Трамп: Хамас хүний аминд хүрэхээ зогсоохгүй бол очоод зүйл дуусгана

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп пүрэв гарагт /2025.10.16/ Хамас бүлэгт анхааруулга өгсөн байна. Тэрбээр “Хамас бүлэг Газрын зурваст хүний аминд хүрэхээ зогсоохгүй бол очоод тэднийг хөнөөхөөс өөр арга байхгүй” гэжээ.
Мягмар гарагт /2025.10.14/ Газын зурваст энх тайван тогтоох гэрээнд гарын үсэг зурж, гал зогсоох тохиролцоо хэрэгжиж эхэлсэн. Хамас бүлэг энэхүү энх тайвныг ашиглан Израилын зэвсэгт хүчинтэй хамтран ажиллаж байсан гэх хүмүүсийг цаазаар авсан юм. Үүнийг Трамп шүүмжлэхдээ, энхийн тохиролцоонд ийм зүйл байгаагүй гэжээ.
Гэхдээ Трамп дараа нь тодруулж мэдэгдэл гаргахдаа анхааруулга өгсөн цэргийн ажиллагаанд нь АНУ-ын цэргүүд оролцохгүй гэсэн байна. Тэр Цагаан ордноос мэдэгдэл хийхдээ “Бид очихгүй, тэгэх шаардлага байхгүй. Газын зурвастай маш ойрхон, тэр ажлыг амархан хийх хүмүүс байгаа” хэмээсэн юм. Трамп өмнө нь хэлэхдээ Газын зурваст энхийг сахиулахад АНУ-ын хүчин оролцох шаардлагагүй гэж байсан билээ.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Булааж авсан газраа эргүүлээд өгчих трампаа
хамас чинь харин бөмбөгдүүлж байхдаа таарсан �##�ан хядагчид байна даа муусайн лөлууд
Зөнөг эргүү