Нийгэм мэдээ

Сар шинийн өдрүүдэд тэгш, сондгойгоор зорчих эсэхээр санал асуулга явуулна

Cар шинийн баяр угтсан замын хөдөлгөөний ачааллыг хэрхэн бууруулж зохицуулах талаар НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг хуралдаж, сар шинийн бэлтгэл ажилтай холбоотой замын хөдөлгөөний зохицуулалтын талаар хэлэлцлээ.

Ажлын хэсгийн гишүүд сар шинийн бэлтгэл ажилтай холбоотой хийж буй замын хөдөлгөөний зохицуулалтын талаар санал солилцож, НИТХ-ын дарга А.Баяр дараах чиглэлийг өглөө.

  • Нэгдүгээрт, зах, бөөний төвүүд уртасгасан цагаар ажиллах боломжтой эсэхийг худалдаа эрхлэгч, түрээслэгчидтэй уулзаж, тодорхой болгоё. Түүнчлэн, уртасгасан цагаар ажиллахыг дэмжиж буй эсэхийг иргэдээсээ асууя.
  • Хоёрдугаарт, амралтын өдрүүдэд тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэхийг иргэдээсээ мөн асууя. Иргэдийн саналд үндэслэж, сар шинийн баярын өдрүүдэд түгжрэлгүй шинэлэх боломжтой хувилбарыг боловсруулъя.
  • Гуравдугаарт, баярын өдрүүдийн замын хөдөлгөөний байдлыг шууд дамжуулалтаар үзүүлье.

Ингэхдээ Замын хөдөлгөөний удирдлагын төвийн камерын дэлгэцээс биш хамгийн их түгжирдэг цэгүүдэд шууд дамжуулалтын баг ажиллуулж, иргэдийг мэдээллээр хангая. Мэдээллийг дамжуулах суваг олон бөгөөд хүртээмжтэй байх ёстойг анхааръя гэдгийг онцоллоо.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЕРӨӨСӨӨ МАШИН ЯВАХЫГ ХОРИГЛОЧИХООЧ ОДОО НЭЭГ ИХ АРД ТҮМНЭЭСЭЭ АСУУЯ БОЛОО ЮУ? АРГАА БАРСАН АЦ ААВЫХАА ТОЛГОЙГ МААЖМОЙ ЮМ Л БОЛ ЗАХЫН ХАР ОВООХОЙ ГЭДЭГ ШИГ ЮМ БОЛОХНЭЭ.ЗА ЛАЛАРУУДАА ТЭР САНАЛ АСУУЛГЫГ ЧИНЬ ХАРААЛ ИДЭГ САЛААВЧ ӨГЬЕӨ ТЭГШ СОНДГОЙГООР ЯВЖ ЧАДАХГҮЙ ЗА ЮМАА ЦУГЛУУЛНА.САЙХАН ТӨР ЗАСАГТАЙ БОЛ МАНЬ ИНГЭЖ АЛИНГАА АЛДАХГҮЙ ТА НАР НЭМЭР БОЛОХГҮЙ БАЙЖ БҮҮ НЭРМЭЭД БАЙГААЧ ЗАХЫН ЛАНГУУЧИН АЙМШГИЙН АВГАЙЧУУЛ УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛАХГҮЙ ЯМАР АМЬДРАЛГҮЙ ЮМ ХУЦДАГ ХАЛТАР ВЭ? ӨДӨРЖИН БӨГС АЛАА ХАЙРУУЛСАН ХӨӨРХИЙ ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ НАР ЧИНЬ ХҮН ЮМ ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button