто засварын газрууд хуучин дугуй, автомашины хаягдал тос масло, түлш шатааж байсан бол бага оврын уурын зуухтай Аж Ахуйн Нэгжүүд уурын зуухандаа шүүлтүүр тавилгүй галлах зэрэг зөрчлүүд илэрсэн. Мөн гэр хорооллын зарим айл өрх түүхий нүүрс, резин, хуучирч муудсан хувцсанд автомашины тос найруулж шатаах зэргээр бусад хаягдал хог, зориулалтын бус түлш түлж байсан гэж ярьсаар зуух шахахын урьтлаа бэлдсэн. Тэгээд нэг зуухыг 885 мянгаар нэн ядуу өрхөд зээлээр өгнө гэж ярьж иргэдийг даапаалав. Угтаа угаар мэдрэгчээ ашиглахгүй, хүний амь нас эрсдээд байгаа дээр олж хийж байгаа арга нь энэ гэж тайлбарладаг.
Өмнө нь Баянгол дүүрэгт "утаагүй зуух" нэрээр бас л 2 тэрбум төгрөг төсөвлөж 2 мянган зуухыг энэ намар тараасан. Үр дүн нь одоо болтол гардаггүй. Ямар ч үр дүнгүйгээр дараагийн зуух тараалт ийн явагдаж байна. Гэтэл өнөөдөр эхний зуух тараасан ажлыг "Иргэд ам сайтай байна" хэмээн БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа ярьсан. Албаны хүний тайлбар ийм.
Өнгөрсөн хугацаанд бид утааг бууруулах нэрийдлээр 3 их наяд 500 сая төгрөгийг зарцуулжээ. Тэгвэл одоо тараана хэмээн яригдаж буй нэг бүр нь 885 мянгын зуух нь үнэндээ утааг бууруулахгүй. Ердөө л иргэдийг угаартуулахгүйн тулд л хэрэгжүүлж байгаа ажил. Тухайн тендерийн материал хүлээн авах хугацаа долоо хоногийн дараа буюу энэ сарын 24-ний өдөр дуусгавар болно.
Угтаа бид өнөөдөр утаанаас салах цорын ганц арга нь ерөөсөө л дэд бүтэц, орон сууцжуулалт гэдгийг бодлогын түвшинд ярихгүйгээр зуухаа л тойроод яриад байдаг. Шийдвэр гаргалтын бодлогууд нь ч зуухны мөнгө, төсөв дээр л унасаар байна. Одоо зуухыг больё, шийдвэр гаргагчид аа.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ёоо одоо энэ янз бүрийн зуух төсөл, хөтөлбөр тендерээ болиосой! Зүгээр л санаж бодох юмгүй хагас коксжсон түлшний үйлдвэрээ л бариач дээ? Хагас коксжсон түлшнээс ямарч утаа гаргадаггүй гэдгийг Хятад, Солонгос улсын сайн жишээ, туршлага бэлхнээ байхад, зуух л тараана гээд байх юм?
Зүгээр л цахилгааны хүрэлцээгээ сайжруулаад, цахилгаан, хийгээр х�##�а�##�т хийх төслийг дэмжээд, зарим газар Амг�##�ан, Сэлэнгэ дэд төв шиг х�##�а�##�тын төвлөрсөн систем бариад ойролцоох хувийн орон сууцтай айлууд руу дулаан өгөх арга хэмжээг хэрэгжүүлэхэд л утаа багасана. Дээр нь автомашины яндангийн шүүлтүүрт хян�##�т тавьж, асууд�##�тай тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байхад л утаа арилна даа. Энэ асуудлыг шийдэхэд мундаг толгой хэрэггүй сэтгэл байхад л болно. Даанч шийдвэр гаргагчидын идэх мөнгө байхгүй болох гээд саад хийдэг байхдаа
Хэд хэдэн удаа зуух тараасан ямар ч үр дүн гараагүй. Үр дүнгүй ажилд хариуцлага тооцохгүй болохоор давтан гүйцэтгээд байна. Утааны сонсголд зуухны т�##�аар яригдах байлгүй
Хөрөнгөжөж чадахгүй бол Төрд ажиллаад яахав дээ
Хотын удирдлагууд ямар үр дүнгүй ажилд өчнөөн мөнгө зарцуулаад бгаагаач ойлгохгүй утаанд хордож
Гүй ээ одоо тэгээд зүгээр өгөлтэй биш өгөхгүй гэхээр муудчихсан зуухтай угаартаж үхээд байгаа юм бишүү дээ
Зайлаарай ажлаа өг зуух тараахыг эсэргүүцэж бна
Зуух тараахаа болиочээ хэдэн жил зуух тара�##�аа одоо болъё
Өнөө маргаашийхаа хоолыг яая гэж бгаа хүмүүс яаж тэр зуухны чинь мөөгийг төлөх вэ дээ хөрсөн дээрээ бууж шийдвэр гаргаач дээ
3 их наяд 500 сая төгрөгөөр хэдэн айл орон сууцтай болох вэ.