Гадаад мэдээДЭЛХИЙ

Хамас тохиролцоо зөрчсөн хэмээн Израил Газын зурваст агаарын цохилт өгөв

Израил Хамас бүлгийг гал зогсоох тохиролцоог зөрчсөн хэмээн буруутгаж, Газын зурваст агаарын цохилт өгсөн байна. Энэхүү цохилт нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын зуучилсан хэврэгхэн гал зогсоох тохиролцоог шалгасан дахин нэг сорилт боллоо.

Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд мэдээлэхдээ цохилтын улмаас 26 хүн амь насаа алдсан гэжээ. Израилын зэвсэгт хүчин Газын зурвасын төвд байрладаг Бурейж дүрвэгсдийн хуаран дахь таван байшин зэрэг газруудад цохилт өгсөн хэмээн орон нутгийн албаныхан мэдэгдсэн юм. Гэрчүүдийн хэлснээр Израилын онгоцнууд өнөө өглөө /2025.10.29/ ч гэсэн цохилтоо үргэлжлүүлж байжээ.

Цохилтоос өмнө Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн ажлын алба мэдэгдэл хийхдээ Газын зурваст хүчтэй цохилт өгөхийг Нетаньяху тушаал болгосон гэсэн юм. Аравдугаар сарын 10-нд эхэлсэн гал зогсоох тохиролцоонд хэд хэдэн асуудал тулгарсан. Хоёр тал хоёул бие биеэ тохиролцоог зөрчсөн гэж байгаа юм. Гэхдээ АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д. Ванс хэлэхдээ сүүлийн хэд хэдэн хурцадмал байдлыг үл харгалзан гал зогсоох тохиролцоо хэрэгжсээр байна гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button