Багш нарын үндсэн цалинг нэмэх нэрээр нэмэгдлийг бууруулсан заль

2026 он гарч, багш нар өнгөрсөн онд ажил хаялт хийн барин, цалингаа нэмүүлсэн. Улмаар он гарч, багш нарын цалин буугаад ирмэгц өмнө нь авдаг цалингаасаа нэмэгдсэн юмгүй хуучнаараа шахуу байгааг гайхан тал талд бичицгээж байна.
Ингээд нөхцөл байдал, нөгөөх Засгийн газрын амлалт, П.Наранбаяр сайдын шийдвэр юу болов гэтэл, 50 хувиар нэмэгдсэн гэх боловч үндсэн цалинг бууруулж, ингэхдээ багш нарын авдаг 10 орчим төрлийн нэмэгдэл урамшууллыг хасаадхав.
Өмнө нь багш нарын гар дээр ирж байгаа цалингийн 50 хувь нь нэмэгдэл, 50 хувь нь үндсэн цалин байсан бол 2026 оноос үндсэн цалинг 70 хувь, нэмэгдлийг 30 хувь болгожээ. Ингээд төр мөнгөгүй учраас нэмэгдлийг хуучин хэлбэрээр олгох боломжгүй болсон талаар багш нар шүүмжилж байна.
Өөрөөр хэлбэл, цалин нэмэгдүүлсэн гэж ажил хаялтыг зогсоож, төсвийн ерөнхийлөн захирагч нараас 10 хувь танаж 618 тэрбумыг төсөвт суулгасныгаа өгч чадахгүйд хүрсэн аж. Багш нарын урамшууллын үнэлгээг ямар хуулиар хасаж цөөлсөн нь тодорхойгүйгээр бууруулж, бүр бодохгүй орхиж, он гараад хоёр дахин нэмэгдэнэ гэсэн хүлээлт нь талаар болов.
Ерөнхий сайд Г.Занданшатар, Боловсролын сайд П.Наранбаяр хэн хэн нь 1-р сарын 1-ээс багш нарын цалин багадаа 30 хувь, ихдээ 79 хувиар нэмэгдэнэ гэж удаа дараа мэдэгдэж явсан нь улс төрийн хоосон пи ар төдий л байсан бололтой.
Боловсролын дэд сайд Д.Гантулга өнөөдөр "Нэмэгдлийг хуучин хэлбэрээр 50/50 олгох ямар ч боломжгүй. Тийм мөнгө төсөвт байхгүй. Үндсэн орлогоороо нийгмийн баталгаа нь хангагддаг байх ёстой. Цалингийн нэмэгдэл ямар байдлаар үйлчлэх вэ гэвэл нийслэлд ажиллаж байгаа залуу багш нарын цалин 1.4 саяас 2.2 сая болж 50 хувиар нэмэгдчихээд байгаа. Ур чадварыг авдаг байсан багшийн цалин хэрхэн яаж нэмэгдэж байгааг харвал бага цалинтай байсан багш нарын цалин өндөрөөр, өндөр цалинтай багшийн цалин багаар нэмэгдэж байгаа" хэмээн хэвлэлүүдэд өгсөн тодруулгадаа дурдав.
Ингээд харвал багш нарын үндсэн цалинг нэмэгдүүлэх нэрийдлээр нэмэлт урамшууллуудыг бууруулж, гар дээр ирэх цалингийн бодит сайжрал огтоос мэдрэгдэлгүй хэвээр үлдлээ. Багш нар энэ нөхцөл байдлын эсрэг дараагийн арга хэмжээг авна хэмээн эхнээсээ дуу хоолойгоо хүргээд эхлэв.
Т.БАТСҮРЭН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дорсойсон муу зальтай,х.у.ж.а.а шинжийн амьтан.
Огцруулаад хөөж явуул наадхаа
ЛАЛРЫН ХҮН НАМЫГ ЗАСГААС ЗАЙЛУУЛ
Орсойсон данжаад чинь жинхэн хужаа аргаар багш нараа “гол гаргаж”-ээ.
Ха ха хи хи
Ер нь бол өндөр цалин авдаг хүмүүст ашиггүй, бага цалинтай хүнд ашигтай болсон шүү. Мань мэт шиг бага цалинтай үйлчилгээний ажилчдын үндсэн цалин бодитоор 50 хувь нэмэгдсэн. Харин хоол, унааны мөнгөө хасаад хаячихалгүйгээр өгчихвөл бүүр ч гялайх нь тэр.
Албан тушаал, алт мөнгөний шуналтай, хонины арьс нөмөрсөн чоно байсныг саяхнаас л анзаарч мэдлээ.
Энэ нөхөр боловсролын салбарыг элгээр нь хэвтүүлчихлээ. Бодит нэмэгдэл 50 биш 20%-н нэмэгдэл болж ирж бна даа. Юмны үнэ худал мэдээллээс нь болж нэмэгдлээ. Инфляци хөөрөгдчихлөө. ЗГ танхимын зарчмаар ажилладаг биздээ. Энэ болчимгүй худал мэдээлэл тарааж инфляци үүсэх нөхцлийг бүрдүүлээд бгаа сайддаа арга хэмжээ авч огцруулаачээ.
Гадны тавиул хүн намын урвагчдыг зайлуул төр уих аас.