
2025 оны 7-р сарын 2-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас тогтоол гаргаж 7-р сарын 30-ны өдөр уг тогтоолыг баталсан юм.
Энэ нь Баруун бүсийн Алтай-Улиастайн эрчим хүчний системийг татан буулгаж, Төвийн бүсийн эрчим хүчний системд нэгтгэх буюу Баруун бүсийн бие даасан есөн компани, тэдний найман салбарыг нэгтгэн дөрвөн компани болгох шийдвэр гаргав. Ингэснээр төвийн бүсийн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-д Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийг нэгтгэж, өөрчилсөн гэсэн үг.
Уг тогтоолоор төвийн бүсийн эрчим хүчинд ямар өөрчлөлт орж, уг шийдвэрийн үр дагавар хэрхэн ирэх талаар өнөөгийн нөхцөл байдлыг задлаж нэг харцгаая.
2024 онд Монгол Улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 8.754.7 сая кВт цаг болж өмнөх оноосоо 226.4 сая кВт цагаар буюу 2.7 хувиар өссөн бөгөөд нийт цахилгааны 90.6 хувийг дулааны цахилгаан станцаар, 8.3 хувийг нар, салхины эх үүсвэрээр, 0.8 хувийг усан цахилгаан станцаар, үлдсэн 0.001 хувийг дизель станцаар тус тус үйлдвэрлэсэн юм.
Харин өнөөх бидний тогтмол яриад байдаг импортын эрчим хүчний хэмжээ нь 2.863 сая кВт цаг цахилгаан бөгөөд өмнөх оныхоосоо 416.6 сая кВт цагаар буюу 17 хувиар өссөн байдаг. Энэ бол манай улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл.
Цахилгаан эрчим хүчний хэрэглээ нь өөрөө 2024 онд 11.619.0 сая кВт цаг буюу үйлдвэрлэдэг хэмжээнээс даруй их бөгөөд энэ нь өмнөх оныхоосоо 643.0 сая кВт цагаар буюу 5.9 хувиар мөн л өссөн. Өөрөөр хэлбэл бид жил ирэх бүр цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлсээр байгаа ч нөгөө талд хэрэглээ ч мөн нэмэгдэж байна гэсэн үг юм.
2020 онд 8,851.3 сая кВт цахилгаан хэрэглэж байсан бол 2024 онд энэ дүн 11,619.0 сая кВт болж нэмэгдсэн.
ТӨВИЙН БҮСИЙН НЭГДСЭН СҮЛЖЭЭ-ний цахилгааны хэрэглээ нь 8.173.0 сая кВт, импортоор 1,089.3 сая кВт цаг бөгөөд нийт 743 мянган хэрэглэгчид нэгж өртөг нь 250 төгрөг боловч 223 төгрөгөөр хүрч улсын төсвөөс 88 тэрбум төгрөгийн татаасыг 2024 онд авсан байна.
БАРУУН БҮСИЙН НЭГДСЭН СҮЛЖЭЭ-ний цахилгааны хэрэглээ нь 2024 онд 305.3 сая кВт цаг, импортоор 241.5 сая кВт цахилгаан авч 56 мянган хэрэглэгчид нэгжийн өртөг нь 351 төгрөг байхад 190.4 төгрөгөөр хүрч улсаас татаас гэж 56 тэрбумыг өнгөрсөн онд авсан.
АЛТАЙ-УЛИАСТАЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ НЭГДСЭН СИСТЕМ -ийн цахилгааны хэрэглээ нь 134.9 сая кВт цаг бөгөөд 74. сая кВт цаг эрчим хүчийг импортоор авдаг. Нийт 28 мянган хэрэглэгчид нэгжийн өртөг нь 250 байхад 223.1 төгрөгөөр хэрэглэгчдэд хүрч, улсаас татаасанд 6.1 тэрбум төгрөгийг 2024 онд авсан байна.
Ингээд харвал Монгол Улс эрчим хүчний тав биш гурван системтэй боллоо. Өмнөд бүсийн эрчим хүчний систем нь өөрөө Төвийн бүсийн системд харьяалагддаг учраас үндсэн хоёр эрчим хүчний системтэй болж байна гэсэн үг.
Эрчим хүчний компаниудын алдагдал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж 2020 онд 88.1 тэрбумын алдагдалтай байсан бол жил бүр нэмэгдсээр 2024 онд 274 тэрбум төгрөгт хүрсэн билээ. Эрчим хүчний реформ хийж, үнийг өртөгт нь хүргэнэ гэж хэсэг л попорч явсан салбарын сайд яагаад жил ирэх бүр алдагдал нь нэмэгдэж байгаа салбарын тэр дундаа Төвийн эрчим хүчний систем рүү баруун бүс болон Алтай-Улиастайн цахилгаан түгээх сүлжэээг хариуцуулах болов.
Засгийн газраас гарсан уг тогтоолын 5.4-т "Цахилгаан түгээх сүлжээний арилжааны үйл ажиллагааг нэг худалдан авагчтай загварт хамруулах" гээд заачихсан бөгөөд ингэснээр өмнөх системүүдийн үүрч байсан санхүүгийн алдагдлыг цаашид Төвийн бүс хуваалцана. Нэг худалдан авагчтай загварын дагуу хэрэглэгчдийн төлж буй цахилгааны төлбөр тухайн өдөртөө 0 үлдэгдэлтэй орлогын данс руу шилжиж, тэндээсээ Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан коэффициентийн дагуу эрчим хүчний эх үүсгүүрүүдэд хуваарилагдан төлөгддөг болох юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн төлсөн 1 төгрөг тутмын 40 мөнгө нь ДЦС 4-т олгох төлбөрт зориулагдан шилжинэ гэсэн үг. Хэдийгээр эрчим хүчний төлбөрийн урсгалыг ил тод, төвлөрсөн байдлаар хянах боломжтой болж байгаа ч Төвийн эрчим хүчний системд санхүүгийн бүх эрсдлийг үүрүүлж, зах зээлийн өрсөлдөөн, хөрөнгө оруулалт буурна. Нэг худалдан авагчийн гэрээний нөхцөлд нийсэн шинэ хөрөнгө оруулалт татна гэдэг учир дутагдалтай төдийгүй эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдэд боломж хумигдах юм.
Ерөөсөө л хэт төвлөрсөн, төрөөс хамааралтай байдал руу ухралт хийж байгаа хэрэг. ТӨК-иудын засаглал муу, бүрэн цэгцлэх асуудал Засгийн газрын түвшинд яригдаж байгаа энэ үед эрчим хүчний салбар дахь төрийн оролцоонд улам жин дарав.
Гурван жилийн өмнө л Б.Чойжилсүрэн сайд Баруун бүсийн эрчим хүчний алдагдал дийлдэхээ байлаа гээд гүйж явсан атал өнөөдөр энэ алдагдлыг бусад бүсүүд буюу Төвийн болон Өмнөд, Алтай-Улиастайн эрчи хүчний бүсээр алдагдлыг нь төлүүлэх гэсэн гарц гаргалгааг л олов бололтой.
Дээрээс нь өнгөрсөн онд татаасын хэмжээг бууруулах зорилгоор Төв, Өмнөд, Алтай-Улиастайн бүсийн нэгдсэн сүлжээний хэрэглэгчдэд худалдах цахилгааны үнийг нэмэгдүүлсэн. Атал хэрэглэгчдийн худалдан авах чадвартай холбоотойгоор Баруун бүсийн эрчим хүчний системээс хэрэглэгчдэд худалдах цахилгаан эрчим хүчний өөрчлөгдөөгүй бөгөөд 2024 онд 56.8 тэрбумын татаасыг улсын төсвөөс авсан талаар дээр дурдсан. Энэ дүн бол Төвийн бүс ба Алтай-Улиастайн бүсийн авсан татаасны нийлбэрийн 60 хувьтай тэнцэх өндөр дүн.
Баруун бүсийн системийн хэрэглээний 79.1 хувийг Орос, Хятадаас импортоор авдаг учраас нэгжийн өртөг маш өндөр учраас хэрэглэгчдээс төвлөрүүлдэг мөнгөн орлого нь хангалтгүй учир татаасын ихэнх нь импортын төлбөрөө барагдуулахад зарцуулагдаад таардаг.
Бодит нөхцөл ийм байхад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн яг энэ цаг үед Засгийн газрын дээрх тогтоолоор дараах хоёр тулгалтыг хийж байна.
- Төв, Өмнөд, Алтай-Улиастайн бүсүүдийн үнийг нэмэх замаар Баруун бүсэд олгох татаасыг бусад бүсүүдээс бүрдүүлэх. Энэ тохиолдолд Улаанбаатар болон бусад газрын хэрэглэгид нэмэлт төлбөр төлж өгснөөр Баруун бүсийн хэрэглэгчдийн төлбөрийг хуваалцана гэсэн үг.
- Цахилгааны үнийг нэмэхгүй гэдэг байр суурь илэрхийлчихсэн учраас бусад бүсүүдээс бүрдүүлсэн орлогыг Баруун бүстэй хуваалцаж, үлдсэн алдагдлыг төр татаасаар өгөх. Хэрвээ ингэвэл бусад бүсүүд дэх эрчим хүчний эх үүсвэрүүдэд өгөх ёстой төлбөрийг дутуу өгч, Баруун бүсийн импортын төлбөрийн тодорхой хэсгийг бүрдүүлэх юм. Энэ бол эдгээр эх үүсвэрүүдэд дарамт учруулах хувилбар гэж харагдахаар.
Аль ч хувилбарыг сонгосон бай эрчим хүчний хэрэглээ эсвэл үйлдвэрлэл буурах эрсдэл үүсэж, энэ хэрээр эдийн засагт хохиролтой. Баруун бүсэд шинээр баригдаж буй эрчим хүчний эх үүсвэрүүдэд илүү ашигтай бөгөөд тэд өмнөх эх үүсвэрүүдийн адил жилийн эцэст улсын татааст найдалгүй жилийн турш төлбөрийнхөө тодорхой хэсгийг бусад бүсийн хэрэглэгчдээс авсаар байх болно.
Б.Чойжилсүрэн уг нь Баруун бүсээ дангаар бие даалган тусдаа нэг худалдан авагч загварыг хэрэгжүүлж, цахилгааныхаа үнийг нэмж, улсаас татаас авалгүйгээр хөгжүүлж болох байсан. Ингээд харвал салбарын сайдынх нь энэ шийдвэрийн дараа Баруун бүсэд баригдаж байгаа эрчим хүчний эх үүсвэрүүдийн хөрөнгө оруулалт, ашиг сонирхол зэрэг анхаарал татахаар.
Гэтэл дан ганц Баруун бүсийн эрчим хүчний асуудлыг шийдэх гэж бусад бүсүүдийг ийн хөлдөө чирж, сайдын эрх дархаараа шийдвэр гаргаж байгаа нь эрчим хүчний хомсдолоос гарахаар мөлхөж яваа Төвийн бүсийн эрчим хүчний хөгжлийг хойш чангаалаа.
Сайдын суудал ээлжтэй, халаатай. Эрчим хүчний сайдаасаа буумагцаа Б.Чойжилсүрэн очиж болох дараагийн суудлаа өөр газар бэлдэж эхлэв үү. Хэрвээ тийм гэвэл асар өндөр өртгөөр зэхэгдэж буй сэнтий аж.
Ц.ТАМИР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene shiidver uneheer oilgomjgui, baruun busiin aldagdaliig busad ni daana gej yu gesen ug vee, iim yum hiij bj huchnii homsdold oruulna daa
Төвийн бүсийг �##�ь хэдийнэ ача�##��##�тай байхад нэмж дарамт үүрүүлэх нь ямар логиктой юм болоо, сайд нарын улс төрийн тоглоом шиг л харагдаж байна
Uul ni Baruun busiin unegeer n nemegduuleed uuruu bie daagaad yavah bolomj baisan baih, gehdee yagaad zaaval busdiin deer suuj aldagdal huleelgeh geed bgaan
Сайд нар суудлаа бодоод шийдвэр гаргахаар яг иймэрхүү үр дагавар гардаг, эцэст нь татвар төлөгч л хохирдог, үнэхээр з�##�хмаар байна
Ene neg hudaldan avagch gesen sanaa chin oligtoi heregjihgui deeree, oroltsoj bgaa kompaniud n hurungu oruulalt hiihiig bolino shde
Хэрэглэгчдийн төлж байгаа мөнгийг өдөрт нь тэг дансанд хийхээр юун ил тод болох вэ, харин ч ача�##�лыг төвлөрүүлж санхүүгийн эрсдэл улам нэмэгдэнэ
Une nemegdehgui gj poproh hereggui, ali hediin busad busuuded daraa ni daraalaar nemne gj oilgomjtoi, teghed ard tumen l hohiroh bn
Орос Хятадаас бараг бүх цахилгаанаа авах шахдаг Баруун бүсийг өөрсдөөр нь зохицуулах байсан байт�##� төв рүү нааж чангаасан нь маш буруу �##�хам шиг санагдаж байна
Baruun bsiin tataas n gej heterhii ih bsan, ene buhnii hariutslagiig yah gj Tuv ruu chihevee, ard tumnii munguur togloj bna
Төвийн станцууд дутуу төлбөр аваад эхэлбэл засвар үйлчилгээ, тогтвортой ажиллагаа хамгийн түрүүнд муудна, тэгээд хэн хариуцах юм бэ
Ene Choi jol suren ner geh hun ali hediin baruun busiin erchim huchnii talaar poporch yavdag bsan, odoo bol bur busdiig hulsuulj bn shuu dee
Бүсүүдийг ингэж нийлүүллээ гээд системийн �##�дагд�##� шууд багасахгүй, харин ч төвлөрсөн удирдлага улам хүндэрч асууд�##� даг�##�дана
Neg hudaldan avagch zagvar gj gadnii ulsad hereglegdej bgaa ch manaid shudarga udirdlaga bhgui uchraas bur dampuuruulna daa
Энэ шийдвэрийн цаана ямар хэн нэгний ашиг сонирхол байгаа нь бүр илт харагдаж байна, жирийн ард бид л дараа нь үнэ нэмэгдсэнийг төлнө
Baruun bsiin hereglee baga hernee aldagdal undur n oilgomjtoi shde, importod het hamaaraad bga uchraas, tiim ued n uneg n nemj shiidehgui yahav
Төрийн хэт төвлөрөл улам хүндрээд байна, �##�ь с�##�бар ч ялгаагүй, эрчим хүч бол бүр ч аюултай түвшинд оччихлоо
Ene shiidver ajilluulahad ch hund, hereglegched ch hund, hetsuu baidlaas garaad yavah bolomjgui bolgood haylaa daa
ДЦС-4-т 40 хувь нь очино гэхэд бусад эх үүсвэрүүдийн санхүүжилт тас�##�даж эхэлнэ, тэгээд нэгдсэн систем сулрах нь гарцаагүй
Uneheer ard irgedee boddog bol huviaraa hereglej bgaa busnuuddaa daraa n daraalaar daraa ugnu gj shiidehgui bsan bh
Татаасын хэмжээ ингэж их өсөөд байхад с�##�барын сайд нь популизм хийгээд сууж байдаг, бодит хүүрнэл дээр ажиллахгүй юм
Baruun bsiin asuudliig busad bus deer achaalal bolgoj tavih n shudarga bish, uuruu bie daagaad yawah estoi baisan
Эрчим хүчний хэрэглээ жил дара�##�ан өсөөд байхад үйлдвэрлэлээ бодохоос өнгөрөөд, аймгуудын бодлогыг нийлүүлээд хутгав�##� бүр дордоно
Ene shiidveriin ard baruun bsiin eh uusver bardag humuus n suugaad bh shg sanagdaj bn, huvdiin ashig bodood l bj bn
Төвийн систем �##�ь хэдийнэ ача�##��##�тай, дээрээс нь ийм их импортын дарамтыг давхар үүрнэ гэхээр үнэхээр эрсдэлтэй
Baruun busiin heregleechdiin tolohod hangalttai munguur orlogo bii bolgoj chadahgui baihad une nemegduulehgui gej poproh ni buruu
Энэ шийдвэр Улаанбаатарын хэрэглэгчдэд хамгийн их дарамт болно, учир нь ихэнх ача�##��##� тэдэн дээр очно, татаас бас үүрнэ
Alivaa reform gj nerleed bgaa ch unendee urgelj bus#ad achaalal ugdug shiidver garadag, ene ch ternees yalgaagui
Ача�##��##� ихтэй Төвийн системд импортыг нэмбэл үнэ өсөхөөс аргагүй, одоо бол түр зуур л хойшлуулсан ам�##�гаа
Chinges shig udirdlaga heregtei baihad uuruu suudalaa l bodson humuus iim shiidver gargaj ard tumniig hohirooj bn
Нэгэн төслийн нэгжийн захир�##� Батцэрэн гээч Чойжилсүрэнгийн ангийн гөлөг хятадуудтай хуйв�##�дан авилгын асууд�##� үүсгэж байгааг АТГ-т өгч ш�##�гуулах ...давхар Чойжилсүрэнг нь ш�##�гуулах цаг болжээ. Тендер нээгдээд 1 жил 5 сар болоход гүйцэтгэгч тодорсонгүй. Хууль дүрэм Чойжилсүрэн гэж хүнд үйлчлэхгүй юм уу