Ярилцлага

Ч.Номин: Гэхдээ би ирээдүйг өөдрөгөөр харж байгаа

УИХ-ын гишүүн Ч.Номинтой ярилцлаа.

-Таныг сайдаар ажиллаж байхад хоёр ч удаа ярилцсан юм байна. Саяхан та ажлаа өгөөд “Соёлын салбарыг өлгийтэй хүүхэд мэт байхад нь хүлээн авч, хөлд нь оруулаад хүлээлгэн өглөө” гэж хэлсэн. Яагаад?

-Манай улс 1996 оноос хойш 24 жилийн дараа дахин Соёлын яамаа байгуулсан. Тэр хүртэл бодлого нь бусад салбарын хавсарга маягтай явж ирсэн. С.Чулуун сайд маань яамаа амжилттай байгуулж, хүний нөөцөө бүрдүүлээд удалгүй солигдсон.

Тэр утгаар миний хувьд бодлогын суурь дөнгөж яригдаж байсан нөхцөлд ажлаа хүлээн авсан. Ингээд хууль эрх зүйн орчноо бүрэн бүтэн болгох, салбараа өөрийн гэсэн хуультай болох шаардлага шууд тулсан. Өөрөөр хэлбэл, уялдаад соёлын салбарын бодлогыг оновчтой тодорхойлох хэрэгтэй байв. 330 сум, 21 аймаг дахь соёлын тогтолцоо өөрөө нэг нэгдсэн бодлого дотор зангидагдах шаардлагатай байсан.

Нэг ёсондоо, салбарыг цаашид тогтвортой ажиллуулахын тулд төр ба хувийн хэвшил нь ч хоорондоо тоглоомын дүрмээ тохирох хэрэгтэй байсан. Эдгээр суурь ажлыг хийсний хувьд тэгж хэлсэн гэж ойлгож болно л доо.

-Суурийг нь сайн тавьсан гэдэгт санал нийлж байна. Олон анхдагч хууль баталсан. Зүг чиг тодорхой болсон. Тийм ч учраас та дараагийн сайдад ажлаа сэтгэл хангалуун хүлээлгэж өгөв үү гэж харсан. Залгамж халаа талдаа та хэрхэн харж байна?

-Хоёулаа өмнө нь ярилцаж байхад би хэлсэн санагдаж байна. Сайдын ажил гэдэг бол тодорхой зайн буухиа гүйлтэд бамбар барин оролцож байгаатай агаар нэг. Бамбараа дараагийн хүндээ шилжүүлж өгдөг ажил. Харин өөрийн хариуцсан хугацаанд бамбарыг тод, нэр төртэй асаах ёстой, энэ өөрөө сорилт.

Би ажлаа сэтгэл хангалуун гүйцэтгэсэн. Зөв бодлогын үр шим бол урт хугацаандаа харагддаг онцлогтой. Шинэ сайд энэ салбарт байнгын хороог нь ахалж ажиллаж байсан, төрийн туршлагатай хүн шүү дээ. Иймд нэлээд боломжийн боловсон хүчин томилогдлоо гэж харж байгаа.

-Таны үед батлагдсан анхдагч хуулиуд одоо хэр нийтэд танигдаж амжаагүй, шинэ хэвээр явж байна. Нөгөө соёлын ваучер гэдэг сэдэв бол угтаа хуульд хэдийнэ үзэл санааны хувьд дэмжигдээд, батлагдчихсан байсан заалт шүү дээ?

-Миний хувьд, батлагдсан хуулиудаас Музейн тухай хуулийн хэрэгжилтийг маш сайн гэж үздэг. 16-аас доош насны хүүхэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх, хувийн музей үүсгэн байгуулагдах гээд олон боломжууд бий болсон.

Соёл, аялал жуулчлал, спорт гээд нийт салбарын хүрээнд зургаан хууль баталсан. Тэдгээрээс хамгийн их улстөржүүлсэн нь чиний хэлж буй, хүүхэд залуусын хөгжилд зориулсан эрхийн бичгийн сэдэв. Хэдийнээ хуульчлагдсан ч төсөвт тавигдах үедээ олны анхааралд өртсөн. Би энэ заалтыг цаашид ч хэрэгжих ёстой гэж үзэж байгаа.

Хүүхэд залууст оруулсан хөрөнгө оруулалт өөрөө ирээдүйн зардлыг хэмнэдэг онцлогтой. Энэ салбарт зарцуулсан 1 ам.доллар тутам нь эргээд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг нийгмийн асуудлуудаас 3.3 ам.долларыг хэмнэдэг. Харин спортын салбарт оруулсан 1 ам.доллар нь эрүүл мэндийн салбарт гаргах зардлаас 3.6 ам.долларыг хэмнэнэ.

Хүний нүдэнд ил тод харагддаггүй боловч маш том хөрөнгө оруулалт бөгөөд өгөөжөө үргэлж ирээдүй цаг дээр өгдөг. Бид л үүнийг хэрэгцээ шаардлага биш тансаг маягийн хэрэглээ гэж хараад байгаа нь асуудал юм.

-Хэрэгжилтээ хүлээж буй өөр заалтыг дурдах маягаар, хуулиа яримаар байна уу?

-Кино урлагийг дэмжих хууль бас батлагдсан. Гол мөн чанар нь хоёр талтай байгаа. Нэг нь, олон улсын киноны зураг авалтыг Монголд хийх. Ингэснээр монгол уран бүтээлчдийг чадавхжуулах, эдийн засгийн эргэлтийг татах өгөөжтэй.

Нөгөө нь монгол уран бүтээлчдийг олон улсын тавцанд гаргах.

Одоогийн байдлаар гадаадын 80 гаруй кино Монголд зураг авалтаа хийсэн. Үүнийг эхлэл гэж харж байна. Хэрэв энэ хуулийг сайтар хэрэгжүүлж, сурталчилж чадвал кино урлагийн зах зээлд маш том давуу тал үүснэ. Кино урлагийн салбар өөрөө чадавхжина гэж их хүлээлт тавиад байгаа.

-Харин татварын хөнгөлөлт бол амин чухал бодлого болчихлоо. Та соёлын салбарыг ядаж НӨАТ-аас чөлөөлье гэж Сангийн яам руу их зүтгүүлсэн сайд. НӨАТ-аас чөлөөлж чадаагүй ч гэлээ хэр амжилттай бодлого болов?

-Хэрэвзээ хувийн хэвшил соёл, спортын бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийж, санхүүгийн дэмжлэг, хандив үзүүлбэл татвар ногдох орлогын 1 хувь хүртэлх хэмжээнд хөнгөлөлт эдлэхээр болсон. Энэ бол Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын үед батлагдаж, энэ 2025 оны төсөвт суугдсан ажил.

Энэ их бүтээлч санаачилга. Нэгэнт төр хийх бололцоогүй байгаа хөрөнгө оруулалтыг хувийн хэвшил хийг, тэгээд татварын хөнгөлөлт эдлэг гэсэн заалт. Хэрэгжиж эхэлснээс хойш соёл, спортын салбарт нийт 45 төсөл, арга хэмжээ энэ хөнгөлөлтийг эдэлчихсэн байгаа. 2025 оны эхнээс гэхэд давгүй тоо юм.

Бид энэ хөнгөлөлтөд аль болох бүх салбараа багтаах гэж хичээсэн. Сангийн яам мэдээж хумих гэж хичээнэ, бид багтаах гэж үзнэ (Инээв). Одоогоор хуульд: Соёлын өвийг хамгаалах, сэргээх, музей, номын сангийн үйл ажиллагаа болон хөгжим, кино, гар урлал, тайзны урлагийн бүтээл туурвих, тоглох, түгээх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор барьж байгуулах, ашиглах төслүүд гэж заасан байгаа.

-Таныг салбарынхаа төсвийг тавиулах гэж хамгийн их зүтгэдэг сайд гэж олон хүнээс сонсож байсан юм. Магадгүй тийм учраас соёл гэдэг дээр спорт, аялал жуулчлал, залуучууд гээд нэмчихсэн санагддаг. Ачаалал ахдаагүй гэж үү?

-Ачаалал бол өндөр байсан. Дагаад хүний нөөц маань мэдээж нэмэгдсэн л дээ. Хамгийн гол нь хөгжлийн төлөөх бодлогоо тодорхойлоход энэ салбарууд маш сайн уялдсан.

 Хүний хөгжил спортоор, соёлоор дэмжигдэнэ. Энэ нь залуустайгаа ч уялдаж байгаа юм. Нөгөө талд соёл, спорт нь аялал жуулчлалтай нийлж гэмээнэ эдийн засгийн бүтэц болж ирдэг. Бодлогын уялдаа маш сайн хангагдах боломжтой давуу тал үүссэн шүү.

-Аялал жуулчлал гэхээр “GoMongolia”-гийн үр дүнг шууд асуумаар байна. Энэ ямар ажил болсон юм бэ?

-Манай улс бараг л ганцхан төрлийн эдийн засагтай шүү дээ. Уул уурхай дээр тогтдог, нийт экспортын 80 гаруй хувь нь энэ салбар дээр явдаг. Нөгөө талаас, хүн амын дийлэнх залуус бөгөөд уул уурхай гэхээсээ өөр салбарт ажиллах хүсэлтэй байгаа.

Харин аялал жуулчлал ба бүтээлч үйлдвэрлэл бол дэлхийн чиг хандлагаар ч залуусын анхаарлыг татаж буй. Иймд эдийн засгийг солонгоруулах зорилтдоо аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэлийг, тэгээд хөдөө аж ахуй мэтийг оруулж, тодорхойлсон байдаг.  

Монгол руу аялах сэдлийг бий болгох бол бидний хамгийн том зорилго болсон гэсэн үг. Иймд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” гэж зарласан. Эхний жилдээ олон улсын томоохон байгууллагуудаар судалгаа хийлгэж, хамтран ажилласан. Гадаад ертөнцөд, шууд ойлгогдох брэндинг хэрэг болсон. Бутан гэхэд Belive in Bhutan гэж уриа үг дэвшүүлсэн шүү дээ. Энэ бол дэлхийн бараг бүх улс оронд байгаа жишиг. Шууд ойлгогдохоос гадна мөн чанараа илэрхийлэх ёстой. Энэ стандарт, зарчмын дагуу бид дэлхийд алдартай “Edelman” гэж байгууллагатай хамтран, брэндингээ хийсэн. Улмаар “GoMongolia – Always Moving” гэдэг дээр тогтсон. Бидний мөн чанар болох нүүдэлчин агуулгатай нийцсэн, өөдөө тэмүүлнэ, үргэлж өсөн дэвжинэ гэдэг утга санаа ч илэрхийлэгдсэн.

Ингээд урлаг, спорт, залуучууд, ардчилал гэдэг давуу талуудаа гаргаж ирэхээр хичээсэн.

Ер нь дэлхийн жишгээр, улс орнууд өөрсдийгөө сурталчлах ажилд 10-150 орчим сая ам.долларыг зарцуулдаг. Хамгийн багадаа 10 сая ам.доллар. Гэтэл бидэнд тийм нөөц байхгүй тул ухаалаг бөгөөд хурдан, өргөн хүрээнд хүрэх аргачлалыг сонгох шаардлага тулсан. Олон улсад танигдсан залуус буюу инфлүүсэрүүдтэй хамтарч ажиллалаа. Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай бас хамтарч, улсынхаа талаар бодит, эерэг мэдээллийг түгээх, таниулахад анхаарлаа. Энэ мэтээр монгол хүний, монгол бүтээгдэхүүний үнэ цэнийг гадаад ертөнцөд нэмэгдүүлье гэж зорьсон. Парисын олимпын үеэр 16-хан улсад улсаа сурталчлах боломж гарсан. Бид тэр боломжийг атгаж, 20 сая хүний хөл хөдөлгөөн дунд Монголын талаар сонирхолтой үзэсгэлэн дэлгэсэн. Монгол тамирчдаа хувцас хэрэглэлээр нь ч дамжуулан сурталчилж, энэ чиглэлээр CNN-тэй хамтарч ажилласан. NasDaily-г авчирсан. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад хүртэл урлаг, соёлын хүмүүсээ авч явж, улсаа сурталчилсан. Өндөр дээд түвшний аливаа айлчлалд заавал урлагийнхнаа авч явна гэж зорьсон. Айлчлал сурвалжилж буй ХМБ-ууд үйл ажиллагааны хамгийн эхлэл хэсэгт ажилладаг. Тэнд нь үндэсний урлагийн тоглолтоо тавья, үзэсгэлэнгээ дэлгэе гэх мэтээр л стратегиэ тодорхойлж байлаа. Хөлбөмбөгийн ДАШТ дээр, Катарт “Монгол нүүдэл” гэсэн үзэсгэлэн маань гарч байсан.

Эдгээрийн үр дүнгээр нэг жилд 460 гаруй сая хүнд бидний сурталчилгаа шууд хүрсэн.

Адаглаад л нэг ч гэсэн монгол залуу дэлхийн нэр хүндтэй компанид очиж ажиллахад, эорныг маань шууд мэддэг, таньдаг байвал итгэлцэл нэмэгдэнэ шүү дээ. Нөгөө “Говь” маань, нөгөө “Шар доктор” маань Японд зарагдахад, “Lhamour” маань олон улсын зах зээлд гарахад хэрэгтэй. Монгол танигдах тусам итгэлцэл нэмэгдэж, тэр хэрээр манай бүтээгдэхүүний болон залуу үеийн маань үнэ цэн өснө. Иймд ерөөсөө цогцоор нь харж хэрэгжүүлэхийг хичээсэн.

2023, 2024 онд хувийн хэвшлүүдтэй хамтарч маркетингийн зардлаа нэгтгэсэн байгаа. Хувийн хэвшлээс хөрөнгө босгосон, дан ганц улсын төсөв хараагүй. “GoMongolia”-гийн суурийг бол Дэлхийн банкны санхүүжилтээр босгосон. CNN-ийн хамтралыг мөн хувийн хэвшлээр дамжуулж хийх жишээтэй. Ингээд бүхэлдээ маш бага зардлаар далайцтай ажиллах боломж үүссэн.

-Мэдээж төсвийг нь л асууя гэсэн юм. Одоо ер нь өмнөх Засгийн газар луу ноцъё гэвэл “GoMongolia” тохиромжтой, их хэмжээний мөнгө эргэлдсэн төсөл мэт харагдаж байгаа. Зардлыг яг яаж хэмнэсэн юм?

-Цар тахлын дараа манай улсад жилдээ 69 мянган жуулчин ирдэг болчихсон байсан. Өмнө нь буюу 2019 онд гэхэд ихдээ 500 мянган орчим жуулчин хүлээж авдаг байлаа.

Мэдээж эдийн засаг хүнд, юун улс сурталчлах манатай байсан ч аялал жуулчлалын салбарыг яаралтай сэргээх шаардлагатай байсан. Иймд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар визний хөнгөлөлт хийж, нислэгийн тоог нэмэгдүүлж ажилласан. Ингээд Монголыг дэлхийд таниулах ажлыг аль болох хувийн хэвшилтэйгээ хамтарч хийсэн.

Хувийн хэвшил өөрөө гэрээлсэн дүнгээ ил болгох сонирхолгүй байдаг, тэгж гэрээлсэн учир би шууд ярьж болохгүй байна. Гол нь үр дүн тогтвортой байж гэмээнэ л гарна.

Дээр хэлсэнчлэн, 10 сая ам.доллар дэлхийн жишгээр хамгийн бага зардал. Харин бид түүний гуравны нэгээр хийсэн. Өнөөдөр жилд 808 мянган жуулчин ирдэг болчихлоо. Олон улсад зөөлөн хүчний бодлогын индексээр 14 байр урагшиллаа. Аялал жуулчлал, дижитал индексээр ч урагшиллаа. Хэлж ярьж, таниулж байж бас энэ индексүүд урагшилж байгаа шүү дээ.

-За, ингээд яривал бараг таны ажлын тайлан тавьсан ярилцлага болж хувирна. Одоо бол та хууль тогтоогч болсон. Хууль тогтоох чиглэлд ямар төлөвлөгөөтэй байгаа юм бэ?

-Би өөрөө хувийн хэвшлээс гаралтай, бизнес эрхлэгч байсан хүн. Иймд УИХ-ын гишүүний хувьд хувийн хэвшил, ААН-үүддээ бизнес эрхлэх таатай орчин бий болгоход анхаарна.

Татварын асуудлаар компанийн данс хаадаг асуудал маш их тулгамдаж байгаа. Данс хаачихаар яаж цалингаа тавьж, өдөр тутмын үйл ажиллагааны зардлаа гаргаж, зээлээ төлөх билээ. Мэдээж татварыг төлөх ёстой. Гэвч татварын тэгш байх зарчим алдагдаж байна. Татвар төлөхгүй хэсэг нь үлэмж, болоод яваад л байдаг. Шударгаар төлж буй нь жаахан хугацаа алдахад л дансаа хаалгадаг. Угтаа тогтвортой ажиллаж байж л татвараа төлнө шүү дээ. Энэ мэтчилэн процессын хувьд хүндрэлтэй тал дээр анхаармаар байна.

-Татварын реформыг бол одоо хийнэ гэж байна, Засгийн газар хуулиа өргөн барьчихсан байгаа. Тэгэхээр одоо та үүн дээр саналтай оролцох ёстой болох нь ээ?

-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Эдийн засгийн зөвлөл идэвхтэй ажилласан. Хувийн хэвшилтэйгээ сард 1-2 удаа уулзаж явсан. Яаж бизнесийн орчныг сайжруулах вэ, хөрөнгө оруулалт татах вэ хэмээн хэлэлцэж, маш их санал гаргасан. Тэр саналуудыг Сангийн яам тусгах ёстой. Хэр хэмжээнд тусгагдсан нь анхаарал татаж байна. Бүрэн биш гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ хуулиуд дээр би Эдийн засгийн зөвлөлийн гишүүн байсны хувьд эргээд хувийн хэвшлүүдийн өгсөн хэрэгцээтэй санал хэр туссаныг хянаж үзнэ. Амьдралаас, практикаас үүдсэн маш чухал санаанууд бий юм. Тийм учраас удахгүй хэлэлцэгдэх татварын реформ дээр маш их анхаарч ажиллана гэж харж байгаа.

-Энэ ААН-үүд дээр анхаарах гол асуудал юу юм бэ. Процесс гэж байгаа нь үнэн байх. Засгийн газрын танилцуулга сонсоход татварын шаталсан тогтолцоо төдий л, асуудлыг шийдвэрлэх бодит гарц яг ч сонсогдоогүй?

-Өнөөдрийн байдлаар 110 мянган ААН үйл ажиллагаа явуулж байгаа. ААНОАТ, НӨАТ зэргийг хамруулж тооцвол манай улсын нийт төсвийн 40 орчим хувийг ААН-үүдээс бүрдүүлж байна. Энэ маш том бүрдэл хэсэг. Иймд тэгш, шударга зарчим л үйлчлэх ёстой. Татвараа төлөхгүй, нуугдаж яваа хүмүүст давуу тал үүсээд, шударга нь хохирдог байж болохгүй. Мэдээж прогрессив буюу шаталсан татвар шинэ ЗГ-ын бодлого болж орж ирэх байх. Гэхдээ хүн нэг бүрд л тэгш үйлчлэх систем бий болгоход анхаарах нь зөв гэж харж байгаа.

-Тэгэхээр хуулийн төсөл санаачлах хэмжээнд ажиллах юм уу?

-Миний хувьд таван хуулийн төсөл дээр ажиллаж байна. Намрын чуулганаас өргөн барих болов уу.

Спортын салбарыг хариуцсан байсны хувьд, үндэсний спортоо зохист хууль эрх зүйн орчинтой болгох ёстой нь харагдсан. Спорт дөрвөн чиглэлээр хөгжих байгаа. Өндөр түвшинд тавигддаг, олимп, ДАШТ-ий хэмжээний спортуудаа яаж улам хөгжүүлэх вэ. Хоёрт мэргэжлийн спортыг  хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах вэ. Үүнд гадаадын легионер тамирчдыг авчирдаг шиг, тамирчид маань спортоор дамжуулан орлогождог тэр систем чухалчлагдана. Гуравт, мэдээж нийтийн биеийн тамирт анхаарах ёстой. Хүүхдүүдийг спортоор хичээллэдэг болгох, албан ба албан бус боловсролд нь шингээж өгөх агуулга. Энэ стратегийн нэг хэсэг нь нөгөө л эрхийн бичиг байсан. Чадалтай айлууд бол хүүхдээ спортын дугуйлан секцэд хамруулчихдаг.

Дөрөв дэх нь бол, үндэсний спортоо хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг асуудал юм билээ. Үүнийг нөгөө мэргэжлийн, эсвэл олимп, ДАШТ-ийн түвшний спорттой дүйцүүлж харах нь зөв үү. Япончууд сүмогоо тусдаа өөр дүрэм журам, хуулийн зохицуулалттайгаар авч явдаг.

Мэргэжлийн спорт бол дүрэм тодорхой, жин нь ижил, ижил цаг хугацаатай гэх мэтээр явагддаг. Манай үндэсний бөх гэхэд өөр. Жин нь өөр, цаггүй гэх мэтээр уламжлалаа хадгалах шаардлагатай болдог. Мөртлөө олон улсын спорттой ижил зохицуулалт оруулах гээд, допингийн асуудлыг ч ижил байдлаар авч үзээд байгаа нь бид олон улсын тавцанд өөрөө өөрсдийгөө авчирч “хавх”-нд хийгээд байна уу гэж харагддаг.

Иймд үндэсний спортыг тусад нь салгаж, өөрийн гэсэн хуулийн зохицуулалттай болгох хэрэгтэй гэж үзэж байгаа. Энэ мэтчилэн таван хуулийн төсөл дээр ажиллаж байна.

-Та бол ажлаа л ярьдаг хүн. Гэхдээ одоо УИХ-ын гишүүн болчихоод тодорхой хэмжээнд улстөржиж болно биз дээ. Та бол өөрөө улстөржилтөд тасралтгүй өртөж ирсэн сайд. Ер нь сайд байхаа больчихсон чинь зарим талаар өөрт амар санагдаж байна уу?

-Надад ажлаас шантардаг зан байхгүй. Ажил авбал тултал нь хийнэ гэж зорьдог.

Хувийн амьдрал маань тэгширсэн, нийтийн албан тушаалаас өөрт боломж үүсгэх шаардлага байхгүй учир энэ цаг хугацаанд юм хийе, бүтээе, үр дүн гаргая гэж л Засгийн газарт орж ажилласан. Миний эрмэлзэл ерөөсөө л тодорхой бодит үр дүнд чиглэсэн. Мэдээж сошиалын олон хэл аманд орсон. Гэхдээ итгэл үнэмшил өөрчлөгдөөгүй.

Сайдын ажлаа өгөхдөө бол зарчмаа л барьсан. Энэ кабинетын амжилт нь ч, алдаа нь ч, хариуцлага нь ч нэг байх ёстой гэж үзсэн. Түүнээс ажлаас халширсан, ухарсан зүйл байхгүй.

-Дараагийн Засгийн газарт улирахгүй гэдгээ та ганцаараа ил тод хэлж байлаа. Энэ бүх процесс өөрөө хангалттай сайн задалж яригдсангүй, анализууд, шударга үгс явсангүй. Энд залуу, ялангуяа анх сонгогдсон гишүүдийн дуу хоолой дутсан шүү?

-Гүйцэтгэх засаглалд ажиллахаар, нэг ийм зүйл болдог юм байна. Ажилдаа тасралтгүй анхаардаг. Тэр агуулгаар, өнгөрсөн Засгийн газар бол үнэхээр хөгжлийн төслүүдийг явуулъя, том ажлуудаа түлхье гэж ажилд хэт төвлөрөөд улс төрөө орхигдуулсан болов уу гэсэн дүгнэлт бол надад байна.

Ер нь надад ямар мэдрэмж төрсөн бэ гэхээр, улс төрийн шинэ соёл үүссэн байна. 126 гишүүнтэй парламент байгуулагдлаа. Энд мэргэжлийн төлөөллүүд орж ирлээ. Хүртээмжтэй буюу inclusive парламент бүрдэж чадсан байна. Энэ шинэ салхи салхилж эхэлсэн нь яахын аргагүй харагдлаа. Би бол илүү өөдрөгөөр харж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
28 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 3, 2025 09:25

Nomin-d neg l buruu yum bga, Hero Baatar and Ondo Anar lobby-d avtsan.

Зочин
Зочин
7 сар 3, 2025 10:01

Төлбөртэй л яриа байна. Ийм худлаа яриа авахаа болино уу.

Зочин
Зочин
7 сар 3, 2025 10:15

Мангуу хүүхэн.

Зочин
Зочин
7 сар 3, 2025 10:26

Энэ гадаадад сурсан нэртэй мөнгөтэй,
мэдлэггүй юмнуудаар төрийн �##�быг дүүргэдэгээ болимоор юм

Зочин
Зочин
7 сар 3, 2025 10:31

ДАНХ рын эргэн тойрныхон Дэлгэрсайхан Номин хоёроор дамжуулж мөнгө шаадаг байсан. Засаг огцроход хамгийн их бачимдсан хүн бол энэ авгай мөн Мөнхбаясг�##�ан/ шүүрт/

Зоч
Зоч
7 сар 3, 2025 10:40

ЭНЭ ХУЛГАЙЧ ШУУД СХЙД БОЛСОН ХУЛГАЙЧ ААВ НЬ АВИЛАГАДАА БИЗ ДЭЭ ЭНЭ БИД2 АЖИЛ ХИЙЖ ЧАДАХ УУ НӨГӨӨ ЧИНБАТЫН ХЭРЭГ ЮУ БОЛСОН БЭ ЖИНХЭНЭ ТАНХАЙРСАН ХУЛГАЙЧ ДАА

Эгэл
Эгэл
7 сар 3, 2025 12:03

Номин сайн ажилласан, аар саар юмаар хүний зүтгэл хийсэн зүйлийг бүрхэгдүүлж болохгүй.Сайн сайхныг хүсьэ

Зочин
Зочин
7 сар 4, 2025 17:07
Reply to  Эгэл

Өөрөө л ингэж бичих байх хаха. Ард түмэн нүдгүй, чихгүй биш шүү хайруулын таваг минь

Зочин
Зочин
7 сар 3, 2025 14:38
Reply to  Эгэл

Хаха

Зочин
Зочин
7 сар 3, 2025 12:57

Болж байна, их юм хийжээ. Манайд ажил хийсэн хүн рүүгээ дайрдаг. Тэр нь хүний хөгжилтэй холбоотой

Зочин
Зочин
7 сар 4, 2025 17:08
Reply to  Зочин

Ичих булчирхайгүй ххр авгай

Зочин
Зочин
7 сар 4, 2025 11:13
Reply to  Зочин

Одоо яааяааа

Зочиншал тэнэг
Зочиншал тэнэг
7 сар 3, 2025 12:58

Үнэхээр өв соёлын эхлэлийг тавьсан шүү боловсролтой хүн ш�##� өөр шүү урлагийхан мэргэжлээ л хөөхөөс биш бусад боловсрол муу шү дээ тиймээс боловсролтой хүмүүс урирдаж байж лсоёл урлаг хөгжинө гадагш гарна

Zochizochinn
Zochizochinn
7 сар 3, 2025 13:45

medrelmuutsi huur huur

Туяа
Туяа
7 сар 3, 2025 15:18

Сайн ажилласандаа Номин сайд

Hamuun
Hamuun
7 сар 3, 2025 16:06

Энэ шаамий эрхлэхээс өөр юу мэддийн Европ жуулчид л лав нэмэгдэхгүй байгаа шүү...Хятадууд яг жуулчин байж харагдаач...

Зочин
Зочин
7 сар 3, 2025 16:33

Ёстой хэрэггүй яам! Татан буулгах хэрэгтэй, зарцуулсан мөнгөө тайлагнаач гамшиг байна лээ ш дээ

Зочин
Зочин
7 сар 4, 2025 05:04
Reply to  Зочин

Соелын яам байхгуй юм бол
Монгол Соел угуй юм бол Хятад-Оросд амьдр�##� ахуйгаа бодоод нэгдэх уу тэгээд ?
Бух юм эдийн засаг дээр бж болохгуй л болов уу?
Оросын боол Буриад
Хятадын боол Өвөр Монгол сайхан амьдарч бгш дээ!
Эрх чөлөа л байхгуй !
Сайн бод !

Зочин
Зочин
7 сар 3, 2025 17:06

Муу �########�

Bibi
Bibi
7 сар 3, 2025 22:44

ysan tolgoit avligchin

иргэн
иргэн
7 сар 4, 2025 06:05

Сайн ажилласан л гэж боддог. Хуучинсаг сэтгэлгээнд шинэ с�##�хи сэвэлзүүлсээн. Кино, аял�##� жуулчл�##�, соёл урлагт хүртэл өөрчлөлт гарч эхэлж байгаа. Энэ бүх өөрчлөлт шинэчлэлтийн үр дүн тодорхой хугацааны дараа товойтолж үр дүн нь харагданадоо.

Зочин
Зочин
7 сар 4, 2025 06:07

Хахаха соёлжсонгүй ээ соёлын сайд

Ккккк
Ккккк
7 сар 4, 2025 06:39

За мэдэхгүй юм. Тулт�##� нь мөнгө иддэг, хийдэг байх өө. Бид өнө эртний соёлтой ард түмэн . Энэ хүүхэн гарч ирээд хөгжүүлчихсэн нь юу л болдоо

Баги
Баги
7 сар 4, 2025 07:07

Энэ баян цатг�##�ан авгай хэдэн жил сайд хисэн биш өригөө баатар гээд бодчиж. Тим бишээ ккккк

Төрийнхар хүн
Төрийнхар хүн
7 сар 4, 2025 07:57

Хамгийн эхний өгүүлбэрээсээ эхлээд л худлаа шаасан бна. 1996 оноос 24 жил Соёлын Яамгүй бсан гэжээ. Болвсрол Соёл Шинжлэх ухааны Яам байсан ш дээ ! 2020 оноос Соёлын Яам дангаараа бий болсоон, үнэн.
Харин одоо дахиад л дангаар бус Боловсрол Соёл Спо рт З�##�уучуудын Яам гэх болсон, тэхээр мөн л Соёлын Яамгүй болсон гэж үзэх үү ?!
Номин чиний логикоор бол чи өөрөө, 24 жил оршин тогтносон Соёлын Яамыг устгасан этгээд болж таараа д бна шүү дээ !
Дэндүү боловсролгүй, логикгүй сэтгэж бна доо, ийм байж яаж.....амьд мэнд, аж төрөөд шүү байдаг бнаа ?!

Зочин
Зочин
7 сар 4, 2025 08:47

Энийг АТГ ш�##�гах хэрэгтэй. Go Mongolia ын дансаар Данхыг мөнгө идэхэд гар бие оролцсон.

Зочин
Зочин
7 сар 4, 2025 09:22

Авилгаад дараагиын засагт үлдэх байсийм. Аавдаа хэлэхгүй. Аав аргыг нь олох байсан бишүү тэнэг гэдэг нь

Зочин
Зочин
7 сар 7, 2025 22:49

Улс төрчид дандаа тийм харж байгаа гэж ярих юм ,тэр гоё газар нь хэзээ хүрэх юм болдоо

Холбоотой мэдээ

Back to top button