Эрдэмтэд амьд организмууд үхэхэд нь сарнидаг "гэрэл" ялгаруулдаг болохыг илрүүлжээ

Калгарийн их сургуулийн судлаачид бүх амьд биетүүд ямар нэгэн гаднын өдөөлтгүйгээр гэрэл ялгаруулдаг болохыг тогтоожээ. Үүнийг ultraweak photon emission (UPE) буюу маш сул гэрлийн ялгарал гэж нэрлэдэг биологийн үзэгдэлтэй холбоотой аж.
Туршилтаар амьд хулгана үхсэн хулганатай харьцуулахад UPE-ийн эрчим нь мэдэгдэхүйц өндөр байсан юм. Энэ нь UPE амьд органтизмын нэгэн идэвхтэй үзүүлэлт байж магадгүйг харуулж буй. Харин ургамлын хувьд UPE нь дулааны өөрчлөлт, гэмтэл, химийн бодис зэрэг стресс үүсгэгч хүчин зүйлээс шалтгаалан өөр өөр түвшинд илэрч байжээ. Тус судалгаа “The Journal of Physical Chemistry Letters” сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Амьд организм болгоны биед нарийн төвөгтэй химийн урвалууд явагддаг. Эдгээр урвалын үр дүнд хүчилтөрөгч агуулсан маш идэвхтэй молекулууд буюу ROS (reactive oxygen species) гэх хортой нэгдлүүд үүсдэг.Судалгааны үр дүнгээр бол ROS нь UPE-ийн гол эх үүсвэр болдог аж.
Амьд организм стресст өртөхөд ROS үүсгэгч биохимийн гинжин хэлхээ идэвхждэг байна. Хэт их ROS үүсэл эсийн өөрийгөө хамгаалах чадварыг дарангуйлж, исэлдэлтийн стресс үүсгэхэд хүргэнэ. Энэ стресс нь электроны хөдөлгөөн, сэргээлтэнд хүргэж, улмаар UPE-г бий болгодог байна.UPE нь бидний нүдэнд үзэгддэг хурц гэрэл ялгаруулдаг биолюминесценцээс ялгаатай.

UPE буюу биофотон ялгаралт нь хүний нүдэнд үл үзэгдэх, маш сул гэрэл юм. Энэ гэрэл нь 200–1000 нанометрийн долгионы урттай, нэг эст амьтад, нянгууд, ургамал, амьтад, бүр хүнээс ч илэрсэн байна.Судлаачид UPE-ийн биологийн ач холбогдлыг судлахын тулд амьд болон үхсэн амьтдын ялгаруулж буй гэрлийг шууд харьцуулжээ.
Туршилтыг хийхдээ гаднын гэрлийн нөлөөг бүрэн хаах зориулалттай тусгай хар орчин бүтээж, хулганыг CCD камер болон IVIS систем ашиглан зураг авчээ.Туршилтаар амьд болон үхсэн хулгана ижилхэн 37°C температуртай байсан ч амьд хулгана маш хүчтэй UPE гэрэл ялгаруулж байсан бол үхсэн хулгана бараг л гэрэл ялгаруулаагүй байна. Харин ургамлын хувьд температур нэмэгдэх, гэмтэх зэргээс шалтгаалан гэрэл ялгаралт нэмэгджээ. Ургамлын гэмтсэн хэсэг нь эрүүл хэсгээсээ илүү тод гэрэлтэж байжээ. Химийн бодис түрхсэн үед энэ ялгарал илүү тодорсон юм.
Энэхүү судалгаа нь UPE нь амьтанд амьдралын идэвхтэй байдал, ургамалд стрессийн хариу үйлдлийг тодорхойлоход мэдрэмтгий үзүүлэлт болох боломжтойг харуулжээ.
Эх сурвалж: Phys
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сонин л юм
зөв зөв бөө мөргөл бас тэгүүл хардаг л байх
за одоо тэгээд сүнс гэсэн үгүү
dulaan l ylgarj bga ni yum blgude
eniig nudeer hardag humuus ni nuguu uzdeg humuus baidaguu