"Г.Занданшатарын хүн" тодотголтой М.Баярмагнай Сангийн яамны ТНБД-д зүтгэж байна
Өчигдөр /2025.12.17/ Засгийн газрын хуралдаанаар Сангийн яамны ТНБД Ж.Ганбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүний орны томилгоог хийгээгүй байна. Гэхдээ улстөрийн хүрээнд М.Баярмагнайг томилох тухай тохироо хийгдэж байгаа гэх мэдээлэл бий.
М.Баярмагнай төрд гарсан сул орон тоо бүр лүү санаархах болов. "Нэтком" буюу Мэдээлэл Холбооны сүлжээ ХХК-ийн захирлаар саяхан томилогдохоор яригдаж байсан. Өчигдөр “Эрдэнэс Тавантолгой”-н захиралд зүтгүүлж байгаа гэх мэдээлэл хөвөрсөн. Өнөөдөр Сангийн яамны ТНБД болохоор тохирсон гэх.
Түүний хувьд Баянхонгор аймгийнх. УИХ-ын дарга Г.Занданшатарыг 2012-2014 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байх үед М.Баярмагнай Баянхонгор аймгийн МАН-ын хорооны даргаар шууд удирдлага доор нь ажиллаж байлаа. Тиймдээ ч М.Баярмагнай төрд “Г.Занданшатарын хүн” гэх хаяг шошготой өдий хүрч буй. Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга, ЗГХЭГ-ын дэд дарга, Эрчим хүчний дэд сайд, "Хөгжлийн банк"-ны ТУЗ-ийн дарга зэрэг албуудаг хашсан намтартай. "Мон дулаан трейд" ХХК-нд 15 тэрбум төгрөгийн зээл олгосон асуудлаар яллагдагчаар татагдан шалгагдаж байсан нэгэн.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яаманд мерит зарчмаар сонгогддог цаг өнгөрсөн юм байхдаа?? Аль 1 газрын дарга нь уг нь болдог байсан цаг саяхан байсан
Энэ одоо юм болгонд зүтгэсэн нэг нөхөр байнаа
Чадвар нойл...татуулаад л явдагийн.татаач ч чадахгүй дэээ
М.Баярмагнай гэхээр нь Магсаржаламын Магнайг гэж бодлоош дээ...ккк
ene nuhur chin hugjliin bankaar yal avsan turd ajillaj bolohgui shyydee
Банк санхүүгийн дажгүй мэргэжилтэн санагдаж байна сангийн яамыг өлхөн аваад явчих байхаа
Чадалтай бэлтгэгдсэн боловсон хүчиндээ, амжилт хүсье
Нийтийн албанд томилох эрхийг нь шүүхээс хязгаарлаагүй юмуу
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Xogjilii bankind 15 terbumiin xergeer yal avsan xuniig ajiluulaj bolxuu.