Гадаад мэдээДЭЛХИЙ

Ираны нийслэл ундны усны асуудалтай болсон тул ерөнхийлөгч нь нүүлгэхээс өөр аргагүй боллоо хэмээв

Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкян пүрэв гарагт /2025.10.02/ хэлэхдээ, нийслэл Техран нь ундны усны асуудалтай болсон тул нүүлгэхээс өөр аргагүй болсон гэжээ. Техран хот хэт тэлсний улмаас усан хангамжийн хомсдол үүсэж, хөрсөнд суух эрсдэл тулгараад байгаа аж. Пезешкян хэлэхдээ нийслэлийг нүүлгэх тухай асуудлыг Ираны дээд удирдагч Аяатолла Али Хаменейд тавьсан байна.

Энэ санал нь ихээхэн шүүмжлэл дагуулсан гэдгийг Пезешкян хүлээн зөвшөөрсөн ч ундны ус гэх мэт нөөцийн хомсдолууд гүнзгийрч байгаа учир нүүхээс өөр арга үлдээгүй гэжээ. Тэрбээр “Нүүх бус нутаг нь Персийн булангийн эрэгт оршдог, ил задгай усны нөөцтэй ойр, эдийн засаг болон худалдааны боломж бололцоо бий. Бид энэ бүс нутгийн боломж бололцоог өөрөөр харж чадвал чинээлэг, өндөр хөгжилтэй бүс бүтээн байгуулах боломжтой. Одоогийн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх нь хангалтгүй. Хүлээн зөвшөөрөхөөс гадна ирээдүйдээ зориулсан шинжлэх ухааны үндэстэй, үнэн зөв зураглал үүсгэх хэрэгтэй” гэжээ.

Техран хот нь 10 сая гаруй оршин суугчтай, Ираны усны хэрэглээний дөрөвний нэг орчим хувийг хэрэглэдэг.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хэхэха..
Хэхэха..

Тегераныг Москва тийш нүүлгэх арга чарга байна уу?

Зочин
Зочин

Дэлхийн хүн амыг 1 тэрбум болгохгүй наад дэлхийн чинь даац 8 дахин хэтрээд байна. Техник технологи хөгжиж байхад шээж бааж орчныг бохирдуулсан хэнд ч хэрэггүй ийм олон адгуусаар юугаа хийнэ.

Холбоотой мэдээ

Back to top button