Францын шинэ ерөнхий сайд өөрийг нь татан буулгах гэсэн хоёр оролдлогыг давлаа

Өнгөрсөн долоо хоногт томилогдсон Францын Ерөнхий сайд Себастьян Лекорну пүрэв гарагт /2025.16/ өөрийг нь татан буулгах гэсэн хоёр оролдлогыг даван гарсан байна. Тэрбээр хоёр долоо хоногийн өмнө засгийн газраа танилцуулаад хэдэн цагийн дараа огцорсон билээ. Тус явдлын дараа Макрон түүнийг дахин томилсон юм.
Лекорну засгийн газраа авч үлдэхийн тулд томоохон буулт хийсэн. Энэ долоо хоногийн эхээр PS намын шаардлагаар Лекорну тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг хойшлуулж л итгэл үзүүлэх саналыг давж гарав. Тэрхүү шинэчлэл нь Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны легасид багтах томоохон зүйл байсан.
Хэдийгээр пүрэв гарагийн давааны ард гарсан ч PS нам мэдэгдэл хийхдээ Лекорну төсөв таналтдаа нэмэлт шаардлагыг нь биелүүлэхгүй бол унагаана хэмээсэн юм. Засгийн газрыг унагахаар санал өгсөн зүүн болон барууны үзэлтэй намууд уг явдлыг болох ёстой зүйлийг хойшлуулсан л явдал гэжээ. Зүүний үзэлтэй хууль тогтоогч Эрик Кокуерел “Лекорнугийн засгийн газрын цаг нь дуусаж байна. Төсвийн төлөөх тэмцэл эхэллээ” хэмээсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ ЖҮЖИГЭЭ ХЭЗЭЭ ЗОГСООХ ВЭ. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ОРОЛЦОГЧ БОЛЖ БАЙНА. ИНГЭЭД ДАРАМТЛААД БАЙНА ГЭЖ ХЭЛХЭЭР НИЙЛЭЭД ДАРАМТАЛДАГ МОНГОЛД Л БАЙГАА ТА НАР ШОРОНД ОРНО ШҮҮ БҮХ БАРИМТ БАЙГАА