Тахал тээгч бөөсөнд хазуулснаар халдвар авч, өвчилжээ

Калифорни мужийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, Лэйк Тахое орчмын оршин суугч халдварт тахлаар өвчилсөн нь батлагджээ. Тэрбээр майхантай аялаж байхдаа тахал тээсэн бөөсөнд хазуулсны улмаас ийн халдвар авсан байна.
Одоогийн байдлаар өвчин гэртээ, эмнэлгийн хяналт дор эдгэрч байгаа хэмээн Эл Дорадо дүүргийн албаныхан мэдээлжээ. Тус дүүргийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Каил Филфлетийн хэлснээр Тахлын халдвар нь Калифорнийн олон хэсэг, тэр дундаа бүс нутгийн өндөрлөг хэсэгт байсаар ирсэн. Хүмүүс ялангуяа зэрлэг амьтад, мэрэгчид байдаг газарт алхах, явган аялал хийхдээ өөрсдийгөө болон тэжээвэр амьтдадаа урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь чухал байна. Тахлын халдвар нь Yersinia pestis гэх бактериар үүсгэгддэг бөгөөд халдварласан бөөс, хачиг зэргээр дамжих, эсвэл халдвартай амьтанд хүрэх зэргээр өвчилдөг аж. Халдвар авсан тохиолдолд 2 долоо хоногийн дотор халуурах, лимфийн зангилаанууд хавдах, бие сулрах зэргээр шинж тэмдэг илэрдэг байна.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тахлын х�##�дварын нууц үеийн хугацаа 72 цаг шүү
Yersina testis бол тарваган тахлын үүсгэгч бөгөөд нууц үеийн хугацаа 72 цаг байдаг шүү. Мэдээллээ зөв нийтэлсмээр юм.