Айлчлалын тойм: Монгол, Оросын бүс нутгийн анхны форумыг Улаанбаатар хотод зохион байгуулж, Хятад улстай ногоон эрчим хүчний салбарт хамтарна
Eguur News агентлаг ОХУ-ын Москва хотоос айлчлалын сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар энэ сарын 17-18 өдрүүдэд Москва хотноо зохион байгуулсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өртгөсөн хуралдаанд оролцож, үг хэлсэн юм. Мөн 12 улсын Засгийн газрын тэргүүн нартай уулзаж, санал солилцож, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзсан юм.
Түүнийг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд М.Ю.Галузин, ГХЯ-ны Төрийн ёслолын газрын захирал И.В.Богдашев нарын албаны хүмүүс угтан авав.
11 сарын 17-ны өдрийн 12.00 цаг. Ерөнхий сайд Г.Занданшатар 101 хүний бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар хотоос тусгай үүргийн нислэгээр мордож, 7 цаг нисэж ОХУ-ын цагаар 13.40-д ирсэн юм. Ирмэгцээ ОХУ-ын Засгийн газрын тэргүүн М.В.Мишустин нартай уулзсан. Энэ үеэр М.В.Мишустин “ОХУ шатахуун, автобензиний экспортдоо тодорхой хязгаарлалт хийж байгаа ч энэ нь Монгол Улсад хамаарахгүй, нийлүүлэлт тогтвортой үргэлжилж, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлнэ” хэмээсэн юм.
Уулзалтад ОХУ-ын Дэд сайд Алексей Оверчук, Виталий Савельев, Байгалийн нөөц, экологиийн сайд, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга Александр Козлов, Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Решетников, Эрчим хүчний сайд Сергей Цивилев, Засгийн газрын аппаратын даргын орлогч Эльмир Тагиров, Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд Дмитрий Зверев, Хөдөө аж ахуйн дэд сайд Максим Маркович, Сангийн дэд сайд Иван Чебесков, Оросын төмөр замын Ерөнхий захирал Олег Белозёров нар оролцов.

ОХУ-ын Засгийн газрын тэргүүн М.Мишустин,
Хүндэт Г.Занданшатар танаа,
Юуны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён У.Хүрэлсүхэд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин болон миний өмнөөс мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэж буйг минь уламжлаарай.
Монгол Улс бол Ази, Номхон далайн бүс нутгийн хүрээнд манай улсын стратегийн түнш юм. Бидний харилцаа хрёр орны ард түмний эртний найрамдалт харилцаа, дэмжлэгт тулгуурладаг билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхийлөгч Владимир Путины 5 дугаар сарын 7-нд Москва хотноо, 9 дүгээр сарын 2-нд Бээжин хотноо хийсэн уулзалт нь Орос, Монголын олон салбарын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх харилцан сонирхлыг дахин нототгосон юм. Манай Засгийн газар хоорондын шугамаар эрчим хүч, үйлдвэр, тээвэр ложистик, хүмүүнлэгийн салбарт стратегийн төслүүдийг дэмжих таатай орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд түүнийг Байгалийн нөөцийн сайд Александр Козлов удирдаж буй.Хоёр тал тохиролцож, Комиссын дараагийн хуралдааныг энэ онд багтаан Улаанбаатар хотноо зохион байгуулахыг санал болгож байна.
Бид хүмүүнлэгийн чиглэлийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Монгол Улсад үндэсний боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлсээр ирсэн. Монгол Улсын 70 мянга гаруй иргэн ОХУ-ын их, дээд болон дунд боловсролын байгууллагуудыг төгссөн байдаг билээ. Монголын төлөөлөл дундаас эрхэм хүндэт ноён та тэргүүн эгнээнд нь байгаад талархалтай байна.
Бид соёлын өдрүүд, Орос–Монголын найрамдлын өдрүүдийг тогтмол зохион байгуулж, хамтарсан шинжлэх ухааны экспедиц явуулахын зэрэгцээ спортын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр буй.
Энэ жил бид аугаа ялалтын 80 жилийн ойг тэмдэглэж байна. 5 дугаар сард Москва хотод, 9 дүгээр сард Бээжин хотод болсон баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч Владимир Путин, ноён У.Хүрэлсүх нар хамтдаа оролцсон нь манай хоёр улсын ард түмний найрамдлыг бэхжүүлсэн, түүхэн дурсамжийг сануулсан чухал үйл явдал боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Г. Занданшатар,
Хүндэт Михаил Владимирович, таны урилгаар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож, тантай биечлэн уулзаж байгаадаа баяртай байна.
Юуны өмнө Монгол Улс Оросын Холбооны Улстай тэгш харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй байгааг онцлон тэмдэглэмээр байна. Бид энэ зорилгын төлөө тууштай ажиллах болно.
Энэ жил бид өндөр дээд түвшний олон арга хэмжээг хамтран зохион байгууллаа. Үүнд Аугаа эх орны дайнд ялсан 80 жилийн ойн баярын арга хэмжээ багтсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцсон. Мөн миний бие Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн форумд оролцож, Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтай уулзсан билээ.
Манай хоёр улсын төрийн тэргүүний түвшинд хийгдсэн бүх тохиролцоонууд нэн чухал бөгөөд бид тэдгээрийг бодит ажил хэрэг болгохын төлөө зорьж буй. Энэ чиглэлээр бид нягт уялдаатай хамтран ажиллахад онцгой анхаарч ажиллана.
Нэгдүгээрт, худалдаа, эдийн засгийн харилцаа.
Хоёрдугаарт, тээврийн салбарт
Гуравдугаарт, эрчим хүчний салбарт
Дөрөвдүгээрт, геологи, уул уурхайн салбарт
Тавдугаарт, хөдөө аж ахуйн салбарт
Зургаадугаарт, Монгол, Орос, Хятадын гурван талт хамтын ажиллагааг энд дурдмаар байна" гэв.
Монгол Улс 2004 онд Шанхайн хамтын ажиллагаанд ажиглагчийн статустай болсон бөгөөд уг статусаараа өнөөдрийг хүртэл оролцож буй. Монгол Улс ажиглагч статустайгаар төвийг сахих байр сууринаас хандаж, бүс нутагт өрнөж буй улс төр, эдийн засгийн үйл явцад оролцоогоо нэмэгдүүлсээр ирсэн билээ.
11 сарын 18-ны өдөр. ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өртгөсөн хуралдаан болов.
Монгол Улс 2004 онд Шанхайн хамтын ажиллагаанд ажиглагчийн статустай болсон бөгөөд уг статусаараа өнөөдрийг хүртэл оролцож буй. Монгол Улс ажиглагч статустайгаар төвийг сахих байр сууринаас хандаж, бүс нутагт өрнөж буй улс төр, эдийн засгийн үйл явцад оролцоогоо нэмэгдүүлсээр ирсэн билээ.
Монгол Улсын хувьд ажиглагч статусаа өөрчлөлгүй 21 дэхь жилдээ ШХАБ-ын хуралдаануудад оролцсоор байна.
ШХАБ-ын гишүүн орнуудтай дэд бүтцийн төслүүдэд, хүмүүнлэгийн салбарт хамтарна
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өргөтгөсөн хуралдаанд үг хэлсэн юм.

Ази, Европыг холбосон худалдаа, аялал жуулчлал, тээвэр логистикийн зангилаа "Транзит Монгол Улс" болох зорилтын хүрээнд дэд бүтэц, хот байгуулалт болон эрчим хүчний томоохон бүтээн байгуулалтын төслүүд, хүмүүнлэгийн салбарт ШХАБ-ын гишүүн орнуудтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Мөн “Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн сөрөг нөлөөг бууруулах, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор "Тэрбум мод", "Хүнсний хангамж, аюулгүй байдал" зэрэг үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд ШХАБ-ын гишүүн орнуудтай бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлэлтэй байна” гэв.

Түүнчлэн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Уланбаатар хотод зохион байгуулна. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, усны нөөцийг нэмэгдүүлэх, газрын доройтлыг бууруулах цогц шийдлийг эрэлхийлэх зорилготой дээрх хуралд ШХАБ-ын гишүүн орнуудын төлөөлөгчдийг өндөр түвшинд, өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг Ерөнхий сайд Г.Занданшатар урилаа.
ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд Беларусь, Казахстан, Киргиз, БНХАУ, Узбекистан, Пакистан, Энэтхэг зэрэг улсын Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нар оролцсон юм.
Улаанбаатарт худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг зохион байгуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд бараалхав.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин,
Хүндэт ноён Ерөнхий сайд! Эрхэм нөхөд өө!
Тантай дахин уулзаж буйдаа туйлын баяртай байна. Бид саяхан уулзах үедээ Монгол, Оросын хувьд нэн тэргүүний олон асуудлыг хэлэлцэх боломжтой байсан. Хоёр орны хамтын ажиллагаа тэлж байгаад бид туйлын сэтгэл хангалуун байна. Энэ жил Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой тохиож байна. Санаж байгаагаар, 11 дүгээр сарын 5-ны өдөр тохиосон.
Мөн дахин онцлон хэлэхэд, Аугаа Эх орны дайнд ялсны өдөр 5 дугаар сарын 9-ний баярын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч манай ард түмэнтэй хамт оролцож, Москва хотноо айлчилсанд бид мөн гүн талархалтай байдаг.
Өмнө дурдсанчлан, хоёр талын харилцаа тогтвортой хөгжиж байна. Энэ оны эхний найман сарын худалдааны эргэлтийн үзүүлэлтүүд эерэг хандлагатай бөгөөд 7.9 хувиар өссөн байна. Өнөөгийн нөхцөлд бараг найман хувийн өсөлт гэдэг тун сайн үзүүлэлт.
Зуны сард Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын хооронд түр хугацааны худалдааны хэлэлцээр байгуулагдсан билээ. Энэ нь худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлнэ гэж найдаж байна. Бид энэ онд Улаанбаатарт худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг зохион байгуулах бодолтой байна. Манай талаас комиссыг ноён Козлов удирдах бөгөөд түүний хийж буй ажлыг Засгийн газар бүх талаар дэмжин ажиллаж байна.
Бид Орос, Монгол, Хятад гурван орны гурван талт хамтын ажиллагаанд онцгой анхаарал хандуулж байгаа гэдгийг онцолмоор байна. Өнөөдөр би БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдтай уулзаж, гурван талын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар мөн ярилцсан.
Таны энэхүү Москва дахь айлчлал хоёр талын энэ үед шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хэлэлцэх, цаашдын зорилтоо тодорхойлоход чухал боломж гэж итгэж байна.
Тантай уулзсандаа бид баяртай байна. Та бүхнийг тавтай морилно уу!

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар,
Эрхэмсэг Владимир Владимирович!
Тантай дахин Москва хотноо уулзаж буйдаа чин сэтгэлээсээ баяртай байна. Юуны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн халуун дотно мэндчилгээг уламжлан хүргэхийг хүсэж байна.
Бид есдүгээр сард Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр уулзсан нь маш чухал ач холбогдолтой байсан. Мөн тантай хийсэн яриа, хоёр талын найрсаг, хөршийн харилцааг бэхжүүлэхэд таны хувийн оролцоо, үнэлж баршгүй хувь нэмрийг монголчууд бид өндрөөр үнэлж явдгаа илэрхийлмээр байна. Ялангуяа өрийн асуудал, нефтийн бүтээгдэхүүний хангалт зэрэг чухал сэдвүүдэд таны дэмжлэгийг бид ихэд талархан үнэлдэг.
Ирэх онд Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд хамтран баярын арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөсөн.
Манай Засгийн газар хоорондын комисс худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, дэд бүтэц, соёл, боловсрол зэрэг бүх салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр үр дүнтэй ажиллаж байна. Монголын талын хамтарсан даргаар удахгүй Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг томилогдоно. Тэрбээр мөн Оросын дунд болон дээд сургуулийн төгсөгч, орос хэлийг маш сайн эзэмшсэн хүн.
Манай улс Монгол, Оросын бүс нутгийн анхны форумыг арванхоёрдугаар сарын эхээр Иркутск хотод зохион байгуулахаар ид бэлтгэж байна. Бүх бизнесийн төлөөлөл оролцоно. Бид өнөөдөр ч гэсэн олон талын үр дүнтэй уулзалтууд хийсэн. Бүс нутгийн болон хил орчмын хамтын ажиллагаа Монгол, Оросын харилцаанд нэн чухал байр суурь эзэлдэг тул бид энэ асуудалд онцгой ач холбогдол өгч байна. Форумын явцад 2026–2030 оны бүс нутгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийг батална гэж үзэж байгаа бөгөөд энэ нь хоёр талын бүс нутгийн харилцааг дараагийн шатанд гаргах чухал алхам болно.
Харилцан төлбөр, тооцоо, худалдааны асуудал бидний хувьд нэн чухал хэвээр байна. Өнөөдөр хоёр улсын Сангийн сайд нар хэд хэдэн асуудлаар тохиролцоонд хүрлээ" гэв.
Хятад улс Монгол Улстай ногоон эрчим хүч, дижитал эдийн засаг зэрэг шинээр үүсэж буй чиглэлд хамтарна
Мөн айлчлалын үеэр Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянг Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзаж, Хятад улс Монгол Улстай худалдааны хэмжээг цаашид нэмэгдүүлэхийн зэрэгцээ ногоон эрчим хүч, дижитал эдийн засаг зэрэг шинээр үүсэж буй чиглэлд хамтын ажиллагаа өрнүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Хоёр улс уул усны хэлхээ холбоотой хөршүүд гэдгийг тодотгосон Ли Чянг, Хятад ба Монгол хоёр орны урт хугацааны, тогтвортой, найрсаг хамтын ажиллагааг хадгалан хөгжүүлэх нь хоёр улсын ард түмний язгуур ашиг сонирхолд нийцнэ гэдгийг онцлов.
Тэрбээр, Хятадын дарга Ши Жиньпин болон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын есдүгээр сард Бээжин хотноо хийсэн уулзалт нь хоёр талын харилцааг шинэ шатанд ахиулах чиг замыг зааж өгсөн гэдгийг нэмж хэлэв.
Ли Чянгийн хэлснээр, Хятад улс хөрш орнуудтай харилцах дипломат бодлогын хүрээнд Монгол Улсыг нэн тэргүүний чухал чиглэл гэж үздэг бөгөөд "Хятад–Монголын хамтын ирээдүйтэй нийгэмлэг" байгуулах үзэл баримтлалыг хоёр талын харилцааны хөгжлийн гол чиглэл болгон ажиллахад бэлэн байна.
Хятад улс Монголтой стратегийн харилцааг улам бэхжүүлж, бие биенийхээ язгуур ашиг сонирхол болон тулгамдсан асуудлыг харилцан хүндэтгэн, уялдуулахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн практик хамтын ажиллагааг өргөтгөж, иж бүрэн стратегийн түншлэлийн тасралтгүй өсөлтийг дэмжин ажиллана гэж мэдэгдлээ. Мөн хоёр орны хөгжлийн стратегийг уялдуулан, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, холболт зэрэг уламжлалт салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтын ашиг сонирхол болон хамтын ажиллагааны шинэ хөшүүргийг бий болгоход бэлэн байгааг мэдэгдэв.
Тэрээр мөн Хятадын хөрш муж, бүс нутгууд Монголтой харилцаагаа идэвхжүүлж, хамтын ажиллагааны боломжийг ашиглан Алтай бүсийн олон улсын хамтын ажиллагааг хоёр тал хамтран дэмжих боломжтой гэв.
Хоёр тал улс төрийн намууд, эрдэм шинжилгээний байгууллагууд, хэвлэл мэдээлэл, залуучуудын солилцоог бэхжүүлж, харилцан ойлголцол, итгэлцэл, найрамдлыг улам гүнзгийрүүлэх ёстойг Ли Чянг тэмдэглэн, бүс нутгийн асуудлаар Монголтой нягт уялдаатай ажиллаж, хоёр улс болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамтран сахин хамгаалахад Хятад улс бэлэн байгааг илэрхийлэв.
Өөрийнх нь зүгээс Занданшатар Монголын Ерөнхий сайд коммунист намын Төв хорооны 20 дугаар хурал амжилттай болсныг баяр хүргэн тэмдэглэв. Тус хурлаар Хятадын 2026–2030 оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөө болох 15 дахь таван жилийн хөтөлбөрийн төсөл хэлэлцэн баталсан билээ.
Тэрбээр, Хятад улс хөрш орнуудтай хийх дипломат бодлогодоо найрсаг, чин үнэнч, харилцан ашигтай, хамтач зарчмыг баримталсаар ирснийг онцоллоо.
Монгол, Хятадын харилцаа удаан жилийн турш найрсаг байсныг тэмдэглээд, Монгол Улс үүнийг өндөрөөр үнэлдэг хэмээн хэлэв.Хятадтай найрсаг хамтын ажиллагааг хадгалах нь Монгол Улсын гадаад бодлогын гол чиглэл гэдгийг Г.Занданшатар тэмдэглэв.
Мөн Монгол Улс хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн чухал тохиролцоог хэрэгжүүлэхийн төлөө Хятадын талтай хамтран ажиллах, хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлэх, холболт, дэд бүтэц, уул уурхай, ногоон эрчим хүч зэрэг салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хамтын хөгжилд хүрэхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ.
Түүнчлэн Монгол Улс ШХАБ зэрэг олон талт механизмын хүрээнд Хятадтай харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн бөгөөд бүс нутгийн энх тайван, хөгжил, цэцэглэлтэд бодит хувь нэмэр оруулахыг эрмэлзэж буй" хэмээн хэллээ.
Энэ удаагийн Ерөнхий сайд Г.Занданшатарын айлчлалаар 9-р сард БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр хэлэлцсэн “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, гурван улсын ард иргэдэд үр шимийг нь хүртээх, улмаар бүс нутгийн хөгжил, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, дэд бүтцийн бүтээн байгуулалтад зохих хувь нэмрээ оруулах зэрэг агуулгуудыг Засгийн газрын тэргүүн нарын түвшинд баталгаажуулсан юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оросын шатахуун, нефтийн хангалтын талаар яриад “Монголд хязгаарлалт үйлчлэхгүй” гэдэг үгийг урьд нь бас сонсож л байсан, дараа нь бодит байдал дээр хомсдол үүсэж байсан гашуун туршлага бий шүү дээ
Занданшатар гуай нэг л их Москвад очиж Путинтэй уулзсан хүн болж пиардаад байх юм аа манайд шатахууны үнэ л буучихгүй бол энгийн ард бидэнд энэ олон айлчлал бол пиар шиг л санагдаж байна шүү
Ene SCO, trilateral geed yarij bgaa yum n gadnii medeegees harahaar geopolitics mash tom sedev yum baina le gehdee Mongol irgen bidend tsalin tetgever, baraa buteegdhuunii une l chuhal bgaa shuu
Оросууд бензин экспортод хязгаарлалт хийж байгаа ч монголд хамаарахгүй гээд хэлсэн нь үнэн бол сайн л байна даа өнгөрсөн намрын шатахууны хомсдолыг дахиулаагүй дээр болов доо
101 hunii bureldehuuntei tusgai nislegt suugaad yavj bn gej unshaad l bna tegeed daraa n yamar bodit ur dund irne ve gej bodohod ih l todorhoi bus sanagdaad baina shuud l gereenuud n il tod niitlegdeesei
Zandanshatar, Putin, Li Qiang guravaa uulzaad yariad bgaa hed heden tom project gehed manai irgeded ajliin bair, zam teever, orlogiin usult gej yuch medregdehgui baidag n l hetsuu yum daa
Монгол Улс ажиглагч статусаа 21 дэх жилдээ өөрчлөхгүй байгааг зарим нь сайн гэж боддог байх л даа гэхдээ ингэж байхаар бүрэн гишүүн болчихвол төсөл хөтөлбөрөөс илүү хүртээмжтэй оролцох юм шиг санагддаг
SCO d oroltsoj baina, Russia China hoyortoi ij büren strategiin tunsh gej yarij baina, neg talaaraa sanaa zovmoor nuguu talaaraa geopolitiik deer bair suuria hadgalj bgaa ni haragdaj bna
Ерөнхий сайд маань Орос, Хятад хоёрын дунд яриа хэлэлцээ хийгээд гадаад бодлогоо тэнцвэржүүлэх гэж хичээж байгааг бол үнэлнэ ээ гэхдээ дотоодын авлигаа дарж чадахгүй байж гадаад бодлогоор гоё харагдах гээд хэрэг байна уу даа
Transit Mongol geed logistik center bolno gene getel umnuus n ulaanbaatar dotoroo tugjrelee shiidej chadahgui, tumur zamiin jich zamtai, agaariin teever une tenger hadsan baina, ugee uildelteigee jaahan jaahan taaruulaasai
Путины хэлсэн худалдааны эргэлт 7.9 хувиар өссөн гэж сайхан статистик ярилаа, харин тэр нэмэгдсэн бараа таваарын үнэ, рубль, төгрөгийн ханшны эрсдэлийг бид л нуруундаа үүрч байгаа шүү дээ
Li Qiang nogoon erchim hüch, digital ediin засаг geed yarij ogch bgaam chini Mongold bol irgediin internetiin hurd, tsahilgaan tasralt, nuursen DEs aashaa l boditoor medregdeed bna daa
ШХАБ, ЕАЭБ, гурван улсын эдийн засгийн коридор гэж их гоё үгс байна л даа яг амьдрал дээрээ Замын-Үүд дээр гаалийн чирэгдэл, вагон хүлээсэн бараа, авилгал, мафи нь хэзээ шийдэгдэх бол гэдэг асуулт байсаар
Erunhii said maani oros dund surguuli tugsugchid, oros heleer yarij bgaagaa ih ontsoldog, medeej tagnuul bish l bol bolovsrol sain baih ni zuv, gol ni turshlagaasaa gadna shine uedee ers shine bodlogo heregtei bna
China side n Altai nutgiin hamtraa geed yarij baigaag unshaad baruun busiin ulsuud, Bayan-Ulgii, Khovd, Uvs iin humuus yaj benefit avah bol gej bodogdson, er ni bol dandaa tuv aimag dundaa ugsardag shuu dee
Zandanshatar talk dotoroo Teriin komiss, ajliin heseg, dund hugatsaany hutulbur, forum geed l olon goyo ner heleed baina, harin ted nar ni tailan deeree yamar bodit indicator gargah ni hamgiin chuhal
Монгол Оросын дипломат харилцааны 105 жилийн ой гэдэг нь түүхэн том тоо байж болно оо, гэхдээ ард иргэд бодит амьдралдаа хил давах виз, ТИР машин, тээврийн үнэ гэх мэт хамгийн энгийн саадыг л мэдэрч байна
SCO d ajiglax status gedeg ni zarim taliaraa dawuu tal, zarim talaaraa aldagdal yum shig, full member bolvol security, terrorism geed haluun sedev deer China India Pakistan hoyoriin margaan dund orj boloh ersdel bas baina
Putin, Li Qiang hoyulaa Ylaltin 80 jiliin oi, tugsheltiin arga hemjee, soyoliin udur geed humuunleg talaar ih zuil yarilaad baina, tedneer bol PR, manaih deer bol tender, mongonii ajil bolj duusdag baildaa
Zandanshatar uuriin ugendee “hariltsan ashigtai, ij büren strategiin tunshlel” geed helsen, mongolchuud bol haraad “bas neg neft, zam, tumur zamiin amlalt deer l togtoh bh” geed itgelgui suuj baigaa n nuuts bish
Heden saya togrog tsalin avdag hunii huwid ene tom billion dollariin toonuud shig haragddag yum bol ulsiin tuvshind bol yaj shudarga zaragdah, yamar hemjeend ard tumend ergej irne gedeg ni l bodit asuudal
Монголын талаас Шадар сайд Х.Ганхуяг комиссын даргаар томилогдоно гэж байна, залуу улс төрч гэхдээ өмнө нь ямар ажлууд дээр бодит үр дүн гаргасан бэ гэдгийг бас харах хэрэгтэй байх аа
China, Russia hoyor ulsiin undur tuvshnii uulzaltuud dund Mongol iin erunhii said uulzaj bna gedeg diplomacy taldaa bol sain, gehdee baruun taliin ulsuudtai hariltsaa jaahan il tsegtsrehgui bol neg taliin hamaaraal het ih bolchih vii
Хятад Монголын “хамтын ирээдүйтэй нийгэмлэг” гэдэг нэр томьёо сонин сонсогдож байна, энэ нь нэг ёсны илүү гүн интеграц, хамаарал гэсэн үг, жижиг эдийн засагтай манайх жоохон анхааралтай хандахгүй бол болохгүй л дээ
SCO ajiglalt gej yavaad baihaar baruunii hanan deer “Mongolia Russia, China tai l yavj bga uls” geed tamga daragdah ayultai, gehdee geograf baiршлаасаа bolj edgeer hoyor hurees zugtaj chadahgui ni unen
Монгол Хятадын харилцаа гээд ярихад энгийн иргэд бид хилийн боомт дээрх дараалал, нүүрсний Эрдэнэс-Тавантолгойн асуудал, ачаа тээврийн жолоочдын бөөгнөрлийн тухай л бодогддог, энд хэлж байгаа шиг “хамтын цэцэглэлт” харагдахгүй байна