УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Төмөр замаар тээвэрлэх нүүрсний экспорт 165 сая тоннд хүрч, 1.5 тэрбум ам.доллароор орлого нэмэгдэнэ

Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын нээлт өнөөдөр /2025.05.14/ болж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.

Тэрбээр, "Засгийн газрын ажлын хэсгийн гишүүд та бүхэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Том төсөл хөдөлгөнө гэдэг бол том эрх ашгийг хөндөнө гэсэн үг. Төм төсөл хөдөлгөнө гэдэг том сорилтуудтай нүүр тулж, даван гарна гэсэн үг. 2014 оноос хойш 18 жил хэлэлцсэн хэлэлцээрт цэг тавин хөдөлгөж чадсан хоёр талын ажлын хэсгийнхэнд баяр хүргэе. Нүүрсний зах зээлийн дотоод гадаад өрсөлдөөний олон улсын тоглогчид энэхүү төмөр замыг тавиулахгүй байх нь өөрсдөд нь ашигтай гэж үзсэн явцуу эрх ашгаас маш их цаг хугацааг алдсан. Харин өнөөдөр хоёр улсын Засгийн газар гурав дахь этгээдийг оруулахгүйгээр олон жилийн үл ойлголцолд цэг тавьж чадлаа. Дэмжлэг үзүүлсэн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын чуулганаар хэлэлцээрийг соёрхон баталсан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон УИХ-ын эрхэм гишүүд, парламентад суудалтай улстөрийн намуудад талархал илэрхийлье.

Монгол Улс БНХАУ-тай мөнхийн хөрш орнууд билээ. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байгаа нь Замын-Үүд боомт, Энхтайвны гүүр, Улсын Их дэлгүүр зэрэг хоёр улсын найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болсон ард түмний сэтгэлд хоногшсон нэгэн том бүтээн байгуулалт болж түүхэнд тодоор үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Энэхүү хэлэлцээрийг хурдтай шийдвэрлэхэд хамтран ажилласан, дэмжлэг үзүүлсэн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай, Гадаад хэргийн сайд Ван И, Монгол Улсад суугаа элчин сайд болон бусад албаны хүмүүст Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлж байна. Өнөөдөр нээлтээ хийж буй Гашуунсухайт-Ганцмод боомтын өргөтгөл шинэчлэлийн бүтээн байгуулалтад буцалтгүй тусламж үзүүлсэн БНХАУ-ын Засгийн газарт талархал илэрхийлье.

Гашуунсухайт хилийн боомтын экспорт, импортын 22 гарцтай болгож, нэвтрүүлэх хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлснээр улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхээс гадна орон нутгийн иргэдийн амьдралын чанар, орлогын эх үүсвэрийг шинээр бий болгож чадна гэж үзэж байна.

Эрхэм хүндэт зочид оо, өнөөдөр Монгол-БНХАУ-ын эдийн засгийн түншлэлд шинэ эрин, шинэ хуудас нээгдэж байна. Монгол Улс "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн бодлогоо тууштай хэрэгжүүлж, "Монголын за бол андгай" хэмээх язгуурын зарчмаа хатуу баримтлах болно.

Нүүрсний экспорт 165 сая тоннд хүрч, жилд 1.5 тэрбум ам.доллароор орлого нэмэгдэнэ. Нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрэх Засгийн газрын зорилт хангагдаж, эдийн засаг тэлэх үндсэн нөхцөл бүрдэх юм. Тийм ч учраас бид 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлсэн.

Төмөр зам ашиглалтад орсноор дэлхийн гангийн үйлдвэрлэлийн талаас илүү хувийг үйлдвэрлэдэг БНХАУ-д нүүрсийг урт хугацаанд тогтвортой, найдвартай нийлүүлэх итгэлт түнш Монгол Улс байх боломж бүрдэж байна. Цаашдаа бид Шивээхүрэн-Сэхэ боомтоо холбох хэлэлцээрийг өнөөдөр үдээс хойш хийнэ. Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтуудыг урт хугацааны төлөвлөлтөд оруулах ажлыг өнөөдөр хамт ярилцана. Үлдсэн төслүүдээ хөдөлгөхийн төлөө хатуугаас хатуу зарчим барина.

Монгол Улс БНХАУ, ОХУ-тай гурван улсын төмөр зам болон байгалийн хийн хоолойн төслүүдийг явуулахын төлөө харилцан ашигтай хэлцлүүдийг идэвхтэй дэмжин ажиллах болно. Төмөр замын хил холбогдож нүүрс тээвэрлэх түүхэн өдөр эргэн уулзахын ерөөл дэвшүүлье. Мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадрах болтугай. Мөнхийн хөрш Монгол-Хятадын харилцаа хөгжин цэцэглэхийн ерөөл дэвшүүлье. Баярлалаа" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
33 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүү бэр хоёрын сенсацийг намжаах гээд нэг их юм хийсэн хүн шиг хөлс нь цутгаад ярьж байх шив

Зочин
Зочин
Reply to  Зочин

хаха хэрүүлийн мастер мини өмхийрсөн амаа угах

Зочин
Зочин
Reply to  Зочин

Bidnees hulgailj idsen mungunii ugaadas doloogch mini, bid naryg horloj bgaa shimegch naryg unuuruhuu zogsoo

Зочин
Зочин

ene mungu ni huu ber 2 luu orchihgu bol bus#aar yah vee

Зочин
Зочин

za naad munguu zuv l gazar luu ni oruulaaraidaa

Зочин
Зочин

uursdunduu l ashigtai yum hiigeed bgamda

Зочин
Зочин

za odoo bolio ajlaa ug

Зочин
Зочин

odoo neg tom sensatsi l manai hund heregtei baina daa

Зочин
Зочин

mongoldoo l heregtei yum hiisen blgude

Зочин
Зочин

tuuhen ntr gej mangartaad anh udaa boomt neej baiga bishdee

Зочин
Зочин

saihan medee baina

Зочин
Зочин

odoo buur hurdan ulsiinhaa mungiig tsulmunu gesen uguu

оркоо
оркоо

ОРЛОГЫН ТАЛ НЬ ТАНАЙ ГЭР БҮЛИЙХЭН ЧААгаад ТАНСАГЛААД БАЙХААР ХЭРЭГ АЛГАА ОРКОО!!!

Зочин
Зочин

iim ih l yum hiij baiga yumshig l haragdah geed neere ene neg boomt neehed yerunhiilegchuus busad ni ochtsonch baih shig arai2

Зочин
Зочин

utgaggui yumdaa neeree odoo ergeed irehed ni nuuguu duulian ni namjtsan baihuu

Зочин
Зочин

manai zasag tur utgaa aldsan odoo zugeer ergej ireed tarhaa bod

Зочин
Зочин

ber huu 2 chine henii mungiig ureed baigaag hurdan heleechee

Зочин
Зочин

MANANg nuraana geed l garj irsen DANH uuruu MANAN boltson gej oilgood baigaashde ter ber huu 2iin asuudal bol zugeer naad zah baigaa

Зочин
Зочин

mongolchuud maani altan zagasnii oi sanamjtai bilee huurhiis

Зочин
Зочин

mongol orniig mini zarj ideh gej baigaagaa yun goy yridag yum be

Зочин
Зочин

ingeed l ber ohin ni shine tsunh avlaadaa

Зочин
Зочин

zugeer hog yumaa neeree

Зочин
Зочин

Гэр бүлийнхээ орлогыг нотол! Тэгээд огцор

Зочин
Зочин

Энэ бол монголд л хэрэгтэй ажил хулгайчидад хэрэггүй болохоор боож үхэцгээлээ юу?

Зочин
Зочин

Хүүхдүүд чинь биднийг даапа�##�ах чинь та�##�агдсангүй ээээ

Арман
Арман

Гайх�##�тай

Зочин
Зочин

Ха ха ингэж л попрохоос цаашгүй

Монгол хүн
Монгол хүн

Миний хөдөлмөрлөсөн ц�##�ин хөлсөөс татварын хууль нэрийдлээр дээрэмддэг хэдэн төгрөг чиний хүү, бэр, зулбасагыг тансаглуулах гэж өгмөөргүй байна. Би ийм юманд харамч.

Зочин
Зочин

ЭНЭ ХУЛГАЙЧ ЧИНЬ ЮУН АЖИЛ ЯРИАД БАЙНА АА АТГ ДЭЭР ОЧИЖ ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГЭЭ ӨГЧ ОГЦОРООЧЭЭ ХУЛГАЙ ЧИНЬ ИЛ БОЛЛОО

Зочин
Зочин

ОДОО ХУЛГАЙГАА ИЛЧЛЭЭД �######� ТА НАРЫН ХУЛГАЙ ИЛ БОЛЛОО ЯАСАН ШИРЭН НҮҮР ВЭ

Зочин
Зочин

АРД ИРГЭД ХОСР МЯНГАН ТӨГРӨГНИЙ ТАЛХАА ХҮИРЭХГҮЙ ЯДАРЧ БАЙХАД ЮУ ЮУ ГЭНЭЭ ХОРИН САЯЫН ЦҮНХ ТЭРБУМ ТӨГРӨГНИЙ МАШИН ГЭНЭ ҮҮ.......... ОДОО ШАЛГУУЛААД БАЙДАГ ГАЗАРЛУУГАА ЯВСАН ЧИНЬ ДЭЭР БАЙХ ХУЛГАЙ ЧИНЬ ХАМГИЙН НААД ЗАХ НЬ ИЛЭРЛЭЭ ЭНЭ ИХ ТОМ БАРИМТ ШШШ

Зочин
Зочин

400сая жуулчин хүлээн авна гэж бга хүн ингэж ярихаас ч яахав бас нэг худ�##�ч хүзүүдорж

Зочин
Зочин

ҮХСЭНИЙ САЙД ЧИ ЗҮГЭЭР Л �######�
ЧИ ХЭЗЭЭЧ ОРК ХЭВЭЭРЭЭ Л ҮЛДЭНЭ
...ЧИНИЙ ХИЙЖ ЧАДАХ ЗҮЙД АЛГА
АХТАЙГАА НИЙЛЖ ЗОХИОЛ БИЧИХ
САНААТАЙ БАС...ЭЛЭГ АВНА....

Холбоотой мэдээ

Back to top button