Ордноос иргэдийн саналыг хүчитгэх ёстой Ч.Лодойсамбуу "жагсагч"-ийн дүрээр талбай орно

Ерөнхий сайдыг огцруулах, хөрөнгө орлогоо ил болгохыг шаардаж өчигдөр Чингис хаан талбай дээр залуусын төлөөлөл жагсав.
Жагсаалын хоёр дахь өдөр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу жагсаалд нэгдэнэ хэмээн илэрхийлжээ. Улс төрчид, УИХ-ын гишүүд талбай дээр гарч жагсаж байгаагаа иргэний үүргээ биелүүлэх хэмээн тайлбарлаад байгаа дээр дараах зөрчлүүд харагдана.
Монгол Улсын Их Хурлын Тухай хуульд УИХ-ын гишүүнийг, “7.1.Улсын Их Хурлын гишүүн /цаашид "гишүүн" гэх/ бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” хэмээн заасан байдаг. Энэ нь УИХ-ын гишүүн иргэдийн дуу хоолойг хуулийн процессын дагуу хүчитгэж байх үүрэгтэй субъект мөн гэсэн үг.
2025 оны 2-р сард УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж, хамгийн эхэнд тус саналд УИХ-ын гишүүн Ж.Баярмаа гарын үсэг зурсан юм. Уг нь төрд олон нийтийг төлөөлж суугаа УИХ-ын гишүүн гадаа гарч жагсахын оронд Засгийн газрын шийдвэр, Засгийн газрын гишүүн, Ерөнхий сайдтай холбоотой асуудалд намын бүлэг, танхимдаа санал гаргаж холбогдох хяналтын шатанд өргөдөл гаргах, хүсэлт тавих, цаашлаад огцруулах хүртэл арга хэмжээг авах бүрэн боломж нь нээлттэй бий.
Олон нийт, сонгогчид өөрсдийнх нь дуу хоолойг хүргэж өгнө үү хэмээн УИХ-д сонгосон байхад Төрийн ордон дотроос иргэдийнхээ шаардлага, хүсэлтийг хууль санаачлагчийн үүрэг, хувиар хэрэгжүүлэхийн оронд өөрсөдтэй нь хамт жагсана гэж байгаа нь УИХ-ын гишүүний эрх, үүргээ бүрэн ухамсарлаагүйн жишээ мөн.
УИХ-ын гишүүн иргэдийн саналыг хүч оруулах буюу УИХ-ын тухай хуулийн 391-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэд тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаарх саналаа УИХ-ын албан ёсны санал авах цахим хуудсаар дамжуулан гаргах боломжтой бөгөөд 30 хоногийн хугацаанд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, саналыг 33 мянга болон түүнээс дээш иргэд дэмжсэн бол Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт, шалгалт явуулах” боломжтой.
Өөрөөр хэлбэл иргэдийн саналыг шийдвэрлэх шатанд нь УИХ-ын гишүүд манлайлал үзүүлж, үр дүнг нь хамт үзэх бүрэн боломжоо ашиглахын оронд иргэдийн дунд зогсож, "харагдахаа" илүүд үзэж байгаа бол бүрэн эрхээсээ түдгэлзсэн нь зөв биз ээ.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Лодойсамбуутай самбуугүй болно гишүүний ажилдаа л анхаар олны хэлдгээр битгий сүгсэлз
Ажилд нэмэргүй байж хэрүүл хийгээд л явахаас цаашгүй ийм юмнуудыг төрд оруулдгаа болихгүй бол ч урагшлахгүй дээ. 30 жил хэрэлдэцгээ лээ, байгаа царайгаа хар
bitgii hutsaad bai, naad danh chini hurtel gishuun baihdaa jagsaal zahialgiin jagsaal hiij tolbort ni darga bol oo biz dee