Хиагтаар бэлэн мөнгө гаргахыг завдсан монгол иргэнд эрүүгийн ял оноожээ

Их хэмжээний бэлэн мөнгө ОХУ-ын хилээр давуулахыг завдсан Монгол Улсын иргэнийг торгож, автомашин болон бэлэн мөнгийг нь хураан авчээ.
Тодруулбал, Хиагта дүүргийн шүүхээс Монгол Улсын иргэнийг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 200.1-д заасан “Их хэмжээний бэлэн мөнгө гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэсэн үндэслэлээр гэм буруутайд тооцсон. Тиймд тус иргэнд 217 мянган рублийн торгууль ногдуулж, хураан авсан 280 мянган юанийн мөнгөн тэмдэгтийг түүнд буцаасан байна.
Гэвч прокурор энэ шийдвэрийг эс зөвшөөрч, оногдуулсан ялыг шударга бус, зүй бусаар ногдуулсан, хууль бусаар шилжүүлсэн хөрөнгийг улсын орлогод хураах арга хэмжээ аваагүй зэрэг үндэслэлээр Улсын дээд шүүхэд давж заалдах гомдол гаргажээ.
Үүний үр дүнд эмэгтэйд 2.7 сая рублийн торгууль ногдуулж, хууль бусаар шилжүүлсэн мөнгийг улсын ашиг болгон хураан авсан байна. Мөн торгуулийн ялыг гүйцэтгэх хүртэл шүүх буруутай этгээдийн хилээр нэвтэрсэн машин, түүний өмч болох гаалийн хилээр хууль ёсны дагуу гаргасан мөнгийг хураан авсан гэж Буриадын прокурорын газрын хэвлэлийн алба мэдээллээ.
Эх сурвалж: baikal daily
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оросоос лацтай машинд орж ирсэн 20 сая$ юу болсон билээ ?!