Гадаад мэдээДЭЛХИЙ

Идэвхтэн Грета Тунберг дахиад л баривчлагдав

Шведийн идэвхтэн Грета Тунберг мягмар гарагт /2025.12.23/ Лондон хотод болсон Палестиныг дэмжсэн жагсаалын үеэр баривчлагдсан байна. Их Британид төвтэй “Prisoners for Palestine” бүлэг мэдэгдэл хийхдээ Грета “Би шоронд хоригдож буй Palestine Action бүлгийн гишүүдийг дэмжиж байна. Би геноцидийг эсэргүүцэж байна” гэсэн бичигтэй самбар барьсан хэргээр баривчилсан гэжээ. “Palestine Action”-ийг Их Британийн засгийн газар террорист бүлэг хэмээн тодорхойлж хориг тавьсан.

22 настай Тунберг 2018 онд Шведийн парламентын барилгын өмнө долоо хоног бүр цаг уурын өөрчлөлтийн эсрэг жагсаал хийж олны танил болсон. Тэр өмнө нь гаднын хэд хэдэн оронд баривчлагдаж байсан билээ. Энэ жил л гэхэд Тунберг Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ хэмээн онгоцоор тус нутаг руу аялж явахдаа Израилын зэвсэгт хүчинд хоёр удаа баривчлагдсан. Мөн өнгөрсөн жил Нидерланд улсын цагдаа нар баривчилсан тохиолдол гарсан.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button