Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

АН-ын фракцууд яамдаа хуваан авч, өөрсдийн томилгоонуудаа хийж эхэлжээ

Ардчилсан нам маш олон фракцтай. МоАХ, МҮДН, “Шонхор”, “Нэг ардчилал” зэрэг голлох хэдэн фракц бий. Хамгийн сүүлд гэхэд л "Нэг Монгол", “Морьтон”, “Од”, “Хийморь”, “АНчин”, “Монде” гэсэн улс төрийн клубууд байгуулагдсан. “Монде” клубт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь тэргүүтэн багтаж буй бол“Од”-д О.Магнай, М.Тулгат нар байдаг.

Тэгвэл АН доторх хуучин фракцууд яамдаа хэрхэн хуваан авч хүмүүсээ байршуулсан байдлыг хүргэж байна.


Нэг, Э.Одбаярын Хяналт, үнэлгээний Үндэсний хороо руу Ц.Элбэгдоржийн угшилтай болон С.Эрдэнийн гарын хүмүүс очжээ.

АН-ын дарга асан С.Эрдэнийн туслахаар ажиллаж байсан н.Нямсүрэн гэгч нь сайд Э.Одбаярын зөвлөхөөр ажиллаж байгаа аж. Харин Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад хуулийн бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байсан Ч.Өнөрбаяр тус хорооны харьяа Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж буй юм.


Хоёр, О.Алтангэрэлийн ХЗДХЯ, С.Одонтуяагийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ц.Тувааны Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам руу Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүмүүс орж байна.

2024 оны УИХ-ын сонгуулиар “Бор дээлт” гэдгээрээ нүдлэгдсэн Г.Болормаа ХЗДХ-ийн яаманд дарга болгосон гэх мэдээлэл бий. Түүний хувьд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүн гэгдэж байв. Мөн ХЗДХЯ-ны харьяа Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт Н.Одонгоо очсон гэгдэж байна.


Гурав, Р.Эрдэнэбүрэнгийн 20 минтын хот, үндэсний хороо болон Ц.Баатархүүгийн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам руу С.Баярцогтын хүмүүс болон МҮДН фракцынхан ирж байна.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд Ардчилсан залуучуудын холбооныхон төдийгүй Чингэлтэй дүүргийн АН-ынхан томилогдон ирж байгаа аж. Ц.Баатархүү залуусаа татаж байгаа гэсэн үг. Харин 20 минутын хот, үндэсний хороонд С.Баярцогтынхон үүрлэж эхэлжээ. Үүнийг "Шинэ Зуунмод хот"-ын томилгооноос харж болно.


Дөрөв, Л.Гантөмөрийн Эдийн засаг, хөгжлийн яам, Ж.Батсуурийн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам руу "Нэг ардчилал" буюу Г.Батхүү агсны МоАН фракцынхан орж эхэлжээ.

“Нэг ардчилал” буюу өдгөө “МонДе” фракцид УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь, Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин, хуульч Г.Эрдэнэбат, эдийн засагч Р.Даваадорж тэргүүтэй залуус багтдаг.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны харьяа Барилгын Хөгжлийн төвд АН-ын дэд дарга Т.Пүрэвхатан очсон гэгдэж байна. Түүний хувьд, 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас Э.Бат-Үүл, Ш.Батдэлгэр хоёртой ханьсаж нэр дэвшсэн ч өвдөг шороодсон. 2024 оны УИХ-ын сонгуулиар Х.Баттулгын дэмжлэгээр АН-ын дэд даргаар томилогдож байлаа. Мөн Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ-т Ууганаа очжээ.

Харин АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөрийн сайдаар нь ажиллаж байгаа Эдийн засаг, хөгжлийн яамны харъяа байгууллага болох Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирлаар Н.Алтанхуягийн “хүргэн” Г.Дэнзэн томилогдсон аж.


МҮДН фракцынхан болон хуучин гишүүд ч бас хүмүүсээ шахаж, томилгоонууд хийж байна.

“Шинэ дэвшилтэд холбоо” буюу МҮДН фракцид “Фортуна” Н.Батбаяр, Батж.Батбаяр, “Худалдаа Хөгжлийн банк”-ны Н.Мэдрээ, Р.Амаржаргал, Б.Гарамгайбаатар, Д.Зоригт, "Ажнай" Д.Бат-Эрдэнэ, Б.Наранхүү, Ц.Баярсайхан гэх зэрэг АН-ын аль л мөнгө хөрөнгөтэй улстөрчид хамаарагддаг байв. АН-ын үе, үеийн сонгуулийн мөнгийг босгодог бизнесийн голдуу төлөөллүүд гэсэн үг.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Ингээд харахад Ардчилсан нам нэгдэж, цөм болж чадсан эсэх талаар тодорхой бус. Задрал, өутрал нь хэвээр байсаар гэж хэлэхэд буруудахгүй бололтой. Учир нь, фракц, клубээрээ хуваагдсан олон бүлэглэлүүд, төрийн яаманд үүрлэсэн байдлыг нь зах зухаас нь сөхөхөд л ийм байна. Цаашлаад энд дурдагдсанаас гадна өчнөөн томилгоо хийхээр зэхэцгээж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 24, 2024 08:15

Данх эбэд базууллаадаа хохь

Зочин
Зочин
12 сар 24, 2024 18:11
Reply to  Зочин

Монголыг хорлогч ...

тогтох
тогтох
12 сар 24, 2024 08:35

Ийм олон өлөн толгойнууд улсыг л самарна хуучин нотой хүмүүсийн б�##�гийг хайцайлна өөр юу ч хийхгүй энэ улс төрчид дотор улсаа хөгжүүлэхгүй байх сонирхолтой тоглолт хийж байгаа хүн ч байна.

Зочин
Зочин
12 сар 24, 2024 08:39

Манай Элбэгдорж бол эpлийзүүд биднийгээ хоолтой байлгаж чаддаг гарамгай нэгэн шүү. Тaлархъя.

9999
9999
12 сар 24, 2024 09:31

Энэ Батсуурь гэж дандаа бүх зүйлийг хааж байдаг органик-р нэгч зүйл явуулах дургуй нөхөр Барилга хот байгуул�##�т д хэн бантан хутгахыг харж л сууя. Улаан цайм дээрэм хийх гээд байв�##� шорон л хүлээж байгаа даа

Зочин
Зочин
12 сар 24, 2024 10:18

АН-ЫНХАН ийм л чоно борооноор хүмүүс шүүдээ тэгээд бас намын гишүүн биш хүмүүсийг юу ч гэж хорлоход бэлэн бузрууд байдаг даа маш муухай ХҮМҮҮС. Хэрэггүй хамтарсан юм даа ОЮУНЭРДЭНЭ

Зочин
Зочин
12 сар 24, 2024 10:53

Төрд шург�##�ж хулгайч царайлсан бузар п�####�анууд. Аль ч нам нь ялгаагүй. Төрд орж байж иргэдийн татварын мөнгө цуслагсад бүгдээрээ үхэж д�##�д ор. Бүгдийг нь хүзүүгээр оосорлож байгаад буудан хороох хэрэгтэй.

Зочин
Зочин
12 сар 24, 2024 12:22

Өнөө пүккок руу баахан хүүхнүүдтэй туршлага судлана гэж явдаг нөхрийг Одбаяр нь х�##�сан нэр зүүгээд Алтангэрэл нь газрын дарга болгоод авчихсан байна лээ

Irgen
Irgen
12 сар 24, 2024 13:51

АН-ын эдгээр фракцууд бүгд хор найруулгын лаборатои. Сонгуулиас өмнө, дараа бие биенээс өрсөж дээр гарах гэсэн амбицтай, хор найруулж гаршсан этгээд. Эднээс хүсэх юм түй ч байхгүй.

Ард
Ард
12 сар 24, 2024 15:08

Үүнийг л ардчил�##� гээд байгаа юм, эрх мэдэлд хүрэх гэдэг энэ дээ, тэгээд мөнгөтэй. Сайнгүй эхлэл байна.

Зочин
Зочин
12 сар 24, 2024 16:43

Идэж уухаас өөр юм мэдэхгүй хоосон ч�##�чигч нар

Зочин
Зочин
12 сар 24, 2024 16:47

Ихэнх нь хужаагын эрлийз хурлийзууд байх юмаа харах царайны �########� нар.

Зочин
Зочин
12 сар 24, 2024 21:50

Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich

Зочин
Зочин
12 сар 24, 2024 22:31

Shitguulch zahialgatai AN harluulah sanaatai.MAN tsaana ni uchnuun tomilgoo hiij l bnashdee. Chi MAN iin buzar bulaig bichij cadah uu?

Иргэн
Иргэн
12 сар 25, 2024 04:20

Улс төрийн намд орж амь амьдарлаа зориулах нь �##�бан туша�##�д очих санаа бодлоо хэрэгжүүлэх гэдэг биз дээ. Чадварлаг сайхан з�##�уус зохих �##�бандаа очих нь юун буруу байхад.

Зочин
Зочин
12 сар 25, 2024 15:45

АН нам у�####�ж үгүй болсон цагт л Монгол улс хөгжинө.

Холбоотой мэдээ

Back to top button