Нийгэм мэдээ

Чингис хаан нисэх онгоцны буудлын замд өчигдөр 6 машин мөргөлджээ

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот чиглэлийн Тууш замын 4 дэх км-т цас орж үзэгдэх орчин хязгаарлагдсантай холбогдуулан өчигдөр 12:25 цагийн орчимд 6 тээврийн хэрэгсэл холбогдсон зам тээврийн осол бүртгэгджээ.

Ослын шалтгаан нөхцлийг тогтоох, хэргийн газрын үзлэг хийх, хамгаалах зорилгоор 14:15 цагаас 16:20 цагийн хооронд замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг түр хязгаарласан байна. Ослын газрын үзлэг хийж, хунгарлаж тогтсон цасыг түрэх, цэвэрлэх ажлыг Чингэлтэй дүүргийн ТҮК гүйцэтгэснээр зорчих хэсгийг хэвийн байдалд оруулж, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж, хурдаа тохируулах, шаардлагагүй бол холын замд зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө. Өнөөдөр төв, говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхитай, хүйтний эрч нэмж чангарах тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг цаг уурын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 7, 2025 13:19

Анхнаасаа стандартгүй барьсан зам шүү дээ. Цасан шуургатай байтугай зүгээр энгийн өдөр харанхуйд явахад хүртэл аймар шдээ. Ямар ч гэрэл гэрэлтүүлэг байхгүй. 3 эгнээ нь хоорондоо зураас нь арилчихсан. Яг эгнээгээрээ явж байгаа эсэхээ ч мэдэхэд асууд�##�тай

Холбоотой мэдээ

Back to top button