МХЕГ-т ажиллаж байхдаа хахууль авсан хэрэгт холбогдуулан А.Бямбадорж, Б.Мөнхсайхан нарыг 48 цаг саатуулав
АТГ-аас өчигдөр /2026.01.27/ орой хойшлуулшгүй ажиллагаа явуулж, АҮЭБ-ын яамны хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч А.Бямбадорж, Хүннү хотын хөгжлийн корпорацын инженер Б.Мөнхсайханы гэр болон албан өрөөнд нэгжлэг хийсэн тухай бид мэдээлсэн.
Саатуулсан эсэхийг албаны эх сурвалжаас тодруулахад "АҮЭБ-ын яамны хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч А.Бямбадорж, Хүннү хотын хөгжлийн корпорацын инженер Б.Мөнхсайхан нарыг 48 цагийн хугацаатайгаар саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэх мэдээллийг өглөө.
Тэднийг өмнө нь хамт ажиллаж байхдаа буюу Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн хийж байхдаа авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон байж болзошгүйгээр шалгаж байгаа юм байна.
А.Бямбадорж 833 саяын үл хөдлөх, 195 саяын зээлтэй
- 2003 оноос: Улсын мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагч
- 2007 оноос: Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хэлтсийн дарга
- 2023 оноос одоог хүртэл АҮЭБ-ын яамны хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчаар томилогдсон ажиллаж байна.
Хамгийн сүүлд буюу 2024 онд мэдүүлсэн ХОМ-ээс нь харахад,
- Өөрийн орлого: 49 сая
- Гэр бүлийн орлого: 56 сая
- Дөрвөн орон сууц, нэг автомашины граштай: 833 сая
- Суудлын жижиг машин, Suzuki, Jimny- 1: 75 сая
- Газар: 2.5 сая
- Үнэт эдлэл: 29 сая
- Хадгаламж: 24 сая
- Авлага: 37 сая
- Зээл: 195 сая
- НИК ХК-д хувьцаа эзэмшдэг байна.
Даргаасаа илүү хөрөнгөжиж, цаасан дээрх хот буюу Хүннү хотын хөгжлийн корпорацын инженерээр томилогдсон Б.Мөнхсайхан: 928 саяын үл хөдлөхтэй
Харин хамт саатуулагдсан Б.Мөнхсайханы хувьд,
- 2007-2023: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ахлах байцаагч
- 2023 оноос Барилга, хот байгуулалтын яаманд ахлах шинжээч
- Сүүлд Хүннү хотын хөгжлийн корпорацын инженерээр томилогджээ.
Хөрөнгө орлогын мэдүүлгийг нь харахад,
- Өөрийн орлого: 37 сая
- Гэр бүлийн орлого: 121 сая
- Гурван орон сууц, нэг оффисын зориулалттай барилга, нэг авто зогсоолтой: 928 сая
- Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Prado- 1: 50 сая
- Газар: 55 сая
- Үнэт эдлэл: 45 сая
- Хадгаламж: 94 сая
- Бэлэн мөнгө: 39 сая
- Зээл: 54 сая
- Харбин электрик интернешнл ХХК -д хувьцаа эзэмшдэг байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чингэлтэй дүүрэгт байсан Булган авгайг 7алгах д хэрэгтэй,дуудаж байгаад л юм авдаг байсан
Шаалдаа барилаа хорилоо суллав цагаадсан энэ бол сүүлийн үед маш их гарч байгаа үзэгдэл нөхрийг нь хорьчихоод эхнэрийг нь бавдаг юм уу? хаашаа юм
Ингэхэд ер нь Монгол улсын төрд ажилаж албан тушаалаа ашиглаж авилга хулгайгаас ашиг олсон албан тушаалтан хүн ял авсан шоронд суусан хэдэн хүн бнаа??? МАН -АН мафиуудаас ял авсан МАН -АН гишүүн хүн бн уу???
яагаад ер нь төрд ажилласан болгон хахууль авдаг юм бэ????????????
улс орноо хөгжүүлцгээе л дээ