Нийгмийн

Чайна Энержи Коксжих нүүрс ХХК-ийн төлөөлөлтэй уулзалт хийлээ

“Монголын төмөр зам” ТӨХК 2025 оны 05 сарын 14-ний өдөр “Чайна Энержи Коксжих Нүүрс” ХХК-тай төмөр замаар нүүрс тээвэрлэх урт хугацааны гэрээ байгуулсан.

Энэхүү гэрээний хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК тээвэрлэлтийн үйл ажиллагааг албан ёсоор 2025 оны 06 сарын 24-ний өдөр эхлүүлснээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам байнгын ачаа тээвэртэй байх нөхцөл бүрдээд байна.

Өнөөдөр "Чайна Энержи Коксжих Нүүрс" ХХК-ийн Ерөнхий захирлын орлогч Сүн Руй Хай тэргүүтэй төлөөллийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун, Ерөнхий инженер Д.Батнасан нар хүлээн авч уулзан гэрээний хэрэгжилтийн явц, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх арга замын талаар санал солилцож, тээвэрлэлтийг зорилтот хэмжээнд хүртэл хамтын ажиллагааг эрчимтэй урагшлуулах талаар харилцан тохиролцов.

Э.ТЭРГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 25, 2025 15:14

Ха ха чух�##� царайлсан новшнууд хэдэн жил ярилаа үр дүн гардаг юмуу

Холбоотой мэдээ

Back to top button