Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ 66 ширхэг олон улсын байгууллагаас гарна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын захиргаа НҮБ-ын Хүн амын агентлаг гэх мэт 66 олон улсын байгууллагаас гарах болжээ. Цагаан ордон мэдэгдэл хийхдээ, Ерөнхийлөгч Трамп НҮБ-тай холбоотой олон улсын байгууллага, агентлаг, комиссоос АНУ-ыг гаргах гүйцэтгэх тушаалд гарын үсэг зурсан гэсэн байна.

“Associated Press” агентлаг 66 байгууллагын жагсаалтыг олж авчээ. Тэдгээрийн ихэнх нь уур амьсгалын өөрчлөлт, хөдөлмөр болон бусад асуудлаарх байгууллага байсан аж. Трампын захиргаа тус байгууллагуудыг жендер, угсаатны цөөнхийн оролцоог дэмжих “DEI” хөдөлгөөн болон улс төрийн хэн зүүний бусад зүйлсийг дэмждэг гэж дүгнэжээ.

АНУ-ын Төрийн департамент мэдэгдэл хийхдээ “Эдгээр байгууллагууд цар хүрээний хувьд илүүц, буруу удирдлагатай, шаардлагагүй, үрэлгэн гэж Трампын захиргаа дүгнэсэн. Мөн манай орны бүрэн эрхт байдал, эрх чөлөө, хөгжил цэцэглэлтэд заналхийлж буй этгээдүүдийн ашиг сонирхолд автсан гэж үзсэн” хэмээсэн байна. Өмнө нь Трампын тушаалаар АНУ ДЭМБ, ЮНЕСКО, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл зэрэг байгууллагуудаас гарсан.

Эх сурвалж: Japan Today

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
66 ширхэг байхдаа ч яахав
66 ширхэг байхдаа ч яахав

Яана даа, гарчгийг нь ээ.

Зочин
Зочин

АНУ, түрэмгийлэгч улс.

Зочин
Зочин

Галзуу солиотой хүн улсыг сүйрүүлж байна

Зочин
Зочин

НҮБ-с гарч байгаад дураараа улс орнуудыг түрэмгийлж эхлэх нь дээ

Гоод
Гоод

Бичсэн гарчиг нь хүний нүүр харахад хэцүү л юм.

Зочин
Зочин

Трамп АНУ-ыг олон улсын 66 байгууллагаас гаргана гээч дээ

Холбоотой мэдээ

Back to top button