Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Шийдэл байна уу | Ипотекийн зээлийн хахууль ₮20 саяд хүрч, 35 мянган иргэн жагсаалтад хоёр жил гацжээ

Г.Занданшатар Ерөнхий сайдын ажлаа авахдаа орон сууцжуулалтын банк байгуулна гэж ам шүд алдсан юм. Энэ амлалт хэзээ ажил хэрэг болох бол гэдэг нийгмийн хүлээлт үүсчээ.

Арилжааны банкууд иргэдээс ипотекийн зээлэнд орох хүсэлтийг нь авдаг. Ингээд банк бүр дээр жагсаалт үүсч, хүлээлгийн горимд шилждэг юм. Эхэндээ иргэд 6-12 сар орчим хүлээгээд, зээлэндээ ордог байв. Харин эдүгээ бол арилжааны банкууд нэмж хүсэлт авч, жагсаалтаа зузаалахын эсрэг бодлого баримтлах болжээ. Учир нь, эрэлт хэтийдэн өссөн.

Өөрөөр хэлбэл иргэн та эдүгээ ипотекийн зээлийн хүсэлтэд бүртгүүллээ ч хоёр жилдээ багтаж орох боломжгүй. Цаг хугацааны хувьд арагшаа шидэгдсээр байх нөхцөл байдал үүссэн гэсэн үг.

Өнгөрсөн сарын байдлаар арилжааны банкуудад 35 мянган ипотекийн зээлэнд орох хүсэлт өгсөн. Тэдний зээлийг санхүүжүүлэхэд шаардагдах дүн 3.8 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024, 2025 онд ипотекийн зээлийг санхүүжүүлэхээр тусгаж хэрэгжүүлсэн дүнгүүдээс даруй 1.3 их наядаар өндөр байна.

Ирэх жил 600 орчим тэрбумаар санхүүжүүлэх агуулга байнгын хороон дээр бөөн маргаан дэгдээгээд амжсан. Хуримтлалтын сангийн нэмэгдлээр ирэх жил ихдээ л 1 их наяд давах үзүүлэлт биднийг хүлээж байна. Гэтэл зээлийн жагсаалт он гарангуут 4 их наяд даваад явчих нь маш тодорхой болчихсон байдаг.

Эрэлт, санхүүжилтийн шугам ингэж зөрөхөөр ипотекийн зээлийг олгож буй арилжааны банкууд тэнгэрт гарчхаж байгаа юм. "Хаанаасаа хаалгач нь" гэгчээр зээлийн эдийн засагчид, салбарын захирлууд иргэнд ипотекийн зээл бүтээж өгөөд, 20 сая орчим төгрөгийн хахууль авдаг далд хэлбэр бүр ужгиран тогтлоо. Ипотекийн зээлийг нь болгож өгөх нөхцөлтэй орон сууцууд суурь үнээ өсгөсөн дүнгээр иргэнд очдог болсоор ч удлаа. Аливаа юмсын эрэлт ихсэхэд дагаад ийм жам зүй явах нь энгийн логик билээ.

Энэ чигээрээ ипотекийн зээл үргэлжиллээ гэхэд зах эрэлтээ огт гүйцэхгүй. Тэр хэрээр агаарын бохирдол, ядуурал, замын түгжрэл зэрэг нийгмийн суурь асуудлууд нь улам ихсэх юм. Зээлийн 6-8 хувийн хүүтэй орон сууцны хөтөлбөрүүд нийгэмдээ сайн нөлөөллөө үзүүлсээр ирсэн нь үнэн. Харин эдүгээ бол энэ хэлбэр зах зээл дээр хана мөргөчхөөд байна. Тэгэхээр шинэ гарц, бодлогын чиглэлээ өөрчлөхөөс өөр аргагүй болжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар ажлаа авсныхаа дараа улсынхаа тоон үзүүлэлтүүдтэй танилцаж, жаал толгойгоо барихдаа орон сууцны банк байгуулахаас өөр аргагүй гэсэн шийдэлд хүрсэн байдаг. Ингээд тэр даруйдаа Барилга хот байгуулалтын яаманд түшиглэн ажлын хэсэг байгуулсан. Мөнхүү Засгийн газраас олон хүүхэдтэй гэр бүл, багш, эмч нарыг ипотекийн зээлийн дугаарлалтгүй шахам зээлэнд оруулах агуулгаар дуугарсан ч бий.

Гэвчиг Засгийн газар хагас жил ажиллаад, оноо үдэх гэж байгаа ч өнөөх орон сууцжуулалтын банк байгуулах концепц яг ямар байх. Хэзээ юунд түшиглэн байгуулах эсэхээр тодорхой мэдээлэл өгсөнгүй. Ажил хэсэг байгуулж орхиод л баахан самгардсан ажил дундаа энэ сэдвээ живүүлж орхив. Энэ засгийн газрын ажил хэрэгч бус олон кэйсийн нэг өөрөө эл живсэн сэдэв болов.

Эрх барьж буй нам 2028 оны сонгуулийн үр дүнгээ бодсон ч тэр орон сууцны зээл дээр эффект үзүүлэхүйц ажил хийхээс өөр ямар ч сонголтгүй. АН олонх байх үеэс энэ зээл олгогдож, иргэд моргэйжийн зээлийн талаарх ойлголттой болсон түүхтэй. Үүнийг МАН 10 жил засаглахдаа аньчхаж болохгүй.

Орон сууцны үнэ өнгөрөгч жилүүдэд 15 орчим хувиар өсч байсан бол арматурын эрэлт, өсөлтөөс үүдэж 20 хувиар байрны үнэ дээшлэх тооцоо гарчээ. Ерөөс сар тутам нэмэгдсээр байгаа байрны эрэлт дунд иргэд нэг сарын өмнө ч болов зээлэнд орохыг л хүснэ. Харин тэр хүсэлтийг одоогийн нөхцөл, чадамжаар Засгийн газар даах ямар ч боломжгүй болсон байна.

Чөлөөт зах зээлтэй оронд иргэд орон сууцанд орохын тулд 35 мянгуулаа жагсаалтад овоорч, хоёр жил хүлээж, банкны эдийн засагчид 20 сая атгуулж байгаа нь төр засгийн бодлого ихээхэн оновчгүй, хэт механик түвшинд явааг л харуулж байгаа юм.

Оноос өмнө тэр орон сууцжуулалтын банк байгуулах ажил тань чухам хаана аа гацчихсаныг нэг санаж, сэхээрч асуугаарай Ерөнхий сайд Г.Занданшатар аа. Нийгэмдээ, олон нийтдээ шийдэл танилцуул.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Занданшатар огцор

Зочин
Зочин

Mungutei ni urduur awd buh zuil dre hahuuli bur denduu unencheer yawaa huleeegd bj bdag esvel bankni 1 huwiar awd hohird bj bdag tuld bdag mungu bagasahgui bgaad bhin arai denduu

Энхээ
Энхээ

Хамгийн үнэн ,10 сая өгч манай хүү зээлд хамрагдсан одоо 20 болсон юм байна

Уншиг
Уншиг

Ипотeкийн зээлийг арилжааны банкуудад өгч байхаар ганц Төрийн банкаа хувьчилахгүй зээл олгож баймаар 20 саяын хахууль төлж авсан зээлтэйгээ шахуу хүү төлж арилжааны банкуудыг эргэлтийн мөнгөтэй болгодогыг бодолцмоор

Зочин
Зочин

Банкныхан ингэж л баяждаг нь үнэн ш тээ. Таньдаг хүндээ 20 сая өгдөг нь үнэн. Хаа сайгүй авилгал.

Last edited 6 Сар Өмнө by Зочин
Зочин
Зочин

ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОХДОО АВЛИГАЛ АВДАГ ЭТГЭЭДҮҮДИЙГ БҮГДИЙГ НЬ ИЛРҮҮЛЭЭД БҮХ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААГААД ӨӨРСДИЙГ НЬ ГЭР БҮЛИЙНХНИЙХ ХАМТ УЛААН ЧУЛУУТЫН ХОГ ДЭЭР АВААЧИЖ ХАЯХ ХЭРЭГТЭЙ ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙ САЙДАА, ХУУЛЬ ЗҮЙН САЙД ЭНХБАЯРАА, АТГ-ЫН ДАРГА НЯМДАВАА НАРАА ТА БҮХЭН АНХААРАЛДАА АВААД МАШ ШУУРХАЙ АЖИЛЛААЧЭЭ.

Занги
Занги

МАН ын аливаа шийдэл, шийдвэр нь заавал гацаатай , коммунист сэтгэхүй, хязгааргүй шунал, өлөн хэвшил, өөдгүй хүмүүсийн нэгдсэн гэмт бүлэглэл, гэмт хэрэгтнүүд, замнал нь аллага хэлмэгдүүлэлт, явдал нь хулгай дээрэм, тонуул, хууран мэхлэлт, новш.

Зочин
Зочин

Ипотекийн 8%-ийн зээлээ 6%- руу оруулаачээ. Банкны хүүд агуулж байна шүү дээ. 20 жилээр авсан 80 гаруй сая төгрөгөөс үүндсэн зээлээс 5 жилийн хугацаанд 5-хан сая төгрөг хасагдсан байна шүү дээ

Зочин
Зочин

Ипотекийн 8%-ийн зээлээ 6%- руу оруулаачээ. Банкны хүүд агуулж байна шүү дээ. 20 жилээр авсан 80 гаруй сая төгрөгөөс үүндсэн зээлээс 5 жилийн хугацаанд 5-хан сая төгрөг хасагдсан байна шүү дээ

Зочин
Зочин

Ипотекийн 8%-ийн зээлээ 6%- руу оруулаачээ. Банкны хүүд агуулж байна шүү дээ. 20 жилээр авсан 80 гаруй сая төгрөгөөс үүндсэн зээлээс 5 жилийн хугацаанд 5-хан сая төгрөг хасагдсан байна шүү дээ

Зочин
Зочин

Ипотекийн 8%-ийн зээлээ 6%- руу оруулаачээ. Банкны хүүд агуулж байна шүү дээ. 20 жилээр авсан 80 гаруй сая төгрөгөөс үүндсэн зээлээс 5 жилийн хугацаанд 5-хан сая төгрөг хасагдсан байна шүү дээ

Зочин
Зочин

БУРХААН ТАНААСАА НЭГЭН ЗҮЙЛИЙГ ГУЙЯАА МАНАЙГАА НЭГ БАНКНЫ ЗАХИРАЛ БОЛГООД ӨГЧИХӨӨЧ ХЭДЭН ТӨГРӨГ ХИЙЧИХЭЭД ХУСАГДАЯАА ЭСВЭЛ МАНЬДАА НЭГ ХАШАА БАЙШИН АВААД ӨГЧИХВӨЛ БИ НАМ ЗАСАГТАА БАЯРЛАНАА

Хахаха
Хахаха
Reply to  Зочин

Тэгвэл МАН намд ор. Төрөл бүрийн хулгай хийх ганц чаанстай газар шүү. Хэрвээ АН-д орчихвол хулгай хийхээсээ өмнө хулгайчаар дуудагдана, оготны хамраас цус гаргаж үзээгүй мөртлөө алуурчин гэгдэнэ, хамгийн хүнд ял нь Зүгээр байсан социализмыг нураасан гэж мөнхөд яллагдана.

Saraa
Saraa

2 жил гаран хүлээж байгаад сая л бүтээд байрандаа орлоо.Очерь дугаар их байдаг юм бна .

ЗзЗззочиночинз
ЗзЗззочиночинз
Reply to  Saraa

Хахууль аваад байгааг нь нэр устай нь тавихчдээ.Иргэд нь ийм болохоор улс яаж хөгжих вэ

Холбоотой мэдээ

Back to top button