Ч.Лодойсамбуугийн хоёр нүүр

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Засгийн газар 16 дэд сайдтай болох шийдвэр гаргасныг шүүмжилж үндсэн чиглэлийн дөрвөн яамандаа л дэд сайд үлдээх талар удаа дараа байр сууриа илэрхийлсэн.
Тэр энэ талаараа Монголын өнөөдрийн эдийн засгийн бодит нөхцөл байдал хийгээд аж ахуй нэгжүүдийн татварын дарамт зэрэг нийгмийн суурь нөхцөл нь ийм муу байхад Засгийн газар дэд сайд томилж төрийг данхайлгах шаардлагагүй хэмээн тайлбарлаж байв.
Харин хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өөрийн цахим хуудастаа түүнийг шүүмжилж хэд хэдэн баримтыг хавсаргажээ.
Энэ нь 2025 оны 7-р сарын 9-ний өдөр УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланд хуулийн төсөл өргөн мэдүүлэх тухай УИХ-ын гишүүн У.Отгонбаярын нэр дээрх албан бичиг байсан юм.
Үүнд,
"Үндсэн хуулийн 26.1 дэх хэсэгт заасан УИХ-ын тухай хуулийн 8-р зүйлийн 8.1.1 дэх заалт, Хууль тогтоомжийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсынн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль "шинэчилсэн найруулга-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүд бид санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлж байна.
Хуулийн төслийг УИХ-ын байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж өгнө үү" гэжээ.
Уг хуулийн гол агуулга нь "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болно" гэсэн нэмэлт өөрчлөлтийг тусгасан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль бол бүтэц агуулгын хувьд маш том хууль.
Энэ хуулийн төслөөр нь тухайн үед Засгийн газар хуралдаад дээрх нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэх, нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулан хэрэгжүүлэх зарчмыг алдагдуулж, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал бүх эрхээ хэрэгжүүлэх боломж, нөхцлийг хязгаарлах эрсдэл үүсэж байна. Түүнчлэн ИТХ-аас тухайн шатны Засаг даргын үйл ажиллагаанд тавих хяналтыг сулруулна" хэмээн дүгнэсэн байдаг.
Гэтэл энэ хуулийн төслөө байнгын хороод, УИХ-ын чуулганаар хэдхэн гишүүнтэй хэлэлцэх эсэхийг нь дэмжүүлж яваа.
Дээрх хуулийн төслийг санаачлагсдын дунд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн нэр явж буй.
Хуулийн төслийн агуулгаар иргэн Ц.Батболд нь Үндсэн хууль болон бусад хуульд нийцээгүй, нийтийн эрх ашгийг хөндсөн үндэслэлээр байнгын хороодоор дахин хянан хэлэлцүүлэхийг шаардаж, D.Parliament.mn-д нийтийн өргөдөл гаргасан юм.
Өмнө нь 2018 онд УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат яг ийм агуулга бүхий нэмэлт өөрчлөлтийг уг хуульд оруулж батлуулсан нь Аймаг, нийсэл, дүүрэг, сумын иргэдийн хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагчаар ажиллах тухай заалт юм. Тухайн үед АН-ын зүгээс хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах санал гаргаж эсэргүүцлээ илэрхийлж байв.
Төрийн алба гэдэг мэрит зарчимтай, улс төрөөс ангид байх ёстой. ИТХ-ын төлөөлөгчид нь улс төрийн нам эвслээс төлөөлөн тухайн орон нутагтаа сонгогддог төдийгүй тухайн орон нутагтаа нам эвслээ төлөөлөн улс төрийн үйл ажиллагаанд ч оролцдог. Гэтэл ингэж хооронд нь хутгаж, нийлүүлэн МАН-ын захиалгыг сонгуулийн урьдач болгож камерын ард гар барилцан, намынхаа үндсэн зарчмаас ухарч болохгүй.
Үүнд нь зарчмын хувьд одоогийн дэд сайд нарын статусыг шүүмжилж байгаагаас нь ч илүү зарчимгүй агуулга дээр УИХ--ын залуу гишүүний хувиар Ч.Лодойсамбуу ингэж хоёр нүүр гаргах нь ёс зүйн хувьд буруу билээ.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ чинь харин улаанбул уу үгүй юу их л шудрага царайлаад байдаг байсан УИХ гишүүн болохоороо өөр болчихдог юм байна хө. Туйлбартайхан байгаарай дахин сонгохгүй шүү.
Улсынхаа далбайг урж хаяад яасан гээд инээгээд байсан бздээ тэгээд ямар улсд ямар хууль санаачлаад явна вэ овилоггүй хүн
ШОДОЙ БОЛ ТУЙЛБАРГҮЙ 2 ҮЗҮҮРТЭЙ ХУТГА Л ГЭСЭН ҮГ.
ЕР НЬ АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ТӨРИЙН АЛБАН ХААГЧ СОНГОГДОХ ЁСГҮЙ. ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБА ХААГЧ БОЛАЛЬЧ НАМЫН ГИШҮҮН БИШ БАЙХ ЁСТОЙ. ТЭГЭХЭЭР ЭНЭ ЛОДОЙСАМБУУ НАРЫН ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТАЛЖ БОЛОХГҮЙ, БУЦААХ НЬ ЗҮЙТЭЙ.