₮77 тэрбумаар 2,000 цахилгаан машин худалдан авч, такси үйлчилгээнд явуулахыг дэмжлээ
Монгол Улсын Алсын хараа-2050, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл зэрэг бодлогын бичиг баримтад үндэслэн “Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах нь төсөл”-ийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай асуудлыг НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар хэлэлцлээ.Танилцуулгыг Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төсөл хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан танилцууллаа.
Энэхүү төсөл нь төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бөгөөд Улаанбаатар хотын хүн амын өсөлт, замын хөдөлгөөний түгжрэл, хууль бус такси үйлчилгээний эрсдэл, аялал жуулчлалын эрэлт зэргээс үүдэн, хэрэглэгч төвтэй, аюулгүй, ухаалаг технологид суурилсан, байгаль орчинд ээлтэй, тогтвортой такси үйлчилгээний системийг бүрдүүлэх зорилготой аж. Төслийн хүрээнд эхний жилд 1000 ширхэг, гурав дахь жилд 500 ширхэг, 5 дахь жилд 500 ширхэг нийт 2000 цахилгаан (PHEV) автомашинаар парк шинэчлэлт хийж, нэгдсэн удирдлагын системд холбон такси үйлчилгээ үзүүлэх бөгөөд 77 тэрбум төгрөгийг зарцуулах байна.
Учир нь Улаанбаатар хотод 2025 онд тусгай зөвшөөрөлтэй 5 аж ахуйн нэгжийн 221 тээврийн хэрэгсэл таксийн үйлчилгээнд явж байгаагийн 185 тээврийн хэрэгсэл буюу 87 хувь нь шингэрүүлсэн нефтийн хийн хөдөлгүүртэй, 30 тээврийн хэрэгсэл буюу 13 хувь нь бензин хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүд мэдээллийн нэгдсэн систем бүртгэлтэй байна. Мөн хувийн болон түрээсийн нийлсэн 20 мянга орчим такси нэмэгдээд тооцоход хүн амын 1.36 хувь буюу 70 хүнд 1 такси ногдож байгаа аж. Дэлхийн жишгээр 1000 хүн тутамд 1-4 такси шаардлагатай. Улаанбаатар хотод 7600 хүн тутамд 1 албан ёсны такси ногдож байна. Энэ нь хотын дунджаас 8–10 дахин доогуур түвшинд байгаа талаар танилцууллаа.
Харин НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс такси үйлчилгээг сайжруулахдаа төр өөр бизнес эрхлэх биш дүрэм, стандарт тогтоох, хяналт тавих үүргээ л сайн биелүүлэх хэрэгтэй. Улаанбаатар хотод такси нэмэх биш, харин зөв зохицуулалт хийх,хувийн болон түрээсийн таксиг эрсдэл үүсгэж байгааг анхаарч стандарттай, ухаалаг таксины систем болгон хэрэгжүүлэх хэрэгтэй гэлээ. Зарим төлөөлөгчид цахилгаан такси орж ирснээр агаарын бохирдол, иргэдийн аюулгүй байдал, таксины үнэ буухаас эхлээд давуу талтай гэдгийг илэрхийлэв.
Дээрх төслийн шалгаруулалтад одоо үйлчилгээ эрхэлж буй такси компаниуд нээлттэй бөгөөд ялангуяа такси үйлчилгээий бизнесийг төрөөс дэмжих шаардлагатай гэдгийг төслийн хариуцагчаас тайлбарлалаа. Ингээд төлөөлөгчдийн олонхын саналаар буюу 61.5 хувиар дэмжигдлээ. Гэхдээ дээрх төслийг хувийн хэвшлийг дэмжсэн, дэд бүтэц төлөвлөлт, үйлчилгээний стандарт зэргийг тооцож, дараа дараагийн шатанд хяналт тавьж ажиллахаар боллоо.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Түгжрэлээ яахав? Хужаа машинаар яахын? Та нар чинь юу ч хардаггүй тэнэг, хоосон толгойнууд уу???
Заавал хужаа байх албагүй ш дээ, 100 хувийн цахилгаан япон, солонгос машин зөндөө байна. Гэхдээ 3 жил хужаа цахилгаан машин унаж байгаа хүний хувьд хэлэхэд яалтгүй л сайн, бас хямд юм байна шүү. Авах хүмүүс нь өөрсдөө л шийдэх хэрэгтэй. Ер нь цахилгаан машинд шилжинэ гэдэг маш зөв асуудал. Хотын утаа буурахаас гадна биензиний хараад байдлаас алсдаа гарахад их эерэг нөлөөтэй шүү.
Эхний үед унаж бгаа машин чинь сайн бн дараа дараагийн машин муудсаар чиний үр удмыг чинь нөгөө ертөнц ру аваад явна да чи тэр үед яа гэж бодож бн аан
Дугаар олголтоороо хүртэл машинаа цөөлөх гээл ядаад байсан яасан бээ? Хачин юм хийж байх юм .Өөр асуудалдаа анхаараач .
Нямбаатарыг зайлуулах гэж цагаандаа гарсан худал зүйл их хийдэг болжээ.
Хотын дарга бол дураараа дургигч
2,000 таксины засвар үйлчилгээ, сэлбэг, ашиглалтын хугацаа дуусч актлагдахад нь хэрхэн recycle хийх зэргийг хэн хариуцах юм бол??
Цахилгаан машин түгжрэл үүсгэхгүй тэ нянбаа
Хужаа машин хужаагаас монголын улс төрийнхөн хахууль авцан одоо яах вэ дээ
Хужаа машин авна гээгүй л байна, Одоо 100 хувийн цахилгаан хөдөлгүүртэй тоёота, ниссан, бас солонгос машин гадуур элбэл байна, тиймийг ч авч болно шүү дээ.
нямбаатар хятадын нэг хотын дарга шиг л ажиллаж байна
бөөн цавчаа
Хувийн хэвшилд хийх боломжийн олго
Зөвөө.Иргэдийн аюулгүй байдал чухал.
77тэрбумыг 2000 д хуваалдаа. ТЭГЭЭД хэрүүлээ хийлдээ.Хаанаас ямар улсаас ,ямар өртөгтэй машин орж ирэхээс бүх зүйл хамаарна.
Ийм тэнэг турхиралтад хэн итгэх юм.
Нямбаатарыг зайлуулах гэж цагаандаа гарсан худал зүйл их хийх юм. Хэн итгэх юм.
Яаж мөнгө идэхүү гэж бодох юмдаа хувийн хэвшлийн орон зайруу төр ороодл
Ахмадууддаа бага тэтгэвэртэйд нь ахиу мөнгө өгчиж чадахгүй байж Хужаа машинд энэ их мөнгө зарж түгжрэлийг улам ихээр нэмэх бодлогыг Хятадаас аваа юм байх даа тэнэг толгойтнууд ...
Одоо хятад шахааны машин авч төсвийн мөнгийг үрэн таран хийх нь дутаж дээ. Нямбаатар пидда урдаас үүрэг даалгавар авч л дээ.
Машин цөөлөх нь битгий хэл дахин нэмж бүр түгжрэл оруулах нь уу. Тэгвэл машины даварсан татвараа, шинэ дугаарын солиорсон үнийг бууруул. Нямбаатраа чи даварч болохгүй шүү.
Энэ нямбаатар мал мөнгө идэх аргаа олж ядах юм аа