Нийгмийн

Сэрэмжлүүлэг: Орон нутгийн замд халтиргаа гулгаатай байна

Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг болон Багахангай, Налайх дүүргийн нутгаар тэнгэр бүрхэг, Баянхонгор аймагт бага зэргийн цастай, Говьсүмбэр, Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сумдад бага зэргийн цас орсон тул сар шинийн золгуут хийхээр орон нутгийг зорьж байгаа жолоочдод хурдаа тохируулахыг сэрэмжлүүллээ.

Улсын болон орон нутгийн чанартай авто замд хаагдсан зам, даваа байхгүй. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Жолооч та бүхэн хол, ойрын замд халтиргаа гулгаанаас сэргийлж, хурдаа тохируулан хамгаалах бүсээ зүүж, гэрлээ шилжүүлэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button