Нийслэл

ЦЕГ: Баярын өдрүүдэд 10 мянга гаруй дуудлага мэдээлэл бүртгэгдэж, 11 хүн зам тээврийн ослоор амиа алдсан

Цагдаагийн Ерөнхий Газраас цагаан сарын баярын өдрүүдэд гарсан зам тээврийн осол, зөрчлийн талаар цаг үеийн мэдээлэл хийлээ.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр, "Баярын өдрүүдээр цагдаагийн байгууллагад нийт 10,573 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Баярын өдрүүдээр зам тээврийн ослын улмаас 11 хүн амь насаа алдсан. Ирсэн дуудлага мэдээллээс харахад,

  • Гэмт хэргийн шинжтэй - 476,
  • Зөрчлийн - 3,915,
  • Зам тээврийн ослын - 2,107 бүртгэгдсэн гэв.

Мөн цагдаагийн байгууллагаас явуулсан хяналт, шалгалтын хүрээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 299 зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээг авсан. Түүнчлэн баярын өдрүүдэд архидан согтуурсан 894 хүнийг эрүүлжүүлэхэд саатуулсан" гэсэн юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 6, 2025 14:58

Дайн самуунтай улс шиг л байна яасан олон хүн бурхан болоовэ

Зочин
Зочин
3 сар 6, 2025 16:11

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Prvrj
Prvrj
3 сар 11, 2025 18:49

Iim blhoor l olon amraltiin hereg bdaggui bhguyu

Холбоотой мэдээ

Back to top button