УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Булгантуяа: Даатгалын зөвлөлд Сангийн сайдаас өөр санхүүгийн мэргэжилтэн байхгүй

Нийгмийн бодлогын байнгын хороо нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг төлөөлсөн гишүүдийг МҮЭХ-оос нэр дэвшүүлсэнтэй холбоотойгоор нэр дэвшигчийн сонсголыг ирэх дөрөвдүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулахаар боллоо. Харин сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Үүрийнтуяаг томиллоо.

Харин хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн удирдлагын тухай саналаа хэллээ.

Тэрбээр, “Нийгмийн бодлогын байнгын хороо холбогдох хуулиудад өөрчлөлт оруулаад шууд дуудаад, асуугаад шинэчилдэг зохицуулалт хийхгүй бол иргэд олон нийт маш ууртай шимтгэл төлж байгаа. Тэгсэн хэр нь үйлчилгээгээ авч чадахгүй байгаа. Шимтгэл төлөгчдийн өмнөөс шийдвэр гаргаж байгаа хүмүүс нь зөрчилтэй байвал яаж удирдагдаж, сайжрах вэ дээ.

Чиг үүргийг нь та бүхэн хараарай. Ямар ямар тусламж үйлчилгээнд мөнгө өгөх вэ. Даатгуулагчтай ямар байдлаар гэрээ байгуулах вэ гэдэг чиг үүрэг дээр ажиллаж ёстой. Дээрээс нь нэмээд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн удирдлагыг хариуцах ёстой хүмүүс. Гэтэл ажиллаж байгаа хүмүүс дунд нь Сангийн сайдаас өөр төсөв, санхүүгийн нарийн мэргэжилтэн байхгүй. Тэгэхээр энэ сангийн удирдлага яаж сайн явах вэ дээ. Манай үйлдвэрчний эвлэл олон хүнтэй байгууллага юм чинь нарийн мэргэжлийн хүмүүсээсээ оруулж ирвэл Нийгмийн даатгалын сан сайн удирдагдана" гэлээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Dashdavaa
Dashdavaa
3 сар 20, 2025 13:24

tiim uchiraas l daatgalaar garaa ugaagaad bn uudaa ? Munhshn , Javhlan nar ugsej heregten Enhboldiig EMDG.t tomilson n iim l uchirtai ym bn , ed niilj ali mungu ihtei , amar hylbar tsavchaa hiij boloh gazraa gyrhai harj songoj bndaa ! udahgui ene daatgal dampuurhad gaihah hereggui bizdee !

Холбоотой мэдээ

Back to top button