НҮБ Израилыг Газын зурваст геноцид үйлдсэн гэж үзлээ

НҮБ-ын Мөрдөн шалгах комисс Израилыг Газын зурваст геноцид үйлдсэн гэж дүгнэжээ. Мөн Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху гэх мэт тус улсын дээд албан тушаалтнууд геноцидыг өдөөн турхирсан гэх дүгнэлтэд тус комисс хүрсэн байна.
Амь үрэгдсэн хүмүүсийн тоо, хүмүүнлэгийн тусламжийн урсгалыг боосон явдал, хүмүүсийг хүчээр нүүн суурьшуулж, эмнэлэгт цохилт өгснийг нь дурдаж геноцид үйлдэж байна гэж үзжээ. Саяхан дэлхийн геноцид судлалын холбоо мөн үүнтэй ижил дүгнэлтэд хүрж, Израилыг Газын зурваст геноцид үйлдэж байна гэж мэдэгдсэн.
НҮБ-ын Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэрийг мөрдөн шалгах комиссын дарга Нави Пиллай “Өнөөдөр бид “Дахин хэзээ ч үгүй” гэсэн амлалт дэлхийн нүдэн дээр хэрхэн зөрчигдөж, соригдож байгааг бодитоор харж байна. Газын зурваст үргэлжилж буй геноцид бол ёс суртахууны доромжлол, хууль эрх зүйн онц байдал” хэмээжээ.
Тус тайланд нэр нь дурдагдсан Израилын Ерөнхийлөгч Исаак Херцог дүгнэлтийг шүүмжилсэн байна. Мөн Израилаас НҮБ-д суудаг Элчин сайд Даниел Мерон тайланг дуулиант, худал зүйл хэмээн шүүмжилж, Хамасын холбоотнууд бичсэн байна гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Израилийг бишэрдэг мунхагууд манайд их байдаг нь харамс�##�тай.
HAMASIIG BUGDIIG N USTGAH HTEI BUGDIIG N TOLGOI DARAALAN BAS PALESTUNCHUUDIIG TED BUGDEEREE TERORISTUUD YU
Unendee buhniig allaa, NUB yuch hiihgui Gazag ustgahad tusalsan
Даварсан жүүдүүдийг бүгдийг устгах хэрэгтэй