Автомашин оношилно гэж 270 орчим иргэнийг залилжээ
“Машины оношилгоо дарж өгнө” гэх утга бүхий мэдээлэл байршуулж, 270 орчим иргэдийг залилсан этгээдийг Цагдаагийн байгууллагаас олж тогтоосон байна. Тодруулбал, 23 настай, эрэгтэй иргэн "Ц" нь цахим орчинд “Машины оношилгоо дарж өгнө” гэх утга бүхий мэдээлэл байршуулжээ. Улмаар мэдээллийн дагуу холбогдсон иргэдэд “Авто оношилгооны газруудад таньдаг хүн байдаг, мөнгөө эхлээд тушаачих, тэгээд болно” гэж итгэл төрүүлэн өөрийн хамаарал бүхий этгээдийн дансаар мөнгийг шилжүүлэн авчээ. Үүний дараа иргэдтэй харилцаж байсан гар утасны дугаар, цахим хаягаа устгаж залилах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байна.
Иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээг авахдаа баталгаатай газарт хандаж, өөртөө эрсдэл үүсгэхээс сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЁСТОЙ ХОХЬ ЧИНЬ ДЭЭ АЛ МИНЬ ЭХЛЭЭД ДАРУУЛЧИХ БИ ЦАХИМААР ОРООД ШАЛГАЧИЙ ГЭЭД Л ТАС ШҮҮ ДЭЭ? ТЭНЭГ МУНАГ БАЙЖ БОЛНО АРАЙ Ч ИНГЭЖ БОЛОХГҮЙ АМАР ХЯЛБАРААР ДАРУУЛАХЫГ БОДЖЭЭ.ИНГЭЭД 270 МУДАК САЙХАН ДАРУУЛАВ УУ?ХА ХА ХА ИНГЭЭД ТА НАР ЯМБИЙГАА ДАРУУЛААРАЙ ГОХИНЭЭ
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud