Гадаад мэдээДЭЛХИЙ

Туркт гол сөрөг хүчнийг дэмжсэн жагсаал явагджээ

Ням гарагт /2025.09.14/ Туркийн нийслэл Анкарад олон арван мянган хүн гол сөрөг хүчин болох Бүгд Найрамдах Ардын (CHP) намыг дэмжиж жагсжээ. Жагсагчдын үзэж буйгаар эрх баригчид сүүлийн нэг гаруй жилийн хугацаанд сөрөг хүчнийхнийг дарж, хавчсан алхмууд авсан байна. Эрх баригчдын авсан хамгийн сүүлийн арга хэмжээ нь  CHP-ийн дарга Озгур Озелийг албан тушаалаас нь татан буулгаж магадгүй юм.

Жагсаалын шууд дамжуулалтыг харвал иргэд Туркийн болон CHP-ийн далбааг мандуулж, Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг огцрохыг уриалсан байна. Шүүх CHP-д холбогдох шийдвэрээ өнөөдөр /2025.09.15/ гаргана. Ямар шийдвэр гаргахаас хамаарч Туркийн санхүүгийн зах зээлд үймээн үүсэж, 2028 онд болох сонгуулийнд товд өөрчлөлт орж магадгүй. Мөн шүүх шийдвэр гаргах хурлыг хойшлуулах боломжтой.

Ням гарагт болсон шүүх хурлын үеэр CHP-ийн дарга Озел үг хэлэхдээ засгийн газар нь ардчилсан арга замыг алдагдуулах байдлаар эрх мэдлээ хадгалахаар оролдож байна гэжээ. Өнгөрсөн жил Туркт явагдсан орон нутгийн сонгуульд сөрөг хүчнийхэн томоохон ялалт байгуулсан билээ. Озел мөн парламентын ээлжит бус сонгууль явуулахыг уриалсан байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button