Б.Маралжингоо: Ирээдүйд зохиол бичих юм сан, тийм бүтээлийн ард гарах сан

Дуучин Б.Маралжингоо хоёр дахь бие даасан тоглолтоо "Lucid dream" гэж нэрлэжээ. Цэвэр, тунгалаг зүүд гэсэн утгатай энэ тоглолтын бэлтгэл ажил цаг наргүй явагдаж байна.
Улсын филармони дээр "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" киноны дууг оркестртой бэлтгэхээр ирээд байхад нь бидэнд цөөн хором ярилцах боломж тохиолоо.

-Та бие даасан тоглолт цөөн хийдэг. Тайзан дээр гарч, сонсогчидтойгоо уулзах энэ хором танд юуг мэдрүүлдэг вэ?
-Энэ бол миний хоёр дахь бие даасан тоглолт. Анхны тоглолтоо их хүнд нөхцөлд хийж байсан. Бөөрний өвчтэй байсан маань хүндэрч, эмнэлгийн багийн хамт ирж тоглож байлаа. Надад маш хүнд туссан. Гэвч тайзан дээр гарах мөчид адреналин ялгарч, өвчин огт мэдэгдэхээ байсан. Уран бүтээлч хүний тийм их хүчийг тухайн үед мэдэрч байлаа.
Харин дараагийн тоглолтоо хийхийг сонсогчид маань олон удаа хүссэн. Өөрөө ч удаан бодож явсан зүйл маань биеллээ олж байгаа учир надад маш үнэ цэнтэй байна. Мөн сандарч, санаа зовж ч байна.
-Сүүлийн үед шоу бизнес хүчээ авч, зун тоглолт тасрахаа больсон. Таны хувьд бие даасан тоглолт гэхээр удаан хугацаанд завсарлаж, бодож хийдэг нь юуных вэ?
-Жил бүр тоглолт хийгээд байвал сонин. Миний хувьд ажил, уран бүтээл гэж олон зүйл давхацдаг, нэлээд завгүй л гүйдэг. Гэхдээ яг ийм, тийм байх ёстой гэж өөртөө тогтоосон зүйл надад байхгүй. Нөхцөл байдал маань энэ удаа ингэж бүрдлээ.
-Lucid Dream гэж нэрний утга тантай хэрхэн холбогдож байгаа вэ?
-Дууны нэрээр нэрлэх санаа байсан л даа. Гэвч энэ Lucid Dream гэдэг үг миний уран бүтээл, миний боддог зүйлс, төсөөлөл бүгдтэй маань агаар нэг санагдсан. Тийм учраас ингэж нэрлэхээр шийдсэн.

-Сонсогчид бол артистаас олон янзын зүйл хүсдэг. Танд ихэвчлэн ямар хүслүүд илэрхийлэгддэг вэ?
-Ойрын хугацаанд тоглох уу, тоглолтоо хийх үү гэж л их асуудаг байсан даа. Сонсогчдын маань зурвасууд, тэдгээр хүслүүд нь намайг байнгын идэвхтэй байхад, бүр өөрөө продюсер талдаа ажиллахад хөтөлж, сэрээн дууддаг.
-Өөрийгөө шахах?
-Тийм. Нөгөө талаасаа, энэ удаагийн тоглолтоор бас тэднийхээ дурсамжийг хөглөнө, хүслийг нь биелүүлнэ гэхээр сайхан. Энэ дуунуудын ихэнхийг студид бичүүлснээс хойш огт дахиж дуулаагүй байх жишээтэй. Мөртлөө амьдралынх нь нэг хэсэгт холбогдчихсон, дурсамж үлдээсэн тэр дуунууд. Тэгэхээр заримы нь тайзан дээр анх удаа, заримы нь шинэ найруулгаар, оркестртой, амьд хөгжимтэй дуулна гэхээр сайхан санагдаж байна.
-Уран бүтээлч хүн цаанаа хувийн амьдралаа туулж байдаг. Өнгөрсөн жилүүдэд танд яг уран бүтээлч байх, уран бүтээл дээр төвлөрөн дагнаж суух тийм цаг хугацаа хэр байсан бэ?
-Сүүлийн үед дуу хөгжмийн бүтээл дээр продюсинг хийх илүү сонирхолтой болоод байгаа шүү. Хөгжим, үг, найруулга дээр нь ажиллах. Өөрөө бол ихэвчлэн сингл бүтээл гаргадаг. Нэг пянзны ажил хүлээгдэж байгаа. Өөр бусад уран бүтээлчдийн хөгжим дээр ажиллах санаа бас бий.
Бодоод байх нь ээ, ахуйтай хэчнээн зууралдаж байсан ч богино хугацаанд уран бүтээлч мэдрэмжээ эргээд олж авах, эрчлэгдээд босож ирэх байгалийн гэмээр авьяас надад бий. Цэвэр урлагийн, гоо зүй бүхий тэр мэдрэмж, хөг үргэлж надтай хамт амьдардаг.
-Мэдрэмжүүд хурцлагдаж, уран бүтээлчийнхээ хувьд бас шинэ шатанд гарсан жилүүд өнгөрсөн үү. Өөрчлөлт...?
-Цаг хугацаа өнгөрөх хэрээр би маш их өөрчлөгдсөн, цаашид ч өөрчлөгдөх нь дамжиггүй... Илүү насанд хүрсэн. Хэтэрхий сэтгэлийн хөөрлөөр харж, хандаж сонголт хийдэг байснаа больж. Би их сонирхолтой өөрчлөлтүүд гарсан гэж хэлнэ.
-Та бол уран зохиолд хүндэтгэлтэй ханддаг дуучин. Ийм уран бүтээлч бол үзэл санааны хувьд ч арай өөр түвшинд бөгөөд хийх бүтээх хүсэл ч ихээхэн анги байх нь бий л дээ. Танд хүчтэй нөлөөлсөн зохиол, зохиолч гэвэл?
-Би бол супер уншдаг хүн биш. Бичгийн хүмүүсийн дэргэд хаана нь ч хүрэхгүй л дээ. Саяхныг хүртэл би зохиолч найзтай байж байгаад больсон... Идэвхтэй уншигч байхыг хичээдэг.
Сүүлийн үед би илүү баримтат ч юм уу, тэс өөр, шинэлэг жанрын зохиол бүтээлд татагддаг болсон. Энэ жил номын баяраас гэрэл зурагчин Б.Инжинашийн номыг авсан. Гэрэл зургийн бүтээл бүхий тэр ном надад хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн. Мөн нэлээд хуучин ном худалдаж авсан. Тэгээд л шууд хөдөө явчихсан. Ном, уран зохиол гэдэгт би бол хөндлөнгийн фэн төдий л (Инээв).

-Та бас хүчирхэг оюун санааг тодорхой хэмжээнд хүндэтгэдэг, биширдэг?
-Тодорхой хэмжээнд үү... Яг үнэн, тэгж хэлж болно.
-Яг ямар оюун санаа татагдмаар, автмаар сэтгэгдэл төрүүлдэг вэ?
-Өөрөө бие даасан, тийм үзэл санаа цаанаасаа мэдэгддэг дээ. Өөрийгөө бүтээчихсэн, тэр бие даасан сэтгэлгээгээр ажилладаг, тийм хүмүүсийн фэн болохдоо ч амархан шүү.
-Урлагийн бусад төрлүүдийн тухайд?
-Кино. Дэлгэцийн бүтээлд маш их татагддаг. Мөн зураачдын урлан, үзэсгэлэнгээр цаг алдалгүй очиж сонирхох дуртай. Ирээдүйд бичих юм сан гэж бас хүсдэг. Тийм бүтээлийн ард гарч үзэх юм сан гэж. Энэ нь би тийм авьяастай гэсэн үг биш л дээ. Зүгээр л миний жижигхэн хүсэл, мөрөөдөл.
-Бичвэл юуны тухай бичих вэ?
-Өөрийнхөө тухай л бичих байх даа. Хамгийн сайн мэддэгээрээ. Хамгийн сайн мэддэггүй зүйлстэйгээ бас холбоод.
-Та бол жагсаал цуглаанд очиж оролдцог, амьтны эрхийг хамгаалж дуугардаг. Заримдаа бачимдсан, бухимдсан мэдрэмжээ пост болгож бичих нь ч анзаарагддаг юм. Таны дотор илэрхийлж, гаргаж ирмээр буглаж цугларсан зүйл юу байдаг юм бэ?
-Үхэхээсээ өмнө нэг том, нөлөө бүхий, нийгэмд дэвшил авчирсан үйл хийхийг хүсдэг л дээ. Сайн сайхан хийгээд жижигхэн ч болов нөлөө бүхий үйл.
Амьтны эрхийн тухай сэдэв бол надад маш эмзэг асуудал. Нэг хэсэг энэ сэдвээр бичих үед үзэл бодол өөр, дутуу буруу ойлголттой хүмүүстэй ана мана үзэлцдэг байлаа. Дараа нь больсон. Манайхан чинь өөрийнх нь зөв, буруугаас эс хамаарч эвгүй байдалд орохгүйн тулд сэдвээсээ хальж, ямар ч хамаагүй аргаар давах гэж хичээж, үл ойлголцлыг улам дэврээх хандлагатай шүү дээ. Миний зорилго бол хоёр талыг уулзуулах байгаад байдаг. Тийм учраас маш тайвнаар, цэгцтэйгээр ханддаг болсон. Эхэндээ сөргөөр хүлээж авдаг байсан ч одоо идэвхтэй хандивлагч болчихсон хүмүүс ч бий.
Ирээдүйд боломж олдвол газар аваад, амьтны асрамжийн газар байгуулахыг хүсдэг л дээ. Амьтныг хэчнээн аварч, эмчилж, эдгээж авсан ч эзэнтэй болгох л хэцүү байдаг. Өөртөө аваад үлдчихмээр байв ч надад орон зай нь байхгүй. Тэгэхээр энэ бас миний хэтийн мөрөөдөл.
Нөгөө талаас амьтны эрхийг хамгаалъя гэж бодохгүй, ойшоохгүй явах нь ч бас тэр хүний эрх шүү дээ. Амьтанд хайртай, хайргүйгээс эс хамаарч бид нийгмийн нэг эд эсүүд. Энэ ойлголцол дунд хуулийн талаас ч тэр, хүмүүсийн ойлголт хандлага, зохицлын талаас ч тэр өөрийн зүгээс нөлөөлөл, дэвшил авчирмаар санагддаг.
-Та гэхдээ амьтантай гүнзгий сэжмээр, яаж холбогдсон юм бэ?
-Би хүүхэд байхаасаа л амьтан тэжээсэн. Ер нь багаасаа амьтан, байгаль хоёрт дурлаж, татагдаж өссөн дөө. Аав, ээж хоёр аяллын компанитай учир би хөдөө гадаа их явдаг байв. Жижигхэн цагаан нохойтой... Анхны нохойгоо бурхан болоход маш хүндээр мэдэрсэн. Одоо тэжээж байгаагийн өмнөх нохой маань л гэхэд миний амьдралд маш том орон зай эзэлчихсэн байсан. Энэ яриаг амьтан тэжээж үзсэн хүн л ойлгоно.
-Ганцаардлаа мартана, их хань болдог... Гэхдээ хүний орон зайг нөхөж чадах уу?
-Амьтан, хүн хоёрыг харьцуулсан яриа надад гайхмаар санагддаг. “Хүүхэдтэй болохыг хүсдэггүй юм уу, оронд нь амьтан тэжээгээд?” ч гэх шиг.
Надад бол ганцаардах тийм хэцүү биш. Найз нөхдийнхөө дунд хангалттай гадагшаа, ганцаараа үедээ ч бас хангалттай жаргалтай байж чаддаг учраас.
Амьтан бол бүх амьдрал нь би болчихдог, бүх зүйл нь надаас шууд хамааралтай болчихдог учир их ондоо. Харин хүний орон зайг амьтан нөхөх, эс нөхөх бол авцалдаагүй яриа.
-Нөхөхгүй л гэсэн үг?
-Нөхөхгүй.
-Хүн өөрөө бас хэн нэгэнд харьяалагдахыг хүсдэг байх.
-Мэдээж хүн хүнээрээ дутна. Хүний дэргэд жаргалтай байна. Харин амьтан тэжээчихвэл энэ орон зайг нөхнө, орлоно гэдэг яриаг л болих хэрэгтэй.

-Таныг шударга, шийдэмгий, хүчирхэг гэж дүгнээд байдаг. Нийгмээс өгдөг энэ дүгнэлтүүд таны хувь хүнтэй ер нь хэр нийцдэг юм бэ?
-Яагаад хүчирхэг гэж бодсон юм бол... Би өөрийгөө тэгж бодохгүй байна. Олон асуудалтай нүүр тулдаг. Заримынх нь учрыг олж, заримынхы нь олох гээд л явж байна. Хүчирхэг гэдгийн эсрэгээр байх үе илүү олон байна. Тэгэхээр яагаад хүчирхэг харагдсан юм бол.
Шударга гэдэг дээр бол санал нийлнэ. Би зөв гэж бодсоноо шууд илэрхийлдэг, айдаггүй. Гэхдээ бас би тийм сүрхий дуу хоолой бүхий хүн биш л дээ. Харьцангуй нам жим, өөрийнхөө орон зайд амьдардаг учраас.
-Өөрийгөө цаашид дуучин хэвээр байна гэж боддог уу?
-Дуулахаа хэзээ ч болихгүй. Харин уран бүтээлч талаас гэвэл өөрийн болон өөр артистуудын хөгжим дээр ажиллахыг хүсэж байгаа. Удаан хугацаанд хүсэж явна. Төлөвлөсөн хэд хэдэн ажил бий. Өөрөө хөгжим, үгий нь хийж, найруулга дээр нь ч анхаарч, тийм цэвэр бүтээл хийхийг хүсдэг.
-Таны дуулах хэв маяг өөрчлөгдсөн үү?
-Хэв маяг... Жанр гэвэл би үргэлж поп дуу дуулдаг. Гэхдээ илүү соул талдаа татагддаг шүү. Би хэв маяг, жанрын талаар бодож байгаагүй юм байна. Гэхдээ ирээдүйд илүү өөр хөгжим, өөр дуугаралтууд туршиж үзэхийг хүсдэг. Frank Ocean-ий зарим бүтээлийг сонсохоор монологитой, бүтээлүүд нь хоорондоо холбоотой байх жишээтэй. Илүү бүтээлч, илүү тайвнаар тэгж ажилламаар байна.
-Нүдний хар шил зүүдэг байснаа та больжээ. 10 гаруй жилийн өмнө бүрдүүлсэн имиж, тэр дүр төрх, хэв маяг агуулгын хувьд юугаараа өөр болсон бэ?
-13 настайгаасаа, их эрт дуулж эхэлсэн. Одоо нас биед хүрсэн эмэгтэй хүн учир өөрчлөгдөнө л дөө. Шилийг эмзэг мэдрэмтгий байдлаасаа болж зүүдэг байсан. Одоо тэр нь алга болчихсон. Зүүвэл зүүнэ, зүүхгүй бол зүүхгүй. Гэх мэтчилэн би олон талаараа өөрчлөгдөж байгаа. Би ер нь өөрийгөө хэзээ ч бүрэн тайлбарлаж чадаагүй юм шиг санагддаг. Хөгжим дээр ч гэсэн. Хүмүүс миний талаар романтикаар төсөөлдөг байх л даа. Хүчирхэг гэдэг шиг.
-Таны дуунуудаас хоолойны чадал авьяас давамгайлдаг ч Маралжингоо өөрөө илэрхийлэгддэггүй шиг санагддаг...
-Тийм бүтээл бий, гэхдээ цөөхөн.
-Нэрлэвэл?
-Бүр өөрөө зорьж хийсэн дуу бол “Огторгуй замхрахаас өмнө”. Тэр нэг шаргалтсан мэдрэмжийг өгөх юм сан гэж тэр дууг хийж байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
mash ih huleej bsan toglolt shig sanagdaj bn, Maraljingoo bol uneheer uur hvnii setgel ruu orj duuldag uls#aa tsoohon duuchin shvv
Сонирхолтой ярилцлага байна, үнэхээр сэтгэлтэй уран бүтээлч юм аа, Lucid dream гэдэг нэр нь их зохисон байна
Maraljingoo giin duu nariin holbootoi medremjtei boldog shig, ene toglolt ni yamar bh bol gj bodohod setgel dogdlood bna
Дуучин маань үнэхээр төлөвшсөн, ярилцлагаас нь уха�##�аг, бодолтой хүн гэдэг нь илэрхий байна
bi anhnii togloltond n ochij bsan, uneheer odor shig tod sanagddag, odoo dahin iim toglolt hiih gej bgaad bayartai bn
Setgel hodolgom yariltslaga bn, Maraljingoo uneheer huchtei emegtei bas mash emzeg gedeg n medegdchlee
bi ooriigoo 10 jil taniig sonsdog fan gj helj chadna, LUCID DREAM togloj bval zaaval ochnoo
Тэр амьтны эрхийн тухай ярьсан хэсэг бүр их сэтгэгдэл төрүүллээ, ийм сэтгэлтэй хүн ховор болсон шүү
mash saihan yariltslaga bn, bi uuruu ch gesen amitan hund hairtai, ene talaar duuchin iim oilgolttoi bga ni goe sanagdlaa
Яасан гүн гүнзгий сэтгэдэг уран бүтээлч вэ, ярилцлагаас нь амьдр�##�ын философи мэдрэгдэж байна
Maraljingoo giin hooloin temdeg unegui, harin tuunii setgel bodol ni iluutei sanagddag, ene yariltslagaas ilt
Хүмүүс хүчирхэг гэдэг ч тэр өөрийгөө эмзэг гэдгээ нуухгүй байгаа нь илүү хүчтэй харагдуулж байна
bi suuliin ued mongol duuchdiig sonsoh durtai bolson, harin Maraljingoo giin duu bol uur angilald ordog
Lucid Dream gedeg neree yamar goe songoson yum be, uneheer sonin medremj toruulj bna
Сэтгэл хөдлөм, уран бүтээлдээ чин сэтгэлээсээ ханддаг нь мэдрэгдэж байна, ийм дуучид цөөхөн
mash ih taalaagdlaa, yostoi zuv heljee, amitan ch gesen hunii adil amitan, amar taivan amidrah erhtei
Б.Инжинашийн номын тухай ярьсан хэсэг сонин байлаа, уран зурагт дуртай гэдгийг нь мэдэхгүй явжээ
Maraljingoo giin duu bur ni uur uur setgel toruuldeg, ene yariltslaga unshaad bur iluu hundetgeh setgel torloo
Дуулж байхад нь сэтгэл нэг л өөр болдог, тийм дуучин ховор шүү, удахгүй тоглолтонд нь очно
bi bodohod Maraljingoo bol zugeer neg duuchin bish, ter setgeltei, huchtei bas emzeg amid hun shig
bi duunii n hooloig sonsonguut l setgel hudluchihdug, Lucid dream togloltond ochih ni zaaval
ийм ухаантай, амьдр�##�д ойр, уран бүтээлдээ чин сэтгэлээ шингээдэг уран бүтээлч ховор болсон
Maraljingoo bol unuu tsagiin jinhene artist, zuv bodol, zuv medremj, setgeltei hvn shvv
mash saihan medremj turuulsen yariltslaga, boduul ene toglolt ni mash undur tuvshind boloh bh
Хүчтэй мөртлөө эмэгтэй хүний нарийн мэдрэмжээ хадг�##�ж чаддаг нь гайх�##�тай, бахархмаар
bi zugeer ch neg duu sonsdog hvn bish, gehdee Maraljingoo giin duund setgel hurdeg, shine toglolt ni uneheer huleej bna
Амьдр�##�ынхаа туршлагыг ингэж уран бүтээлтэйгээ холбож ярьдаг дуучин ховор
Maraljingoo giin toglolt dandaa medremj ugdug, ene udaa ch gesen ter medremjiig uguh bh
bi haraad setgel dogdlood bna, Lucid dream gedeg ug uuruu l goyo sonin energitei yum bn
Эхнэр нөхөр хоёрыг 2 биендээ хайртай гэх үү харья�##�агддаг гэх үү модон хэлт сурв�##�жлагч аа
Marala estoi super