УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ж.Энхбаяр: Зарим ААН-д давуу эрх олгох, ялгаварлан дэмжихийг хориглоно

Өнөөдрийн /2025.12.17/ Засгийн газрын хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийн талаар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр дараах мэдээлэл өглөө.

Шууд дамжуулалт:

Тэрбээр, "Баялаг бүтээгчдийг дэмжих хүрээнд дараах хуулиудыг УИХ-д өргөн барихаар бэлдэж байна. Нэгдүгээрт, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль. Хоёрдугаарт, зөвшөөрлийн тухай хууль. Гуравдугаарт, Хөрөнгө оруулалтын тухай хууль. Мөн Төрийн өмчит компаниудыг татан буулгах тухай хууль, Татварын цаг хууль, Худалдааны хууль, Даатгалын хууль гэхчлэн эдийн засаг, санхүүгийн салбарыг хамарсан эрхзүйн томоохон шинэчлэлийг хийхээр бэлдэж байна.

Эдийн засаг, бизнесийн орчны тойм мэдээллийг хүргэе.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5.9 хувьтай харагдаж байна. Инфляц 8.2-тойгоор буюу жилийн эцсийн гүйцэтгэл нэлээн өндөр гарлаа. 2024, 2025 онд эдийн засаг 0.7 хувьд тогтворжлоо. Бизнесийн орчны индексээр 25 байр ухраад байгаа. Иймд, манай улс бизнесийн орчноо сайжруулах, бодлогын арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай.

Мэдэгдэл, зөвшөөрөл зэрэг хязгаарлалтууд өндөр байна. Төрөөс хувийн өмчийн халдашгүй байдлыг хамгаалж баталгаажуулна. Хяналт шалгалтын давхардлыг арилгах, төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэх гэсэн арга замуудыг хэрэгжүүлнэ.

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуульд төрийн байгууллагын хориглох зүйлүүдийг нэлээн хүчитгэн оруулж өгсөн. ҮАБ-ийг зөрчиж байгаагаас бусад эдийн засгийн эрх чөлөөг хязгаарласан хууль тогтоомж, акт, журам боловсруулан гаргахыг төрийн байгууллагуудад хориглоно. Хуульд заагаагүй хяналт шалгалт хийхийг бүрэн хоригдож байгаа. Аж ахуй эрхлэгчдийн эд хөрөнгө, бие махбодод халдахыг хатуу хориглоно. Зарим ААН-д давуу эрх олгох, ялгаварлан дэмжихийг хориглоно. Бизнесийн үйл ажиллагаанд зүй бусаар нөлөөлөх, өмч хөрөнгийг хууль бусаар хураан авах, нийгмийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно. Эдийн засаг дахь төрийн оролцоог нэлээн хязгаарлах болно. Ингэснээр ААН-үүдийг эрх хамгаалагдаж, орчин сайжирна гэж үзэж байгаа.

Дараагийнх нь эдийн засгийн бодлогын зөвлөлийн асуудал.

Хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоос бүрдсэн зөвлөлийг Ерөнхий сайд ахалж ажиллана. Энэ бол аливаа хууль тогтоомж, захиргааны акт боловсруулахад хувийн хэвшлийн оролцоог заавал хангах зорилготой. Бизнесийн орчныг сайжруулах, хууль тогтоомжийн давхардлыг арилгах чиглэлээр судалгаа, зөвлөмж боловсруулах зорилготой.

Өнөөдрийн байдлаар бизнесийн орчныг 200 гаруй хуулиар зохицуулж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан 40 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ хуулиудын хязгаарлалтыг Эдийн засгийн эрх чөлөөний хуулиар зохицуулж, бизнесийн суурь зарчмуудыг хамгаална.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар бэлтгэж байгаа.

Гадаадын хөрөнгө оруулалт татсан хамгийн өндөр статистик Оюутолгойн хөрөнгө оруулалтын үед буюу 2011, 2012 он. Өнөөдрийн байдлаар 3.7 орчим тэрбум ам.доллар дээр зогсож байна. Хөрөнгө оруулалтын гомдлыг шийдвэрлэх механизм маш сул. Зарим асуудалд үзэмжээр ханддаг буюу төрийн байгууллагуудын чиг үүрэг тодорхойгүй. Эрхзүйн асуудлыг тодорхой болгох, давхардсан чиг үүргийг арилгах. Мэргэжлийн хяналтыг татан буулгасантай холбоотой маш их гомдол мэдээлэл ирж байна. Яам бүрд тараачихсан. Үүнийг нэгтгэх шаардлага үүсээд байгаа.

Хөрөнгө оруулалттай холбоотой гомдлын шүүхийн процесс, шийдвэр гүйцэтгэл удаан байна. Хөрөнгө оруулалтыг хамгаалах, дэмжих үүргийг төр өөрийн үндсэн чиг үүрэг болгоно. " гэлээ.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Нэргүй
Нэргүй

Ж.Энхбаяраа яам нүүлгэсэн балагаа яах вэ.Байрны урьдчилагаанд олгосон мөнгөө буцаагаад улсад өгөлдөө.Чи Хүрэлсүхээр түрүү бариад их удахгүй шүү.Худлаа мэдэмхийрсэн амьтан.Ажилтнуудын бэлтгэсэн материалыг хэн ч уншиж чадна.

Зочин
Зочин

ЭНЭ СААРАЛ ТОЛГОЙТЫГ ТӨРИЙН АЖИЛД БҮҮ ОРОЛЦУУЛ ХХАЯ г ХУВЬЧИЛЖ АВСАН ЗАЙТАЙ ЭР ШҮҮ ХӨӨШ ХАМАА ЧИ ИРЭХ СОНГУУЛИАР ӨНДӨР НАСАНДАА СУУЖ ГОВЬАЛТАЙН ЧОНОНУУДЫГ АЛЧИХАА.МСС АПУ ГЭЭД ОЛОН КОМПАНИ ИРГЭД ТӨРИЙГ ХОСЛУУЛАН ШИМЖ АМЬДАРДАГ НЬ НУУЦ БИШ ЗАРИМ ААН д ДАВУУ ЭРХ ОЛГОХГҮЙ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ГАЧААЛДАНА ГЭДЭГ ЧИНЬ ГОЁ СОНСОГДОЖ БАЙГАА Ч СЭТГЭЛД НЭГ Л БУУХГҮЙ БАЙНА ШҮҮ.ДӨРВӨД ЧОЙЖИЛСҮРЭН ХУРД ГРУППЭЭ ЗҮГЭЭР НЭГ БИЗНЕСМЭН ДӨРВӨД БАЙСАН БОЛ ИНГЭЖ ЦОЙЛЖ АМЖИЛТАНД ХҮРГЭХ БАЙСАН УУ? ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ТОМ МЭЭМТ БАТЦЭЦЭГ ТЕНДЕР БОЛГОНД ЯЛАХ УУ? ДАНХАР ТОЛГОЙТ ОЮУНАА ЕӨК ХИЙЖ ТОДРООГҮЙ БОЛ ХЕРО ӨНӨӨДӨР ИНГЭЖ ПЭЭДЭЛЗЭХ ҮҮ? ХЭЛЭЭД ӨГЧИХӨӨЧ ИЛЭРХИЙ ЮМЫГ ИНГЭЖ ХУДЛАА ХУЦАХАА БОЛЬЖ ҮЗ

Гоод
Гоод
Reply to  Зочин

Маш зөвөө.

Холбоотой мэдээ

Back to top button