Ирэх пүрэв гараг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Агаарын температур:Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Ерөө, Туул голын хөндий, Орхон-Туулын бэлчрээр -35...-40 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -31...-36 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -13...-18 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -18...-23 градус, бусад нутгаар -24...-29 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг- Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -17...-22 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1...-6 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн байна.
Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -35...-37 градус, бусад хэсгээр -26...-28 градус, өдөртөө -14...-16 градус хүйтэн байна.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.