Гадаад мэдээДЭЛХИЙ

Абэ агсныг хөнөөсөн этгээд бүх насаар хорих ял сонссоноо давж заалджээ

2022 онд Ерөнхий сайд агсан Абэ Шинзог буудаж хөнөөсөн Яамагами Тэцүяа нэгдүгээр сард бүх насаар хорих ял сонссон. Тэгвэл Тэцүяагийн өмгөөлөгч нарын багийн ахлагч Фүрүкава Масааки “Шүүгдэгчтэй ярилцсаны дараа доод шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломж авахын тулд давж заалдах хүсэлт гаргасан” гэжээ.

Давж заалдах хүсэлтийг Осака хотын шүүхэд лхагва гарагт /2026.02.04/ гаргасан байна. Өмгөөлөгчдийн мэдэгдсэнээр Яамагамигийн ээж Мүүний сүмд 100 сая иен (2.2 тэрбум төгрөг) өгсөн тул гэр бүл нь санхүүгийн хямралд оржээ. Японы улс төрд Мүүний сүм оролцох болсон гол шалтгаан нь Абэ гэж бодсон гэдгээ Яамагами шүүхийн өмнө илэрхийлсэн юм. Түүний өмгөөлөгч нар Яамагамиг шашны хүчирхийллийн хохирогч тул 20 жилээс ихгүй ял оноож, шашны бүлгийн гарт хохирсон хүний хувьд нийгэмд энэ асуудлыг шийдвэрлэх тал дээр хувь нэмэр оруулах боломж олгох хэрэгтэй гэж мэдэгдсэн билээ. Шүүх түүнийг хүчирхийллийн хохирогч гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч ямар нэгэн гэм буруугүй Абэг хөнөөж, олон нийтийн өмнө хэд хэдэн удаа гал нээн бусад хүмүүсийг эрсдэлд оруулсан нь ноцтой хэрэг гэж үзэж бүх насаар хорих ял оноосон байна.

Эх сурвалж: Kyodo News

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЗА ЧИ ЯДЖААХАД БИТГИЙ ХУДЛАА ГУЦААД БАЙ МУУ АЛУУРЧИН БЫСДА МИНЬ МӨРӨӨРӨӨ АЖЛАА ХИЙГЭЭД ЯВЖ БАЙСАН АБЭГ БУУДАН ХОРООЧИХООД МАНАЙ АХ АБЭ ТЭР МӨНГИЙГ ЧИНЬ АВААД АРХИДМАН ЮМ УУ? БИТГИЙ ДОНГОС.БҮХ НАСААРАА ШОРОНДОО ХЭВТЧИХЭЭ ЧАМД АМАР ШҮҮ ДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button