Гадаад мэдээДЭЛХИЙ

Саркози Дэлхийн II дайны дараа хоригдох ял сонссон анхны Францын ерөнхийлөгч боллоо

Пүрэв гарагт /2025.09.25/ Францын ерөнхийлөгч асан Николас Саркози гэмт хэргийн зорилготой хуйвалдсан хэргээр таван жилийн хорих ял сонссон байна. 2007-2012 оны хооронд Францыг удирдсан тэрбээр сонгуулийн кампанит ажлынхаа санхүүжилтийг Ливи улсаас босгох гэж оролдсоныхоо улмаас хоригдох ял сонсов.

Дарангуйлагч Муаммар Гаддафийн засаглалын үед буюу 2007 онд Саркози Ливи дэх тусламжийн газруудыг хаах замаар сонгуулийн кампанит ажилдаа санхүүжилт босгох гэж оролдсон байна. Прокурорууд түүнийг авлига авсан, сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийг хууль бусаар авсан гэх мэт хэрэгт буруутгаад байсан ч Парис хотын шүүх тэдгээр зүйл ангид Саркози буруугүй гэж үзжээ.

Ингэснээр Саркози Дэлхийн II дайны дараа хоригдох ял сонссон анхны Францын ерөнхийлөгч болов. Шүүх түүнд оноосон ял түүний холбоотон болон шүүмжлэгчид таамагласнаас хатуу байсан юм. Хурлын өрөөнөөс гарах үед тэр шүүхийн шийдвэрийг дуулиантай явдал хэмээн шүүмжилжээ. Тэрбээр өөрийгөө гэм буруугүй гэх байр суурийг хадгалсаар байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button