Гадаад мэдээДЭЛХИЙ

Дэлхийн удирдагчид АНУ, Израилыг сөрж Палестиныг дэмжиж буйгаа илэрхийллээ

Дэлхийн хэд хэдэн удирдагч НҮБ-ын төв байранд цугларч, АНУ болон Израилыг сөрөн Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэв. Энэ нь олон улсын дипломат тавцанд томоохон шилжилт явагдаж багйааг харууллаа. Франц Саудын Арабтай хамтран зохион байгуулсан Палестины талаарх уулзалтын дараа Ерөнхийлөгч Эммануэль Макрон үг хэлэхдээ Франц Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрнө гэсэн юм.

Ням гарагт /2025.09.21/ Их Британи, Канад, Австрали, Португал Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдсэн. Үүнд Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хариу өгөхдөө Палестин улс үүсгэн байгуулагдахыг зөвшөөрөхгүй гэсэн юм.

Макрон Палестины талаарх уулзалтын дараа “Бид энх тайвны замыг засах ёстой. Израил, Палестин хоёр улс энх тайван, аюулгүй байдлаар зэрэг орших шийдэлд хүрэх боломжийг хадгалахын тулд бид чадах бүхнээ хийх ёстой” хэмээжээ. Барууны орнууд Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрөх нь Газын зурвасын мөргөлдөөнийг энхийн замаар дуусгах боломжийг алдагдуулна гэж Израил мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button