Фото: Чуулгандаа суудаггүй Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар танхимд "заларч", намрын чуулган нээлтээ хийлээ

Өнөөдөр УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ. Өнөөдрөөс эхлэн УИХ 75-аас доошгүй ажлын өдөр чуулах тов бий.
Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хуульд заасны дагуу өмнөх ээлжит чуулганаар баталсан бөгөөд уг жагсаалтад батлах хугацааг нь хуульд тусгайлан заасан Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Нэмэлт 10:30 ЦАГ
УИХ-ын чуулганыг үдээс хойш хуралдуулахаар завсарлуулав
УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр нээж байна. Чуулганы нэгдсэн хуралдааныг нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлсэн бөгөөд үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хэлэлцэхээр товлож, үдээс өмнөх хуралдааныг завсарлууллаа.















Намрын чуулганаар 35 хууль, тогтоолын төслийг хэлэлцэнэ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Намрын ээлжит чуулган эхлэх хугацааг наашлуулж, 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлж, төсвийн төслийг хэлэлцэх хэлэлцүүлгийн үе шатыг шинээр нэмж, 4 байсныг 5 үе шаттай болгож өөрчилсөн.” хэмээн мэдэгдсэн билээ.
Мөн энэ намрын чуулганаар нийт 35 хууль, тогтоолын төслийг хэлэлцэх товтой байна.
Тиймээс энэ намраас эхлэн Монгол Улсын төсвийн төслийг Улсын Их Хурал таван үе шаттай хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Тухайлбал,
- Нэгт, Монгол Улсын Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд төсвийн төслийг, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл холбогдох дүгнэлтээ танилцуулж, Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхий аудитор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, үг хэлж болно.
- Хоёрт,УИХ-ын Төсвийн болон бусад Байнгын хороо төсвийн төсөлтэй танилцаж, хуралдаанаараа хэлэлцэх, УИХ төсвийн төсөл, холбогдох хуулиудад заасан шаардлага, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх асуудлаар санал хураалт явуулна.
- Гуравт, санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төсвийн төслийн танилцуулгыг эрхлэх асуудлын хүрээг баримтлан Байнгын болон дэд хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаанд танилцуулна. Төсвийн байнгын хороо тухайн байнгын хорооны гишүүд, бусад Байнгын хороо, Төсвийн зарлагын дэд хороо, Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн аудитын төв байгууллага, УИХ дахь нам, эвслийн бүлгээс гаргасан санал нэг бүрийг хэлэлцэж, санал хураалт явуулна. Нэгдсэн хуралдаанд санал тус бүрээр санал хураалт явуулна.
- Дөрөвт, шаардлагатай бол хөрөнгө оруулалтын төсөл, apra хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг өөрчлөхгүй агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, хэрэгжих хугацаа, байршилтай холбоотой залруулгыг хийж, нэгдсэн хуралдаанд оруулна.
Тавд, нэгдсэн хуралдаан даргалагч Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншиж сонсгон, зүйл тус бүрээр санал хураалт явуулж, батлуулах юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
О.ОНОН
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Б.ЭРДЭНЭБАЯР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хоёр харанхуйг татан буулгаж шоронд нь хийх ёстой!
энэ л�##�рыг огцруулж �######�уулаач ээ.
Монголын нэрийг дэлхийд шившиглэж бгаа бузруудыг �######�уул
данх батлаг нар арай хогиин гарууд. арай чдэээ улсааа иим болгочооод
Улсаа ийм ядуу болгох үүд ха�##�гыг нээсэн хүмүүсийн нэг Гончигдорж хулгайч охиноо дагаад юу хийж яваа юм.
тииим бав энэ элгиин юм охиноо бас дээшээ гарнацаан гөлөг фээдгэр явжиинаа, үе удмаараа дарлахнээ
Ерөнхийлөгч Босоо Ганбаа, Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин нарыг авилга �##�бан туша�##�ын хэргээр хууль хүчний байгууллагыг хөдөлгөж ш�##�гаж байгаа нь Монголын эзэн болох хонгил угсарсан нь харагдаж байгаа юм. Нам доторхи эрүүл сэтгэхүйтэй з�##�уучуудаа агнаад эхэлсэн байгаа нь Элбэгээ MCS т хага базуулсаны шинж. Хэрэв авилга �##�бан туша�##�ын хэргийг ш�##�гав�##� Элбэгээ Баярцогт Номтойбаяр МАК, MCS Баяр М.Энхболд У.Хүрэлсүх Сү Батболд Хурц Багабанди Энхсайхан Да Ганболд гээд хөвөрнө. Эдгээрийг ш�##�гахгүй арай шударга нөхдийг түүж ш�##�гах гэж байгаа нь Монголд мафи засаглах замаа засч байгаа нь харагдаад байна. Элбэгээ хонгил угсарч бузар юм их хийсэн, одоо хонгилыг Хүүе Элбэгээгээс �##�бан ёсоор авчээ. Хүүеийн толгойд юу уначихав. Бид энэ байдлыг даамжруулж дахиад ийм хонгил угсаруулж огт болохгүй. Монголчуудаа том зургаар нь харж сэхээр.