Гэмт хэрэг

Үл хөдлөх бүртгэхдээ хахууль авсан УБЕГ-ын ажилтнуудын хэргийг өнөөдөр шүүнэ

УБЕГ-ын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын Хан-Уул дүүрэг дэх нэг цэгийн үйлчилгээний төвийн гэрээт ажилтан Б.Мөнх-Эрдэнэ Ж.Балдорж, А.Энхжаргал нарын тус дүүргийн нутагт барьсан 5000 ам метр талбайтай үл хөрөнгөд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхөөр болж “Нийслэл бэйкери” гэх компанийн дансаар багагүй хэмжээний хахууль авсан нь тогтоогдсон.

Улмаар түүнээсээ зарим хэсгийг эздэд нь буцаан өгч, нийт 6.5 саяыг эргүүлж төлөөгүй гэх хэрэгт холбогдсон байдаг. Тэдэнд эрүүгийн хуулийн 22.4-3, 22.5-1, 17.3-1-р заалтаар НПГ-аас ялласан байдаг.

Тус этгээдүүдэд холбогдох шүүх хурал өнөөдөр буюу /2025-10-07/-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болохоор товлогдсон байна.

Холбогдсон хэргийн зүйл ангийг тодруулбал,

22.4 дүгээр зүйл.Нийтийн албан тушаалтан хахууль авах

3.Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.5 дугаар зүйл.Хахууль өгөх

1.Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

17.3 дугаар зүйл.Залилах

1.Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button