УЛС ТӨРУлс төрийн мэдээУлс төрийн халуун сэдэв

НЭГ ДОРООС: Л.Оюун-Эрдэнийн асуудлаар МАН-ын Бага хурал зарлахаар болжээ

Засгийн газрын тэргүүний хүүгийн хэтийдсэн хэрэглээг шүүмжилсэн олон нийтийн "Огцрох амархан" жагсаал зургаа дахь өдрөө үргэлжилж буй. Үүнтэй холбогдуулан, төрийн өндөрлөгүүдийн дунд болон намын бүлгүүдийн дунд өрнөж буй агуулгыг Eguur news агентлаг НЭГ ДОРООС хэлбэрээр бэлтгэн хүргэж байна.


НЭМЭЛТ: 21.42 цаг

-МАН-ын Бага хурлыг Лхагва гаригт зарлалаа-

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчтэй уулзсаныхаа дараа МАН-ын генсек Я.Содбаатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нартай өрөөндөө уулзалт хийсэн. Өнөөдрийн уулзалтуудын төгсгөлд МАН-ын Бага хурлыг 2025.05.21-ний 15:00 цагт хуралдуулах тов зарласан байна.

МАН-ын Бага хурлыг намын үндсэн дүрмийн 21.2 дэх зүйл дэх“...Намын Бага хурлын хуралдааныг Намын дарга, намын Удирдах Зөвлөлийн санаачлагаар, эсхүл намын Бага хурлын гишүүдийн гуравны нэг шаардсанаар зарлан хуралдуулж болно...” гэсэн заалтын дагуу товоо тогтсон аж.

Энэ талаар МАН-ын генсек Я.Содбаатар өнөөдөр мэдээлэл хийнэ гэгдэж байсан ч одоогоор хэвлэлийн хурлын цагийг зарлаагүй байгаа юм.


НЭМЭЛТ: 20.10 цаг

-Л.Гантөмөр, Т.Доржхандтай өнөө орой уулзахаар товложээ-

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын ганцаарчилсан уулзалт цаг гаруй үргэлжилж, саяхан дууссан байна. Уг уулзалтын дараа Төрийн тэргүүн эсвэл МАН-ын ЕНБД мэдээлэл хийнэ гэсэн мэдээлэл тархсан ч үүнийг Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас үгүйсгээд байгаа юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчтэй уулзсаныхаа дараа МАН-ын генсек Я.Содбаатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нартай өрөөндөө уулзалт хийж байгаа аж. Хамтарсан Засгийн газрын асуудлаар АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нартай өнөө орой уулзахаар товлоод байгаа талаар мэдээлэл байна.


НЭМЭЛТ: 19.45 цаг

Уулзалтын эхэнд Д.Амарбаясгалан "Хамтарсан Засгийн газрыг задлахгүй" гэдэг Ерөнхий сайдын байр суурийг дэмжиж буйгаа илэрхийлжээ

Төрийн тэргүүний өрөөнд болж буй уулзалтад ЕТГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын ЕНБД Я.Содбаатар нар оролцож байгаад гарч ирсэн. Үргэлжлүүлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ганцаарчилсан уулзалт хийж байгаа юм.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хувьд "Засгийн газрыг хамтарсан хэлбэрээр нь үргэлжлүүлэх саналтай байна" гэсэн байр суурь илэрхийлсэн аж. Намын бүлгийн хуралдааны үеэр зарим гишүүд Ерөнхий сайдыг ажлаа өгөхийг шахаж, АН-ыг хүүгийнх нь асуудлыг олон нийтэд түгээж байна, ер хамтарсан Засгийн газар байгуулах хэрэггүй гэсэн байр сууриудыг илэрхийлсэн гэгдэж буй.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Том төслүүдээ явуулахын тулд хамтарсан Засгийн газраа үргэлжлүүлнэ. Хүүгийнхээ асуудлаас болж, хамтарсан Засгийн газрыг тарааж болохгүй" гэсэн байр суурь илэрхийлсэн гэгдэж буй. Төрийн тэргүүний зүгээс "Засгийн газраа дангаараа байгуул" хэмээн Ерөнхий сайдад тулгасан гэгдэж байгаа ч уг мэдээлэл харилцан адилгүй тархаж байгаа юм.

Уг уулзалтын дараа Төрийн тэргүүн эсвэл МАН-ын ЕНБД мэдээлэл хийнэ гэсэн мэдээлэл тархсан ч үүнийг Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас үгүйсгэлээ.


НЭМЭЛТ: 18.15 цаг

Ерөнхийлөгч дангаар засаглахыг тулгаж, Л.Оюун-Эрдэнэ хамтралаа үргэлжлүүлнэ гэжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Засгийн газарт МАН-ыг дангаараа засагла” гэсэн тулгалтыг хэлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хамтарсан Засгийн газраа задлахгүй” гэжээ.

Хөшигний ард товчхондоо ийм яриа өрнөсөн байна.

Гэхдээ Ерөнхийлөгчийн зүгээс ямар нэгэн хүний нэр санал болгоогүй аж. Харин Шадар сайд С.Амарсайхан өглөөнөөс хойш Ерөнхийлөгчийн үүдийг сахиж, уулзсан гэх мэдээлэл бий.


ЭХЛЭЛ: 17.00 цаг

-Ерөнхий сайд Ерөнхийлөгчийн өрөөнөөс гараагүй байна-

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ дахь МАН-ын Бүлгийн хуралдаанд оролцож, МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурал хуралдуулах санал гаргасан тухай бид мэдээлсэн. Эл хурлуудаар хамтарсан Засгийн газрыг хэрхэх асуудал хөндөгдөх чигтэй байна.

Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзахаар өрөөнд нь ороод буй юм. Энэхүү уулзалт дуусаагүй үргэлжилсэн хэвээр байна.

Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг “Өөрөө ажлаа өг” хэмээн шахсан тухай албан бус мэдээлэл гараад буй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
35 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүрэлсүх өөрөө эхлээд огцор

Баяр
Баяр

Яадаг тэнэг вэ төр засаг унахад ард түмэн л хэцүүднээ

Зочин
Зочин
Reply to  Баяр

Угаасаа л хэцүү байгаа, ард түмэн ч гэх шиг. Пялдага уу?

иргэн
иргэн

зүгээр ажлыг нь хийлгэ

Зочин
Зочин
Reply to  иргэн

Юу хийж чадах юм наад ялаа чинь. Үтэр түргэн �######�уул

зочин
зочин
Reply to  иргэн

үргэлжлүүлээд мөнгө хий гэжүү чамд ямар ашигтай юм бэ орк минь

ЗочинЗочинЗочин
ЗочинЗочинЗочин

Энэ ерөнхийлөгч юу ч хийгээгүй шүү, хулгайчуудтай тэмцэнэ гэж гарч ирээд тэдний толгойг илсээр байна. Харин е сайд бол тэмцэлийг эхлүүлсэн

Зочи
Зочи

Ойлголцсон сураг байна.

Зочин
Зочин

ХҮҮК ӨӨРӨӨ ОГЦОР

Зочин
Зочин

Яг үнэндээ буюу мерит зарчмаар бол Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын �##�бан туша�##�д шатлан дэвшиж хүрээгүй, гэнэт тээр дээрээс Кранаар суга татуулаад гэнэт тэр өндөрт тавигдсан!!! Тэр Кран нь Хүрэлсүх шүү!!! Күүк одоо энэ хөлдүү бандиа бүр том гай тарихаас нь өмнө бушуу �######�уул!!!

зочин
зочин

Хүүк өөрөө огцор

Галч
Галч

Доод шатны хүмүшсээ намаар т�##�цуулж хэрэлдүүлж сонгуульд ажиллуулчихаад ял�##�т баыгуулсан гээд баярласан биг ажилгүй гудамжинд ядуур�##�д орлоо, хамтарсан ЗГ-н чинь АН-н сайдууд бүх шатанд х�##�аа сэлгээ хийж МАН гэсэн хүмүүс хохирч үлдсэнд Оюугэрдэнэд гомдолтой баына. Та нар ажилтай тансаглаж байв�##� бидний амьдр�##� хамаагүй юу, Огцор. ЗГ-аа даргаараа бүрдүүл

Зочин
Зочин

Угаасаа Хүүк ,Данх 2 боловсрол,мэдлэг чадвар ноль биздээ.Луйвраар л наад суудлаа авсан.Улс орны удирдагч хүн гэж ядаж л ёс суртахуунтай, эх орноо гэсэн сэтгэл зүрхтэй бмаар.Одоо болно.Гадаад,дотоодгүй шившиг болу байж.Зайлцгаа та нар.

Зочин
Зочин

Төслүүдээ явуулах нь зөв ш дээ

Зоригт
Зоригт

Оюун - Эрдэнийг огцруулсаны үр дүн гарах юм уу? Авилгатай тэмцэх зориг зүрэх хэнд байгаа юм. Төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж чадах хүн байгаа юм уу? Хүний өөрийн гэхгүй авилгачид, мөнгө идэж уусан хүнийг хөрөнгий нь хураах зоригтон байгаа юм уу ?Би олж харахгүй л байна шүү? Үргэлжлүүлж үр дүнг харв�##� яасан юм.

Зочин
Зочин

Дамарбаясаа гуай наанаа нэг өөр юм яриад цаад үгээ Самраагаараа дайлгаад байна уу

Баяраа
Баяраа

Тэмцэх гээд эхэлсэн чинь м�##� з�##�уучуудаар арми бүрдүүлээд л хүчирхэг мафи байдаг юм байна Монголд.

Зочин
Зочин

Ямарч нөхцөлд засгийг огцруулж болохгүй, одоо л нэг монголд үйлдвэрүүд бий болох нөхцлүүд үүсэж байгаатай холбоотой, юмыг нураах маш амархан харин хийж бүтээнэ гэдэг туйлын хэцүү одоо энэ бүтээх боломжоо �##�дв�##� ахиж бид нарт ийм боломж мөддөө олдохгүй шүү,ядуу чигээрээ тамын тогоондоо буц�##�саар дуусна даа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хаана??? Мега төсөл гээчээ явуулах мөнгөгүй гэсэн үү?

Зочин
Зочин

Ерөнхий сайдад зөвөлөхөд хэрэв бүр болохгүйдээ тулв�##� монгол улсынхаа ирээдүйн төлөө төрийн төмөр нүүрээ нэг удаа үзүүлэхэд гэмгүй шүү

ррр
ррр

тэнэг хүүк массд та�##�агдах гэж попорч загнаж этр. элэг хөшлөө хөөе. хүүкийн эхнэр охидуудыг ш�##�гаарай нуль брэнд шүү. төрийн банкны мөнгөөр казинодсон нофш

Иргэн
Иргэн

ЕС-тай их ойрхоноос Худлаа мэдээлэл гараад бна.ЕС горилогчдоос Зохион байгуул�##�ттай сэвж,Жагса�##�ыг санхүүжүүлээд бна гэдэг Үнэний ортойдогоо

Галч
Галч

Б.Энхбаяраар ерөнхий сайд намын дарга болгооч, ЗГХЭГ-ын даргад Амарсайхан, Шадарт Учр�##�, өөр сайдуудыг шинээр з�##�уу хүмүүсээс томилоорой МАН дангаараа бүрдүүл

Зочин
Зочин

Тэрэн дээрээ хүрвэл Хүрэлсүх өөрөө огцорсон нь дээр

Зочин
Зочин

Бага хурлаа хур�##�дуулна гэхээр авч үлдэхээр шийдэж бна гэсэн үг үү? Найма�##�цсан гэсэн үг юм байна л даа. Амарбаясг�##�ан нь лав Бортээгээ авсан юм бгаа биз. ЗГ-ын хамаг асуудлыг унагаад байснаа өнөөдөр хамтарсан хэвээрээ байх ёстой гэж хуцсан ч байх шиг. Хүүк нь яасан юм болдоо. Өөрийгөө хугацаа дууст�##� байлгаж бгаад өөрөө оронд нь очих тохироо хийчихэв үү яав гэж хардаж бна шүү. Дарангуйл�##� улам гаарах юм бна л даа.

Зочин
Зочин

Ах дүүгээрээ энэ төрөөс явж үз. Яаж ийм систем байгуулаад иргэдээ доромжилж чаддаг байна аа

Зочин
Зочин

Хулгайчыг ажлаа үргэлжлүүлэн хийж болгоомжтойгоор хулгай хийхийг зөвшөөрч байгаа юм бна зарим хүмүүс

Их мэдэх
Их мэдэх

Золбин Данхыг �######�уулъя аа Хүрэлсүх ээ

Зочин
Зочин

Ерөнхийлөгч ЗГ-ыг огцоруулах гүй юм бол ард түмэн өөрийг чинь огцоруулах хэмжээний жагса�##� хийх болж дээ!!!????????????

Зочин
Зочин

oyuka zvger dald or chini zasaglasan 5 jild bid mash ih zovj ydarlaa guilagchin bolloo tatvarin avilgachin avgai nart bodit bish tatvarin akt bichlvvlj tamaa tsaiv

Зочин
Зочин

Огцорно гэж байхгүй
Т�##�бай дээр донгосч л байг
Нийт ард түмэн тайьан ажлаа хийж бгаа шүү
Хэдхэн мөнгө авсан новшнууд хуцхад огцордог ёрөнхий сайдч биш

Зочин
Зочин

Хөөрүү eөөк өөрөө �######�в�##� зүгээр дээ

Зочин
Зочин

Энхбаяр �####�гаа с Алтангэрэлийн зориг хэзээ ч гарахгүй поп

Зочин
Зочин

Бага ххур�##�ын гишүүдийн толгой хамуураагүйд итгэе

зочин
зочин

зүгээр л ажлыг нь хийлгэ, баялагийн сангаа арвижуулах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button