Хөндөх сэдэв: ЕБС 3-аас дээш давхар байж болохгүй, 7 баллын газар хөдлөлтөд “нурна”

2024-2025 оны хичээлийн жилийн байдлаар Монгол Улсад нийт 885 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн 705 нь төрийн өмчийн, 180 нь хувийн өмчийн сургууль.
Энэ сургуулиудад нийт 797,905 сурагч суралцдаг. Тэдгээрийн 47.6% нь бага ангид /I–V анги/, 34.3% нь дунд ангид /VI–IX анги/, 18.0% нь ахлах ангид /X–XII анги/ суралцаж байна.Мөн ерөнхий боловсролын сургуулиудад нийт 61,016 ажилтан, багш, албан хаагч ажиллаж байгаа гэсэн судалгааны дүн мэдээ байгаа юм.
Харин Улаанбаатар хотод нийт 305 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн 147 нь төрийн өмчийн, 158 нь хувийн өмчийн сургууль.
Нийслэлийн эдгээр сургуулиудад нийт 397,000 гаруй сурагч суралцаж байна. Энэ нь улсын нийт сурагчдын бараг 50 хувь юм.
Энэ статистик мэдээллийг дурдаж буйн учир ЕБС-ийн барилгын норм, стандарттай холбоотой. Тодруулбал, манай улс тэр дундаа Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй буюу 7 баллын бүсэд оршдог. Тиймээс ЕБС-уудын барилгыг гурваас дээш давхар барихыг хориглодог.
-ЕБС-ийн барилга гурав болон дөрвөөс дээш давхар байж болохгүй гэдэг норм, дүрмийг улсын сургуулиуд чанад мөрдөж, зарим хувийн сургуулиуд зөрчдөг-
Энэ тухай Барилгын хөгжлийн төв,
"Долоо ба түүнээс дээш газар хөдлөлтийн баллтай бүсэд ЕБС-ийн барилгыг дээд тал нь гурван давхар төлөвлөхийг зөвшөөрнө.
Зургаа ба түүнээс доош газар хөдлөлтийн баллтай бүсэд ЕБС-ийн барилгыг дээд тал нь дөрвөн давхар төлөвлөхийг зөвшөөрнө. Хэрэв зургаа ба түүнээс доош баллын бүсэд ЕБС-ийн төлөвлөлтийг дөрвөн давхар хийсэн тохиолдолд дөрөвдүгээр давхар буюу хамгийн дээд давхарт 10-12 дугаар ангийн сурагчдад зориулсан боловсрол, чөлөөт цагаа өнгөрөөх өрөө тасалгаа, захиргааны зориулалттай өрөө тасалгааг байрлуулна.
Мөн тус норм ба дүрмийн 5.1.8-д “1-5 дугаар ангийн сурагчдад зориулсан хичээлийн анги, танхимыг хоёроос доош давхарт байрлуулна" гэж тус тус заасан байдаг" гэх мэдээллийг өгөв.
Энэ норм, дүрмийг улсын болон хувийн сургууль дагаж мөрдөх учиртай. Гэтэл гурав, дөрвөн давхраас өндөр барилгатай хувийн ерөнхий боловсролын сургууль нийслэлд олон бий. Өөрөөр хэлбэл эдгээр сургуулиуд хууль зөрчсөн буюу багш, ажилчид, сурагчдынхаа амь нас, аюулгүй байдлын эсрэг ноцтой зөрчил гаргаж байна гэсэн үг.
Нөгөө талд энэ мэт зөрчилтэй барилгыг хүлээж авдаг улсын комиссын зөрчил яригдана.
Энэ хүрээнд бид Нийслэлийн хяналт, шалгалтын газартай холбогдож, тодруулах гэхэд хариу өгсөнгүй.
Харин Хотын стандарт, хяналтын газар,
"Манай талаас архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг явна. Барилгын хөгжлийн төв дээр яг ажлын зураг явна. Өөрөөр хэлбэл ерөнхий загвар зураг манайхаар батлагдана. Харын ажлын зураг нь Барилгын хөгжлийн төв дээр батлагдана. Манайх загвар зурган дээр нь хянадаг. Хувийн сургуулиудын тухайд янз бүр. Өөрсдөө дураараа байр худалдаж аваад, үйл ажиллагаа явуулчихдаг. Ийм тохиолдолд манайхаас ч юм уу хяналт тавих боломж үүсдэггүй. Харин яг эхнээс нь сургуулийн зориулалтаар, өөрийн гэсэн газар дээр, хуулийн дагуу эхлүүлж байгаа бол холбогдох газрууд хяналтаа тавиад явдаг. Дөрвөөс дээш давхар байхаар төлөвлөсөн бол боломжгүй гэдгийг нь хэлдэг" гэлээ.
Ингээд харвал гурав болон дөрвөөс дээш давхар барилгад үйл ажиллагаагаа явуулдаг хувийн сургуулиудыг буруутгах хоёр ч шалтгаан байна.
Нэгдүгээрт, хууль бус гэдгийг мэдсээр байж өндөр барилга худалдаж авдаг.
Хоёрдугаарт, норм болон дүрэм зөрчиж гурваас дээш давхар барилга сургуулийн зориулалтаар барьж, үйл ажиллагаа явуулдаг.
Энэ үйлдлүүд хувийн эрх ашгийн асуудал байж болох ч сурагчид, багш, ажилчдын эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулж буй хэлбэр. Тухайлбал, долоон баллын хүчтэй газар хөдлөлтийн бүс гэдэг энэ хэмжээнд газар хөдлөх боломжтой гэдэг утга. Хэрэв энэ хэмжээнд газар хөдөлбөл ЕБС-ийн барилгын норм, дүрэм зөрчиж баригдсан барилгууд нурна гэсэн үг. Нурсан тохиолдолд маш олон хүүхэд амь эрсдэхгүй гэх баталгаа алга байна.
-Хуулийн хүрээнд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ-
Ерөнхий боловсролын сургуулийн барилгыг барилгын норм, дүрэм, стандартад нийцүүлэлгүйгээр барьсан тохиолдолд Монгол Улсын холбогдох хуулиудын дагуу дараах хариуцлагуудыг тооцох боломжтой байна. Үүнд:
Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйл, "Барилгын тухай хууль зөрчих"
15.2.1. Барилга байгууламжийг батлагдсан зураг төсөл, барилгын норм, дүрэм, стандарт зөрчиж барьсан бол:
- Хувь хүнд: 1 сая хүртэл төгрөгийн торгууль
- Хуулийн этгээдэд: 10 сая хүртэл төгрөгийн торгууль
- Мөн барилгын үйл ажиллагааг зогсоох, ашиглалтад оруулахыг хориглох шийдвэр гаргаж болно.
Барилгын тухай хуулийн 9.1.5, 32 дугаар зүйл
Барилга байгууламж нь хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд эрсдэл учруулах хэмжээнд стандарт зөрчсөн бол тухайн барилгын ашиглалтыг түр зогсоох, эсвэл нийтийн эзэмшлээс гаргах /битүүмжлэх/ хүртэл арга хэмжээ авдаг.
Иргэний хууль ба Эрүүгийн хууль
Хэрэв барилгын стандартын зөрчилөөс үүдэн хүний амь нас хохирсон, олон хүний эрүүл мэндэд хохирол учирсан, үл хөдлөх хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан бол, Эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хариуцсан инженер, барилгын компанийн удирдлагад хорих ял оногдуулах үндэслэл болно.
Тусгай зөвшөөрөл цуцлах
Хувийн хэвшлийн сургуулийн барилга барих болон ашиглах зөвшөөрөл олгосон боловч зөрчил илэрвэл,
Сургалтын үйл ажиллагааг зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргаж болно. /Боловсролын тухай хууль, 2021 он, шинэчилсэн найруулга/ гэж тус тус заажээ.
Бид хөндсөн энэ сэдвийнхээ хүрээнд үргэлжлүүлэн гурав болон дөрвөөс дээш давхар барилгад үйл ажиллагаагаа явуулдаг ЕБС-уудын барилгын асуудлыг сурвалжлах болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
oronsuutsnuud tgd zgr ymuu adilhan l hvvhdvvd baigaa bizdee hvvhed baitugai l hvmvvs baigaa anhnaasaa barilgaa teswertei sain hiij bolohgvi l baihdaa
Ганц газар хөдлөх биш, га л гарва л орон сууц бас л хэцүү дээ. Хаашаа гарах тэмдэглэгээ байдаггүй. Жил бүрийн га л командын сургуулилтанд бүгд оролцдоггүй. Газар хөдөлбөл гарч болох байх. га л гарва л утаатай тул хаашаа гарах нь ойлгомжгүй. Ялангуяа дээд давхарт амьдардаг айлын хүүхдүүд болон хүмүүс тэр бүр очиж авах нисдэрг тэрэг ч байхгүй.
gadaadiin undur surguuliud zunduu l baina manaid ch oron suuts shig tom surguuliud mer ser baij l baina yag ymar uchir baidag ym boldoo
suucnii hden hugzursun ymnd ni hvvhdvvd uwul daaraad zun ni haluutsaad gazar hudulsun hudluugvi han taaz ni deerees ni nuraad baihad orchin ntr bol bvr yriad ch herggvi oir orchmiin delgvvrvvd ni dandaa arhi tamhi zardag hvvhdvvd orood l awdag
odoo ene barilguudiig surguulias uur zoriulaltaar ashiglah heregtei huuchnii hew maygaar ni hadgalj vldeed uur vil ajillagaa erhleh heregtei hvvhdvvdiig iim ymnd suulgaad baij bolohgwi baih
odoo tegeed nuraachgvi zasahchgvi baiglgaad baihuu
угаасаа гадаад оронд хүртэл дандаа 2-3 давхар байдаг биздээ
хүүхдийн аюулгүй байд�##� чух�##� шүү
дандаа 70н жилийн настай барилгууд ш�##�гах хэрэгтэй
3-с дээш давхар орон сууцанд хүүхдүүд амьдарч л байгаа ш дээ! Бүр 16-25 давхар орон сууцанд ч хүүхдүүд амьдарч байгаа! Газар хөдлөхөд 3-с дээш давхартай сургууль нурв�##� аюултай! Харин өндөр барилгад гэртээ байгаа хүүхэд аюулгүй гэж ойлгох уу?
тэр бол эцэг эхчүүдийн хариуцлага. Сургууль бол хүүхдүүдийг эцэг эхээс нь холдуулж сурах явцад байлгадаг газар тул хариуцлагаа хүлээгээд нам байлгаж байна. Хүүхэдтэй, хөгшидтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй хэр нь өндөр давхарт байр авба л тэр хүний өөрийнх нь хариуцлага.
Улсын барилгуудын тендер уга�##�тад ороод түмний булай болох юм даа
Яанаа2 улсын сургуулиудын чанаргүй барилгуудыг хараад байгаарайй
Стандарт гэж юм байхгүй. Стандарт тогтоогч комиссынхон хоолонд ороод архидаад амаа үдүүлчихдэг ш дээ
яанаа яанаа хүүхдэд ээлгүй хот
Газар хөдлөлтийн гол цэг болж таарва л 3-4 давхар байсан ч нурна даа. Цэцэрлэг бага ангийн сурагчид га л ма л гарахад хурдан гаргах зорилгоор л бага давхартай байлгадаг байх гэж боддог.
7 ба лл нь хэдэн магнитудэ вэ ?