Л.Оюун-Эрдэнэ явбал "Рио Тинто"-гийн шинэ захирал Монголын шинэ Ерөнхий сайдтай НҮҮР ТУЛНА

Эдгээр өдрүүдэд дахиад л Оюу толгой төслийн ирээдүй яриа хэлэлцээний сэдэвт давхцан орж ирж байна. Нэгэнт Оюу толгой бол хоёр ч Засгийн газрын хувь заяаг шийдэж байсан урхагтай. Энэ удаа арайчиг Л.Оюун-Эрдэнийн сандал үүнээс шалтгаалсангүй. Гэхдээ бас ярих, сануулах зүйл байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ итгэлцлийн тогтоол гэдгийг УИХ-д оруулж буй процессын цаана, МАН-ын Бага хурлын шийдвэрийг хууль тогтоох байгууллагын хүрээнд дахин “асуух” агуулга явж байна. Бага хурал Л.Оюун-Эрдэнийг дангаар засагла, эсвэл огцор гэсэн. Гэхдээ хамтарсан Засгийн газар дахь гурван нам ижил эрх үүрэгтэй, түүнийг толгойлон ажиллах Ерөнхий сайдыг УИХ-аас томилдог хуультай. Харин нэг нам нь нөгөө намынхаа асуудлыг хэлэлцээд хөөдөг, үүнээс нь болж УИХ-ыг давж Ерөнхий сайд өөрөө огцрох шийдвэр гаргадаг байж болохгүй.
Тиймд “Хамтарсан Засгийн газар бол бүх утгаар Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн юм. Ийм учраас хамтралыг УИХ дэмжвэл би ажиллая, үгүй бол огцоръё” гэсэн агуулга парламентаар хэлэлцэгдэх гэж байна. Илүү хуулийн дагуу явуулж байгаа процесс.
УИХ Л.Оюун-Эрдэнийг биш хамтарсан Засгийн газрын талаар бодож шийдвэр гаргана. Хэрэв дангаар засагла гэж парламентат ёсоо бодож шийдвэл тэр буух болно.
Мэдээж нэг хүн л огцорчихвол төрийн ажил явахаа байна, гацна гэвэл энэ нэг хүнээс хэт хамаарсан засаглал. Энэ утгаар жагсагчдын шаардлага зөв. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ шиг шийр зааж тэмцэн ажиллах улстөрч гарч ирэх үү үгүй юу гэсэн асуулт тодорхой хэдэн сэдэв дээр яригдахын нэг нь Оюу толгой мөн юм.
Оюу толгойн гэрээ 2009 оноос эхтэй. С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэгийн оролцоотой эхэлсэн. Энэ цагаас хойш ГХО, уул уурхайг эсэргүүцдэг бол орк, дэмждэг бол (товчхондоо С.Баярцогт, Ч.Сайханбилэгийг дэмждэг бол) сэхээтэн гэсэн имиж, тархи угаалт явсан. Энэ сая ураны төслийг хөдөлгөхөд ч амь бөхтэй хэвээр байгаа нь ажиглагдсан билээ. Хэн ч ураны төслийн эдийн засгийн үр өгөөжийг ярьсангүй. Атал орк, сэхээтэн болж хоёр хуваагдсан талцлын дундуур 28 жилд тавхан тэрбум ам.долларын ашигтай төслийг өчнөөн хэрүүл, геополитикийн хөндүүр нөхцөл байдал дунд эхлүүлчихсэн. Атал ганцхан нүүрсээр нэг жилд 8 тэрбумыг олдог.
За, ураныг больё. Оюу толгой дээр яг юу болж байгаа юм?
Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ Монголын талд ашиггүй хийгдсэн, ноогдол ашиг авахгүй, эсрэгээрээ өртэй үлдэнэ гэдэг бодит тооцооллыг анх удаа, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гаргаж тавьж чадсан юм. Ингээд “Рио Тинто” групптэй Монголын тал мөн анх удаа шаардлага тавьж, шахаж ажилласан. Нью-Йорк, Лондонгийн мэргэшсэн хуульч Б.Солонгоог урьж авчраад, энэ асуудлыг зүтгүүлсэн. Дүнд нь 34 хувьд ноогдох 2 тэрбум ам.долларын өрийг тэглэж, Дубайн гэрээг цуцалж, олон чиглэлд “Рио Тинто”-г буулт хийлгэж чадсан. Энэ хооронд маш их хэмжээний мөнгө, лобби хөрөнгө оруулагч талаас орж ирж байсныг сануушта
Б.Солонгоо ярилцлагадаа “Ноогдол ашиг авахгүй, өртэй үлдэх тооцооллыг бид биш “Рио Тинто” тал гаргаж өгсөн. Тэр өдөр би шөнө унтаж чадаагүй. Өмнө нь хэзээ ч хөрөнгө оруулагч талтай ижил түвшинд шаардлага тавин ажиллаж байгаагүй юм билээ” хэмээн дурдаж байлаа.
Төслөөс хүртэх үр өгөөжийг харьцангуй Монголын талд болгож сая нэг өөрчилсний дараа “Рио Тинто” нь “Туркоиз Хилл Ресурс”-ийн бүх хувьцааг худалдан авсан. Ингээд Оюу толгой төсөлд ерөөсөө Монголын Засгийн газар, “Рио Тинто” гэдэг хоёр тоглогч бий болсон юм. Удалгүй, “Антрэ гоулд” компанийн эзэмшилд байсан Оюу толгойн бүлэг орд дахь дахиад хоёр лицензийг ашиглаж эхлэхээр зүтгүүлсэн. “Антрэ”-гийн томоохон хувьцааг “Рио Тинто” худалдан авч, Монголын талын саналыг асуухгүйгээр, цоо шинэ лицензийн асуудлыг 2009 оны ХоГ-гээр шийднэ гээд явж байгаа.
Үүнтэй зэрэгцээд урт настай, удаан жаргалтай арбитрын маргаан ч үргэлжилж буй. Монгол Улсын Татварын ерөнхий газар акт тавьдаг, тэд төлдөггүй. Шүүхддэг, шүүхийн нэхэмжлэлээ царцааж, нааш цааш болгож тоглодог, шантаажны гэмээр зорилго дор ашигладаг дүр зураг хэдийнэ бий. Харин оны эхээр “Рио Тинто” талаас бүх татвар дээр ойлголцъё, бүгдийг нь төлье гэж мэдэгдээд байгаа. Даанч энэ нь худлаа байна.
Өөрөөр хэлбэл, 2013–2020 оны хооронд хамаарах 814 тэрбум төгрөгийн татварын нэхэмжлэл энд яригдаж байгаа. Харин “Рио Тинто” талаас 295 сая ам.доллар төлье, ингээд арбитрын маргаанаа цэглэе гэсэн.
Наанаа бол, татварын актыг ингээд хүлээн зөвшөөрчихье гэсэн байр суурь мэт харагдавч, цаанаа авлигын шинжтэй үйлдэл байж болзошгүй талаар дүгнэлт гарчээ.
Өөрөөр хэлбэл, энэ нь актыг төлж байгаа биш, хүлээн зөвшөөрч байгаа ч биш, харин гэм буруугүйн нөхцөлөөр харилцан ойлголцох НӨХӨН ТӨЛБӨРИЙН ШИНЖТЭЙ байна. Үндсэндээ, эрсдэлээс хамгаалж, шүүхийн бус аргаар ойлголцох оролдлого болсон. 295 сая ам.долларын хүрээнд багтаагүй, дахиад 445 тэрбум төгрөгийн хүү болон торгуулийн дүн ч бий аж.
Яг энэ саналтай зэрэгцээд “Онтрэ”-гийн лиценз ашиглалт сөхөгдсөнийг санууштай.
Харин өнгөрсөн долоо хоногт Монголын Засгийн газар “Рио Тинто”-г эрүүгийн хэргээр, Английн шүүхэд өгсөн байгаа. Энэ талаар өмнө нь мэдээлж байсан. Үндэслэл нь, 2008-2015 оны үйл явцад авлигын шинжтэй үйлдэл гаргасан, тэр дундаа Монголын нэр бүхий улстөрчид нөлөөлсөн гэх агуулга байв.
Ялангуяа Дубайн гэрээг байгуулахдаа ч, байгуулсны дараа зардал хэтрэхэд ч хууль бус үйл ажиллагаа хийсэн гэж эргэлзэж байгаа юм байна. Мэдээж улстөрч нь гэхээр Ч.Сайханбилэг, гадаадад гараад сураггүй яваа хүн. 2008 оны асуудал яривал С.Баярцогт, тэр хэдийнэ энэ асуудлын хүрээнд гурван шатны шүүхээс ял сонссон. Авчиг УДШ шийдвэр гаргачихсан атлаа хэргийг прокурорт буцааж, прокурор хэрэгсэхгүй болгож хаасан нь өнөө хэр хуулийн салбарынхны дунд анхаарал татах кэйс болж яригддаг. С.Баярцогт өөрийгөө цагаадсан л гэж ярьж, тайлбарладаг юм.
Тэгэхээр одоо, арбитрын маргаан дээр цаашид яах юм. Гэм буруугүйн зарчим барьж, ойлголцъё гэсэн нөхөн төлбөрийг нь хүлээж авах юм уу. Татварын хууль өөрчлөгдөөгүй байгаа тохиолдолд цаашид ч акт тавигдсаар байх нөхцөлийг яах вэ. Бүр авлигын хэргээр Английн шүүхэд өгчихөөр “Рио Тинто”-той цаашид хэн, яаж харилцах вэ. Энэ байр сууриа хамгаалж чадах уу. Эдгээрийн дунд “Онтрэ”-гийн хоёр лицензийг Монголын талд ашигтай хувилбараар хөдөлгөх амбицаа хэрхэн хэрэгжүүлэх вэ. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсноос хойш ус тосоор нь ялгаж байгаа Оюу толгой төсөл дээр, цаашид ч Монголын эрх ашгийг хангуулж, төрт улс шиг хандаж, харилцаж чадах уу гэсэн асуулт үүслээ.
Оюу толгойн хэлэлцээг ХЗДХ-ийн яамны хэмжээнд ажлын хэсэг байгуулан хийж байсан. Одоо энэ болон АҮЭБ-ийн яамыг Ардчилсан намын сайд хариуцаж байна. ЗГХЭГ-ын даргын хувьд Н.Учрал Оюу толгойг хар толгойгоороо хариуцаж байгаа.
Харин УИХ өөрийн бүрэн эрхийн хүрээнд Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэхгүй гэж шийдвэл, МАН дангаараа засаглана. Шинэ Ерөнхий сайдтай болно. С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын нэрс Английн шүүхийн хэмжээнд дахин яригдаж эхэлж байгаа нөхцөлд шинэ Засгийн газрын гишүүд нөлөөнд үл автан ажиллаж чадах уу.
Нөгөө талаас, бүхий л хугацаанд “Рио Тинто”-той үзэлцсэн Л.Оюун-Эрдэнэ суудлаасаа бууж магадгүй байгаатай давхцан, тус группийн том захирал Якоб Стаусхольм ч ажлаа өгөхөөр болчихлоо. Тэдний шинэ захирал хэн гэж хүн ирээд, асуудалд бас яаж хандах нь анхаарал татаж байна.
“Рио Тинто”-гийн хувьд нөхцөл байдал эгзэгтэй байна. “Гленкор” групптэй нэгдэж, дэлхийн нийт зэсийн 7 хувийн хангах, 260 тэрбум ам.долларын “үнэ”-тэй хэлцэл нь ч дээр дурдсан асуудлуудаас болж саатаад байгаа юм. Тэгэхээр тэд шинэ захиралтай болж аваад, шинэ Ерөнхий сайдтай давшиж үзэлцэх нь тодорхой.
Харин бүгдийн үнэн мөн чанарыг удаан хугацаанд судалж мэдсэн Б.Солонгоо ядаж шинэ ЗГ-ын бүрэлдэхүүнд үлдэж чадах уу. Тэр бол цэвэр Л.Оюун-Эрдэнийн урьж авчирсан хүн. Уул уурхай, хуулийн салбарыг хэн толгойлох юм бол. Хэрэв авлигын асуудлаар С.Баярцогт, Ч.Сайханбилэгийн нэр гарч ирвэл асуудлыг АН-ын эсэргүүцлийн эсрэг шударгаар тэмцэж шийдэх амбиц тэнд зангидагдах уу.
Хүн нь биш бодлого нь тогтвортой ажилладаг засаглалын төлөө бид явж байгаа. Тийм учраас эдгээр өдрүүдэд Оюу толгой яах аргагүй энэ хүрээнд сануулах сэдэв билээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mundag gargalgaatai bichjee
Дарга солигдож л байдаг, улсын ажил үргэлжилж л байдаг, монгол төрийн бодлого хэрэгжих л болно. Бүү ай, бүү март, айваас бас мартваас сөнөнө шүү.
Монголд хэзээ тийм болчоов
ОЭ-ийг явуулах асууд�##� ярихад ОТ ямар хамаатайн?! Нөгөө ТТ-н асуудлыг ярихад танк орж ирнэ гэж айлгадаг шиг ижил гуйвуулга явж байх шив дээ. Автор нь нэг харагдаад нэг л сэжигтэй
БОЛОВСРОЛГҮЙ, ХЭЛ ЧБАЙХГҮЙ ЭРГҮҮ ТЭНЭГ ОЮУНЭРДЭНЭ БАЙЛАА ГЭЭД ТҮМНИЙ ШИВШИГ Л БИЗ ДЭЭ. ХАРИН ЗКАЙЛАН НЬ ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ ТӨСЛҮҮДЭД АЧ ХОЛБОГДОЛ ӨНДӨР. ТӨР УЛСЫН БОДЛОГО ҮРГЭЛЖЛЭН УЛАМЖЛАН ХЭРЭГЖЭЭД Л ЯВНА ШҮҮ ДЭЭ. ОЮУНЭРДЭНЭ ЯАСАН ТӨРИЙН ТОМ АЛБАН ТУШААЛД ДУРТАЙ ДУРАК БЭ. ӨӨРИЙН БОЛОВСРОЛ ХҮМҮҮЖИЛ ЁСЗҮЙ, ХҮН ЧАНАР ЭНЭ БҮГДЭЭ БОДОЖ ЧАДАХГҮЙ Л ДЭЭ. ТИЙМ ЧАДВАР Ч БАЙХГҮЙ. ХУРДАН �######�.
Оюу толгой тойрсон авлига луйвар бол аймаар аймаар. Дубайн гэрээг цуцлуулж чадсанд нь Оюукт т�##�архаад баршгүй ээ
золбин данх бхаар яана гэж
ОЭ орлогоо нотлоод, огцор, хариуцлагаа хүлээ! Өөр боловсролтой хүн ЕС болгоод ажил явахл ёстой ш дээ
ЕРӨНХИЙ САЙД ШИНЭ ХУУЧИН ЯЛГАА БАЙХГҮЙ, ГАГЦХҮҮ БОЛОВСРОЛГҮЙ, ХУДАЛЧ- ЛУЙВАРЧИН, ЗАЛЬ МЭХНЬ ДИЙЛДЭШГҮЙ, ТӨРИЙН ӨНДӨР СЭНТИЙД ҮЛ ТЭНЦЭХ ХҮН ЭНЭ СУУДАЛД БАЙГАА НЬ ДОТООД ГАДААД УЛС ТӨРИЙН ХАРИЛЦАА, БОДОЛОГД ОНЦ АЮЦЛТАЙ ҮР ДАГАВАРТАЙ БИЗ ДЭЭ. ШИНЭ ЕРӨНХИЙ САЙДТАЙ БАЙСАН НЬ ДЭЭР ШҮҮ. МОНГОЛД БОЛОВСРОЛТОЙ ЧАДВАРТАЙ ЁСЗҮЙТЭЙ, УЛС НИЙГЭМД ӨӨРИЙН ХҮЧ БОЛОВЦООГОО ДАЙЧИН ҮНЭНЧЭЭР АЖИЛЛАХ ХҮМҮҮС ИХ БАЙНА. ОУЮНЭРДЭНЭ ЦААШДАА Ч МОНГОЛЫН ТӨРД БАЙХ ХҮН БИШ. ЕРӨӨСӨӨ ХУВЬ АМЬРАЛАА Л БОДООД МӨЛХӨХ НЬ ЗҮЙТЭЙ.
Danh данх явна уу даа боловсноор хэлье зай болно уу баярл�##�аа