УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Тооцоолол: 126 гишүүний цалин болон зардалд сард ₮3,5 тэрбум, жилд ₮42 тэрбум зарцуулагддаг

УИХ-ын гишүүдийн цалин хангамжийн асуудал шүүмжлэл дагуулаад буй. Хэвлэлд цалингийнхаа талаарх мэдээллийг хүртэл зөрүүтэй ярьцгаасан. Зарим нь бүр "Сард 20 сая төгрөг хүрэхгүй байгаа тул 40 саяыг нэмүүлье" гэж хүртэл аархсан.

Тэгвэл УИХ-ын гишүүд хэдэн төгрөгийн цалин авдаг вэ гэдгийг хүргэе.


Монгол Усын Их Хурлын тухай хуулийн 42 дугаар зуйлийн 42.1-т УИХ гишүүний цалин хөлс, томилолт, бичиг хэрэг болон үйл ажиллагааны бусад зардлыг Улсын Их Хурлын жил бүрийн төсөвт тусгаж санхүүжүүлэхээр заасан.

УИХ-ын 2020 оны 40 дүгээр тогтоолын дагуу УИХ гишүүн нь сард үндсэн цалин 6.1 сая төгрөг, онцгой нөхцөлийн нэмэгдэл 30 хувь буюу 1.8 сая төгрөг нийт 7.9 сая төгрөгийн цалинтай.

Чингэхлээр 126 гишүүний сарын цалинд 768,6-995,4 сая төгрөг, жилийн цалинд 9,2-12 тэрбум төгрөг зарцуулагддаг байна.

Монгол Усын Их Хурлын тухай хуулийн 42 дугаар зуйлийн 42.3-т гишүүн тойрогт ажиллахтай холбогдсон зардлын хэмжээг Усын Их Хурал тогтоохоор заасны дагуу УИХ-ын 2024 оны 44 дүгээр тогтоолоор "Улсын Их Хурлын гишүүний төсөвт зардлыг төлөвлөх, тооцох, зарцуулах, тайлагнах журам"-ыг баталсан.

Журамд зааснаар гишүүний төсөв нь гишүүн болон түүний туслах, зөвлөх, бие төлөөлөгчийн цалин хөлс, хотын дотор хэрэглэх унааны зардал, тойрогт ажиллах томилолтын зардал, хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, хууль сурталчлах, бусад орны хууль тогтоомж, туршлагатай танилцах, судлахтай холбогдсон зардал болон холбогдох шийдвэрийн дагуу олгох бусад зардлаас бүрддэг.

2025 онд УИХ-ын нэг гишүүнд сард 21,8 сая төгрөгийн зардал төсөвлөгджээ.

Чингэхлээр 126 гишүүний сарын зардалд 2 тэрбум 746,8 сая төгрөг, жилийн зардалд 32 тэрбум 961,6 сая төгрөг зарцуулагддаг байна.

Сард авдаг 21.8 сая төгрөгөөр доорх үйл ажиллагааг санхүүжүүлэхээр тусгасан байна.

  • хууль тогтоомжийн төсөл санаачлах, судалгаа хийх,
  • хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах,
  • хууль тогтоомжийн үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцоог хийх,
  • хууль тогтоомжийн үзэл баримтлалын төсөл болон хууль тогтоомжийн төслийг боловсруулах,
  • ашиг сонирхол нь хөндөгдсөн иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийтээр хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэх, санал авах,
  • хууль, тогтоомжийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах,
  • бусад орны хууль тогтоомж, туршлагатай танилцах, судлах,
  • тойрогтоо ажиллах, иргэд, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох зэрэг арга хэмжээнд зориулагддаг байна.

Тэгэхээр УИХ-ын 126 гишүүний сарын болон жилийн цалин, зардлын хэмжээг нэмж тооцоолоё. Нэг сарын цалин болоод зардалд 3,5-3,7 тэрбум төгрөг, жилийн цалин болоод зардалд 42,1-44,9 тэрбум төгрөг зарцуулагддаг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
38 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Өөөөөөө
Өөөөөөө

Тэгэхээр гишүүдийг цөөлж зардалыг хасах хэрэгтэй зүгээр л ажлаа хийж байгаахүмүүс шүү дээ

Зочин
Зочин

НАРА мэтийн тэнэгүүдэд энэ мөнгө чинь ихдээд бна хууль ойлгохгүй судлах чадвар байхгүй чаддаг юм нь хүн доромжлох бүх коммент бичсэн хүнтэй хэрүүл хийх зүгээр юм асуух санал хэлсэн хүнтэй хүртэл хэрүүл хийгээд л сэжиг хүрмээр үнэхээр тэнэг хүүхэн сагсагсалзаад сэгсэгнээд хэдэн өрөөсөн гутлууд нь өмөөрч хөөргөөд огиудас хүрмээр байхын. Зүгээр мөнгө өгөөд битгий сагуулаад бай!!

Зочин
Зочин

ӨӨРСДӨӨ МӨНГӨ ЦАЛИН ХАНГАМЖ СН БАЙДАГ АЖИЛ ХИИДГҮЙ 35 ЖИЛ УЛС ӨӨДЛДӨГГҮЙ. ХУВЬ КОМПАНИ БИЗНЭС НЬ ГЭР БҮЛ ХАМААТАН Н УЛСЫГ ЦӨЛМӨДӨГ

Настан
Настан

100 ямаанд 60 ухна гэдэг л үлгэр болчих юмаа. Дураараа дургиж, дунд чөмгөөрөө наргина гэдэг 1 явган ярианы биeлэл болчих юмаа. Eр нь 1 их гийгүүлж гүйцэтгэсэн хууль гэж санагдахгүй юм, хийсэн ажил гэж байдаггүй юм шиг нээх хэлэлцэхээс илүү хэрүүл хэл ам болсон хүмүүс. Нээх баян улсын гишүүд юм шиг л байх юм. Эх орныхоо төсөвт хэмнэлт гаргамаар юм даа.

Одоо бол 100 ямаанд 100 ухна
Одоо бол 100 ямаанд 100 ухна
Reply to  Настан

Одоо бол 100 ямаанд 100 ухна

Зочин
Зочин

76 хангалттай

Зочин
Зочин

хүний эрүүл мэндийг хамгаалж байгаа эмч нар хамгийн өндөр цалин авч байх ёстой шүү.........яасан гэж ийм хэтэдсэн өндөр цалин өгдөг байнаа ..... вуны онцгой нөхцөл вэ ....та нар онцгой байдлын ахдбан хаагчид шиг ажил хийдэг бил үүү........ичиж амьдраасай наад балай тогтолцоогоо даруйхан өөрчил!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин
Зочин

Гишүүдийг 60% цөөлж, зардлыг бууруулах, ямарч дэвшил, хөгжил, шийдэл алга.

Д.Баатар
Д.Баатар

Жил бүрийн эцэст монголчуудын амьдрал өөдлөн дээшилж байвал тэр цалин мөнгө нь хамаагүй харин бидны амьдрал улам доройтож ядуурал улам нэмэгдсэн бол улс төрийн болоод эрүүгийн хариуцлага тооцох эс чадвал хувийн арга хэмжээ авах хэрэгтэй

zochin
zochin

sard 800 say ym ba. ene olon humuus demii ym ba a

Аав
Аав

Жагсаалт 50 хас эд байлаа гээд ямарч үр ашиггүй илүү зардал

Зочин
Зочин

Хууль санаачилсан гээд мөнгө аваад байдаг билүү! Хийх ёстой ажлаа л хийж байгаа шүү

Зочин
Зочин

yuch hiij chadahgui chadvargui setgelgui yumnuudad hairan mongo 100 ymaand 60 uhna gej

Дарьсүрэн
Дарьсүрэн

Цөөлмөөр юм аа.Хайран мөнгө.Ард олныг халамж аваад л гээд байдаг.Өөрсдөө халамжлуулаад суудаг юм байна даа.

Иргэн монгол
Иргэн монгол

НОВШ , НОВШ , НОВШ , НОВШ !!! Тэгээд үүнийгээ чамлаал сар бүр 100 саяыг шаардаж байгаа биз дээ .

чүлтэм Улаан
чүлтэм Улаан

00 ямаанд 60 ухна гэдэг л үлгэр болчих юмаа. Дураараа дургиж, дунд чөмгөөрөө наргина гэдэг 1 явган ярианы биeлэл болчих юмаа. Eр нь 1 их гийгүүлж гүйцэтгэсэн хууль гэж санагдахгүй юм, хийсэн ажил гэж байдаггүй юм шиг нээх хэлэлцэхээс илүү хэрүүл хэл ам болсон хүмүүс. 126 г цөөлөх хэрэгтэй байнааь хуулиа дахин өөрчлөх болж дээ

zochin
zochin

ta nar baahan tatvar nemcheed tegeed uursduu iim ih tsalintai

Зочин
Зочин

Энэ хэдийнх яахав ээ, үхсэн. Цаана чинь маргааш төрийн а-лбан хаагчдын цалин нэмэгдэх гэж байна. Гамшиг гэдэг энэ. 2016 онд 150,000 хүрэхгүй байсан гахайнуудын тоо 2025 онд 200,000-г давсан ба ердөө 2023 онд эдэнд зориулах төсвийн урсга-л зарда-л 2.1 их наяд төгрөг хүрэхгүй байсан бол маргаашийн нэмэгдлийг оролцуулаад энэ онд төсвөөс санхүүжих зардал 6,4 их наяд төгрөг болж зөвхөн сонгуультай холбогдож төрийн а-лбан хаагчдын ца-лингийн нийт урсга-л зарда-л 2 жилд 4.3 их наядаар нэмэгдэж байна. Энэ бол гамшиг. Үхсэнийх нь хэмнэлт, элэнцэгнийх нь мэдээллийн технологийн дэвшил, Эй Ай, ба-лууных нь төсвийн үр ашиг!

Zochin
Zochin

Тэгээд яах гэж гишүүдийн тоог нэмэгдүүлээд байдгийм бэ. Идэж уух нь багадаа юу

зочин
зочин

Бузрууд далд ор

Зочин
Зочин

УИХ-ын гишүүдийн тоог 126 болгоно гэлэг бол цэвэрхэн дээрэм! Тэгээд ямархүү хүмүүс жагсаалтаар орж ирж байгаа нь ичиж үхмээр, юу ч мэдэхгүй хэрүүл хараалаараа танигдсан хулгайчид л хар массын дэмжлэгийг авч байна
Монгол улс үнэхээр дэлхийн шившиг болж байна длл

Зочин
Зочин

Хуцаач 6 тэрбум зарцуулагдаад жилд 200 гаран тэрбум зарцуулах юм бналээштээ

Зочин
Зочин

76 БАЙХАД ИХ БАЙНА. 38 БАЙХАД ХАНГАЛТТАЙ ГЭХ САНАА ИХ БАЙСАН. ИРГЭД 76 ИДМЭРЭЭ ЯАЯ ГЭЖ БАЙХАД ЮУН 126 ВЭ ШҮҮМЖЛЭЛ ИХ БАЙСАН БОЛОВ Ч ЧИЧЭРСЭЭР БАЙГААД САНАСАНДАА ХҮРСЭН. ОДОО ЭДНИЙ УУЖ ИДЭХ ЭРХ ЯМБА НЬ ДИЙЛДЭХГҮЙ. УДАХГҮЙ 176 БОЛГОЁ ГЭХ ВИЙ. 38 БОЛГОЁ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ard tvmnee ulandaa gishgechiheed oorsdoo ter bumaar ni ideed yu bodoj suudag luiwarchid we

Зочин
Зочин

Гишүүдийн сард зарцуулсан зардлыг шилэн болгоод гишүүн нэг бүрээр тус бүрийн тайланг олон нийтэд нээлттэй болгох хэрэгтэй юм байна даа. Тэгвэл хэн нь ямар ажил хийж байгаа нь мэдэгдэнэ дээ. Тэгээд дээрээс нь эгүүлэн татдаг болчихвол ч...

Зочинзочиг
Зочинзочиг

76 гишүүд ихдэж байхад нэмээд 126 хулгайч болгочих юмаа. 8 сая хүн амтай улсад 5 хүн удирдаад болоод байхад яагаад манайх болохгүй байна. Авилга, хулгай чинь арай ихдэж байна шүү.

Зочин
Зочин

126 гэсэн тоогоо хасах ,жагсаалт гэдгээ болих, алдаа гаргасан "гишүүн" гэж өөрсдийгөө нэрлэгсдэд хариуцлага тооцох хэрэгтэй. Энэ их төсвийн зардал ард түмний нуруун дээр ирж байна.

Зочин
Зочин

Бид л өөрсдөө сонгосон. Одоо зардал гаргахгүй гээд яахав дээ.

Монгол.монглл..
Монгол.монглл..

Өөрсдийгөө идэж уухаа гэж 126 н амьтан мангасуудын...шунал хязгааргүй...

Зочин
Зочин

1000 хүн байгаад ч эх орноо гэх сэтгэлгүй бол сайжрахгүй. Зүгээр л Монгол ёсоороо их засгаа бариад намгүй, хулгайчгүй, хуйвалдаж иддэг тогтолцоог устгаад цааш явахаас өөр гарцгүй ээ

Зочин
Зочин

Ийм жижиг оронд данхайсан шал дэмий 126 болоод гиигүүлсэн юм алга 76 болгоо Зардлаа хэмнэ

Зочин Иргэн
Зочин Иргэн

Олигтой улс орноо авч явж чадахгүй, өндөр цалин авна.Албан тушаалаа ашиглаж,эх орноо тонон дээрэмдэнэ,луйвар хийж баяжина арай дэндүү.Ийм хөлдүү хүмүүсийг огцруулаад,олигтойхон сийрэг ухаантай 10 гишүүн байхад болно доо

Зочин
Зочин

Хогийн ацнууд

Зочин
Зочин

126 болоод бүтээсэн хийсэн ажил бхгүй цалингаа нэмүүлэх гээд хуцаж суугаа малууд УИХ тараасай

Zochinn
Zochinn

Gishuude tsuul 76 gaas baga baival bolno

Зочин Монгол иргэн
Зочин Монгол иргэн

Дээд байгууллага нь ийм идэж ууж байвал болоо гэсэн шиг.Төрийн байгууллага цалингийн схемээ нийтээрээ хэлэлцэж нэг мөр болгох хэрэгтэй юм даа.Эх орон,ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүн Төрд байна уу.
Монголын төлөө цохилох зүрх чинь өвдмөөр юм даа.

Зочин
Зочин

Бид Нарийн насаараа цаг наргүй хөдөлмөрлөөд олохгүй хөргө байнаа.яаж жирийн иргэд бид хөгжих билээ дээ

Зочин
Зочин

Арайл олон юм аа

Холбоотой мэдээ

Back to top button