Мьянмарын сонгуулийн сүүлийн шат явагдаж байна
2021 онд Мьянмарын зэвсэгт хүчин төрийн эргэлт хийж, засгийн эрхийн авсан. Тэгвэл тус улс төрийн эргэлтээс хойш анхны сонгуулиа явуулж байгаа юм. Сонгуулийн эхний хоёр шат арванхоёрдугаар сарын 28 болон нэгдүгээр сарын 11-ний өдөр тус тус явагдсан. Сонгуульд зэвсэгт хүчний талын намууд өрсөлдөж байгаа тул зөвхөн армийн эрхийг л бататгах гэсэн явдал хэмээн ажиглагчид үзэж байгаа юм.
2020 онд явагдсан сонгуульд 77 хувийн ирцтэйгээр Аун Сан Су Чигийн нам үнэмлэхүй ялалт байгуулсан. Харин энэ жилийн сонгуулийн ирц 55 хувь орчим л байгаа юм. 2020 оны сонгуульд өрсөлдсөн намуудын оронд зэвсэгт хүчний талын намууд л тус сонгуульд өрсөлдөж байна.
“Verisk Maplecroft” компанийн Азийн шинжээч Кахо Юү “Тав дахь жилдээ үргэлжилж буй хямралыг шийдвэрлэхийн оронд энэ сонгууль зэвсэгт хүчнийхний эрх мэдлийг бататгах магадлал өндөр. Дотооддоо хууль ёсны засаглалыг сэргээх эсвэл барууны түншүүдтэй харилцаагаа сайжруулах магадлал бага” гэжээ.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.