Гадаад мэдээДЭЛХИЙ

Францын Ерөнхий сайд Лекорну шинэ засгийн газраа танилцууллаа

Францын Ерөнхийлөгчийн тамгын газар ням гарагт /2025.10.12/ мэдэгдэл хийхдээ Ерөнхий сайд Себастьян Лекорнугийн шинэ засгийн газрын танилцуулсан байна. Лекорну өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт /2025.10.06/ шинэхэн засгийн газраа танилцуулаад хэдэн цагийн дараа огцорсон юм. Макрон баасан гарагт /2025.10.10/ Лекорнуг дахин ерөнхий сайдаар томилж байгаа гэдгээ мэдэгдсэн.

Лекорну шинэчлэл болон олон талт байдлыг дэмжсэн засгийн газар бүрдүүлнэ гэж амласан юм. Гэхдээ түүний засгийн газрын ихэнх томилогоо нь өмнөх сайд нар байв. Францын шинэ засгийн газар сөрөг хүчнийхний сэтгэлд нийцэх эсэх нь тодорхойгүй. Зүүний үзэлтэй LFI нам өнөөдөр /2025.10.13/ шинэ засгийн газарт итгэл үзүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Мөн барууны үзэлтэй RN нам мэдэгдэл хийхдээ итгэл үзүүлэх санал хураалт явуулж, итгэл үзүүлэхүй хэмээн саналаа өгнө гэсэн юм.

Өмнөх засгийн газар нь 14 цаг л үргэлжилсэн Лекорну Ерөнхийлөгч Эммануэль Макроны ойрын холбоотон Роланд Лескюрийг сангийн сайдаар томилсон байна. Одоо тус засгийн газар ирэх өдрүүдэд төсвөө парламентад танилцуулах ёстой. Төсвийн асуудлаас болж Францын засгийн газар өнгөрсөн жилээс хойш хэд хэдэн удаа нуран унасан билээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочи.з
Зочи.з

Энэ Франц сүйрч гүйцэх нь ээ, Макроны байж байгаа царай, нөгөө хатантайгаа хамт цаазлуулдаг 16 билүү 17-р Луй хаантайгаа адил надаас хойш г�##�ав юүлсэн ч яахав гэхчлэн авирлаж байна доо.

Холбоотой мэдээ

Back to top button